| Цус харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? |
|
|
|
| Боловсрол |
|
Цус харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд: 1. Биеийн жингээ тохиромжтой хэмжээнд барьж, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэх. Долоо хоногт доод тал нь 4 удаа явган алхах, өглөө гүйх зэрэг дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Өөх тос багатай эрүүл хүнсээр хооллож, жимс ногоог түлхүү хэрэглэх. 2. Манай монголын нөхцөлд жимс ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэнэ гэдэг хэцүү шүү дээ. Ялангуяа сүүлийн үед монголд орж ирж буй жимс хүнсний ногооноос химийн хорт бодисууд ихээр илрэх болсон. Тиймээс бид хүнснээсээ авч чадахгүй байгаа амин дэм, хүнсний исэл, эрдэс бодисуудыг ямар нэгэн өөр арга замаар нөхөж авах хэрэгтэй. Найдвартай байгууллагуудаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авч хэрэглэж болно. Жишээ нь: Лецитин нь харвалтын магадлалыг бууруулах тустай байдаг. Мөн хятадын жимс авахын оронд чанартай лаазалсан жимс, жимсний 100% шүүс авч хэрэглэх нь дээр болжээ. 3. Цусныхаа даралтыг тогтмол хугацаанд үзүүлж, даралт ихдэлтээс урьдчилан сэргийлж байх. Цусны даралт ихдэлтээс урьдчилан сэргийлэх нь хэмээх нийтлэлийг уншаарай. 4. Цусан дахь холестерины хэмжээг хянах. Малын гаралтай өөх тос бага хэрэглэх. 6. Архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэснээс болж залуу хүмүүс хүртэл цус харвалтанд өртөх магадлалтай болдог. 7. Өтгөн хаталтаас сэргийл. Өтгөн хатах нь бие махбодод хортойгоос гадна хүчтэй дүлснээс болж зүрх болон судсанд даралт өгдөг байна. 8. Стресс ядаргаанаас ангид байх. Сэтгэлийн стресс бухимдал даралт ихэсгэж, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан зүйл. Стресс тайлах арга техникүүдийг эзэмшиж, өөрийгөө үргэлж тайван байлгахыг хичээ. 9. Эмч нар аспиринийг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Аспирин нь цусыг шингэрүүлж, цус нөжрөлтийг багасгадаг гэж үздэг. Мөн сармис бол цус цэвэршүүлж, шингэрүүлэх тустай байгалийн эм юм шүү. Сармисыг хоол ундандаа түлхүү хэрэглээрэй. • Юм ярихад бэрхшээлтэй болж хэл ам ээдрэх
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 5178 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|