| Салалтыг хэрхэн даван гарах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
1. Хайртай, дассан нэгнээсээ салсаны дараа бид ихэнхдээ сэтгэл санаагаар унаж, гутардаг. Зарим нэг нь илүү ухаалаг болж, харин зарим нь бодлогоширонгуй болдог. 2. Харин гаргасан шийдвэрээ дахин нэг бодож үзэж болохгүй. Зөв байсан уу, буруу байсан уу гэж битгий бод.Гаргасан бол гаргасан. Ингэх нь байдлыг илүү хүндрүүлэх учир өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь орхиод, цааш явах хэрэгтэй. 3. Аль болох тухайн хүнээсээ хол бай. Та 2 салахдаа найзууд байна гэж тохирсон байлаа ч аль болох хол байх нь зөв. Хол байна гэдэг нь мессеж бичихгүй, утсаар ярихгүй, уулзахгүй, учрахгүй байхыг хэлж байгаа юм. Холбоотой байх нь таны сэтгэлийн шархыг сэдрээхээс өөр ямар ч үр дүнгүй. Харин ч салж чадахгүй мэт сэтгэгдэл төрж, дахин асуудал үүсэх болно. 4. Зовлон шаналалаа хүлээн зөвшөөр. Бардам зан гаргаж надад хамаагүй гэж битгий бод. Хүссэн үедээ уйлж, хүссэн үедээ орилж болно. Ингэж та өнгөрсөн харамсалаа тайлж байж цааш алхаж чадах болно. 5. Уур тань хүрч байвал аль болох хурдан уураа тайлах хэрэгтэй. Та тэр уур гаргаж буй хүч чадлаа өөр зүйлд зарцуулах ёстой гэдгийг мартаж болохгүй. 6. Сайн найз нөхөдтэйгөө ярилц. Энэ нь танд урам зориг өгж, сэтгэл санаа тань уужрах болно. 7. Та өөртөө төрж буй сэтгэгдэл болоод өнгөрсөнөө дүгнэж бичих хэрэгтэй. Энэ нь танд амьдралаас суралцахад тань тус болно. Тэндээс та юунд алдаж байснаа ухаж ойлгох юм. 8. Хамгийн гол хийх ёстой зүйл бол та тухайн хүнийхээ танд гаргадаг байсан муухай зан ааш, бүдүүлэг авир, танд таалагддаггүй байсан түүний бүх зүйлүүдийг жагсааж бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэрний танд таарахгүй байх шалтгаануудыг нь жагсаана гэсэн үг. Хамгийн гол нь үнэнээр бичээрэй. Одоо бол уучилж, өршөөх үе биш тул та үнэнээр нь бүгдийг нь жагсааж бич. Ингээд та өөрийгөө тухайн хүнийг бодох бүрд тухайн жагсаалтаа гаргаад уншиж бай. Тэр үед та өөрийгөө хэрэггүй зүйл хийж байгаагаа мэдэх ба тухайн хүн танд таарахгүй гэдгийг ойлгох болно. 9. Сална гэдэг нөгөө талаар эхлэл. Тэгэхээр түүнд зарцуулж байсан цаг заваа өөр зүйлд зарцуулж эхэл. Мөн амьдралын хэв маягаа шинэ байдлаар зохиох хэрэгтэй. 10. Түүнээс үлдсэн бүх зүйлээ далд хий. Эсвэл гаргаж хая. Хэрвээ танд дурсамж болог гэж бодож байвал зүгээр л нүднээс далд газар хий. Нэг хэсэгтээ бүү хар. 11. Та хувийн амьдралаасаа өөр салбартаа анхаарлаа хандуулж, түүнээсээ таашаал авах хэрэгтэй. Магадгүй та ажилдаа гол анхаарлаа хандуулж, албан тушаал ахихаар зорилго тавин, түүнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. 12. Идэвхтэй бай. Өөрийгөө саатуул. Хөгжилтэй бай. Түүнтэй хамт байхдаа хийж чаддаггүй байсан зүйлүүдээ бүгдийг хийж, амжуул. Шинэ зүйл оролд, сур. 13. Өөдрөг бай. Нэгэнт салсан тул дахин сайн хүнтэй учирна гэж бод. Магадгүй та түүнээс салсанаараа илүү сайн хүнтэй учирах байх. 14. Хэрвээ сэтгэл санаа тань тавгүйтээд байх аваас өөрийгөө тэр дор нь саатуулах зүйл хийж бай. Сэтгэлийг тайвшруулдаг сайн арга бол сайхан хөгжим байдаг. 15. Ямар нэг байдлаар түүнээс өшөө авах гэж, сэтгэлээ тайвшуулах гэж битгий өөр хэн нэгэнтэй шууд уулз. Танд сайн байсан хэн нэгэндээр битгий яваад оч. Учир нь энэ нь эргээд танд тухайн хүнийг тань илүү их сануулах магадлалтай шүү. 16. Түүнээс салсан бол битгий түүний талаар тагна,сонс, ярь. Салсан хойноо түүний юу хийж байгааг, хаана байгааг, хэнтэй уулзаж байгааг битгий бод.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 4263 Сэтгэгдлүүд (2)
![]() бичсэн B-boogii, Морь сарын 01, 2011
ih bayarlala nadad yag tarsan zovlogoo bn nadad ehendee mash hetsuu bla eniig unshad jahan ch gesen gaigui bolj bn
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|