| Гэр орон, ажлын байраа гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ? |
|
|
|
| Боловсрол |
|
Та гэр орон болон ажлын байраа галын аюулаас сэргийлэхийн тулд доорхи алхамуудыг хийгээрэй. Эдгээрийг хүмүүс мэддэг ч хийх нь ховор байдгаас болж олон олон хүн хохирсоор л байдаг. Галын аюулаас сэргийлэх алхамууд: Алхам 1 Цахилгааны бүх утас, залгуур, оролтуудаа шалга. Эвдэрснийг нь нэн яаралтай засуул. Хэврэг, утас нь ил гарсан, харласан залгууруудыг хая. Та хэрэглэхгүй болсон ч таныг байхгүй байхад хэн нэг нь хэрэглэхийг үгүйсгэхгүй. Алхам 2
Алхам 3 Гэрт тань байгаа шүдэнз асаагууруудаа хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж заншаарай. Алхам 4 Хэрвээ гэртээ тамхи татдаг бол бүх өрөөндөө үнсний сав тавь. Орон дотроо тамхи хэзээ ч бүү тат. Алхам 5 Гэртээ болон машины гражиндаа шатамхай бодис бүү хадгалаарай. Жишээ нь газ, бензин гэх мэт. Алхам 6 Цонхныхоо тагтыг элдэв янзын зүйлээр бүү дүүргэ. Болж өгвөл хоосон зайтай байлгах хэрэгтэй. Мөн хаалгыг нь амархан онгойдог болгоорой. Өөрөөр хэлбэл галын аюул гарсан үед тагтан дээр гарч галаас зугтах боломжтой байх нь чухал юм. Алхам 7 Орон сууц болон ажлын байрандаа галд шатдаггүй материалаар хийсэн хаалгануудыг хийгээрэй. Мөн ийм хаалгануудаа байнга хаалттай байлгаж заншвал гал өрөөнөөс өрөө уруу тархахаас сэргийлж чадна. Алхам 8 Боломжтой бол гал тогоо зэрэг өрөөндөө утаа мэдрэгч тавиарай. Албан байгууллага бүр утаа мэдрэгч болон гал шүршигчтэй байх ёстой. Мөн гэртээ жижиг хэмжээний гал шүршигчтэй байхад илүүдэхгүй. Алхам 9 Бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гэртээ орхиж явж хэзээ ч болохгүй. Мөн хөгшин настай хүмүүсээ удаан хугацаагаар гэрт нь ганцааранг нь бүү үлдээгээрэй. Алхам 10 Лаа асаасан бол унтраахгүйгээр орхиж явах, мөн унтаж хэзээ ч болохгүй. Лаагаа хөшиг, ор зэргээс хол, мөн газраас зайтай буюу ширээн дээр тавьж байгаарай. Лааны суурь нь шил, төмөр гэх мэт шатдаггүй материал байх ёстой.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 2988 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|