|
Боловсрол
|
|
Бичсэн Халиун
|
|
Заримдаа бидэнд хоорондоо харилцаж байгаа хоёр хүний дундуур ороход төвөгтэй байдаг яаж харилцан ярианд оролцохоо сайн мэддэггүй. Алхмууд: 1.Эхлээд харилцагч хоёр хүн юуны тухай ярьж байгааг анхааралтай сонсоод та өөрийнхөө санааг хэлж болохуйц үед асуулт асуугаарай! 2. Ингээд та харилцан яриад аль хэдийн асуудлгүйгээр орсон гэдэгт итгэж байна. Яриагаа үргэлжлүүлэхээс өмнө нь бага зэрэг тайлбар хийх нь зүйтэй болов уу! 3. Хэрэв та тэдний юу ярьж байгааг мэдэхгүй боловч сонирхолтой санагдаж байгаа бол тэднээс асуугаад хоёр дахь алхмыг хийгээрэй.
Зөвлөгөө: • Та харилцан ярианд орохоос өмнө тэдний юу ярьж байгааг мэдэхгүй бол юу ярьж байгааг нь мэдэх хүртэл үг хэлсний хэрэггүй та өөрийгөө эвгүй байдалд оруулж болзошгүй. • Хэдийгээр та тэдний юу ярьж байгааг мэдэж байгаа хэдий ч хэн нэгэн хүн явах нөхцөл гарвал та тэр хүн нь байх ёстойг санаарай • Өмнө нь ямар төрлийн харилцан яриа өрнөсөн болохыг харахыг оролдоорой. Хувийн асуудлаар ярилцсан бол та зайгаа барих хэргтэй бөгөөд хэрэв та харилцан ярианд оролцсон бол нэгэнтэй нь хэт ойрхон эсвэл хол зогсохоос зайлсхийгээрэй! • Харилцан ярианд оролцохоос өмнө хөдөлгөөнөөр нь хүмүүсийг шинжээрэй, тэд чухал яриа ярьж байвал магадгүй тэднийг орхиж явсан нь дээр байх болно. Анхааруулга: Харилцан яриаг үгүй хийдэг ганц зүйл бол өөртөө эргэлзсэн байдал, ямар нэгэн тэнэг зүйл хэлчихвий гэж санаа зовсоны хэрэггүй. Харин тохиолдож болох муу зүйл бол харилцагчид тохиромжтой санал хэлэх хүртэл ярихгүй байх явдал юм. Та бүдүүлэг үг хэрэглэхгүй гэдэгт итгэлтэй байна үгүй бол харилцан яриа сөрөг талаар эргэх болно.
 |
by the collapse of security, the United Stat
Coach Factory Storeother
Western powers and Persian Gulf leaders had aggressively pushed for the