| Байгалийн гаралтай анхилам үнэрт агааржуулагч хэрхэн хийх вэ? |
|
|
|
| Боловсрол |
|
Танд хэрэгтэй зүйлс: • Байгалийн гаралтай үнэрт тоснууд (цайны модны, намуу цэцгийн гэх мэт) Хийх дараалал: 1. Эхлээд хэрэглэх тосоо сонгох хэрэгтэй. Хүсвэл 2 төрлийн тосыг хольж хэрэглэж болно. Гэхдээ хоёроос дээш төрлийн тос хольж болохгүй. Үнэрт тоснуудыг ургамал болон модноос гаргаж авдаг бөгөөд ямар ч хольцгүй цэвэр байх ёстой. Хамгийн тансаг үнэртэй нь лаванда, нимбэг, шилмүүс болон агь гангийн тоснууд байдаг. Харин нянгийн эсрэг хамгийн хүчтэй нь гаа, лаванда, нимбэг болон цайны модны тос юм. 2. 200мл усанд 20 дусал анхилам үнэрт тос хольход хангалттай. Тостой усаа шүршигчтэй саванд хийж сайтар сэгсрээд өрөө тасалгаандаа хангалттай цац. Өрөөний агаар анхилам үнэртэй, бас чийглэг болох болно. 3. Халуун зуухан дээр буцалж буй 1 аяга усан дээр 40 гр желантин хийгээд уустал нь сайтар хутга. Желантин бүрэн уусаж өтгөрсний дараа халуун зуухан дээрээс авч 10 дусал үнэрт тос, дуртай өнгийн хүсний будаг болон дахиад 1 аяга ус хийж хутгана. Бэлтгэсэн уусмалаа өргөн амсартай шилэн саванд хийж хөргөөнө. Ингээд л анхилам үнэр түгээгч бэлэн боллоо. 00-н өрөө, зочны өрөө гээд хаана ч тавьж болно. 4. Шилэн саваа та хүссэнээрээ чимэглэн гоёмсог болгоорой. • Ванилины хандыг төмөр саванд хийн зуухан дээр халаа. Ванилины үнэр гэрээр маш хурдан тархаж дулаахан уур амьгалыг мэдрүүлнэ. Ванилинаа хөвөнд шингээгээд гэрийнхээ нэг буланд тавьсан ч болно. • Гэртээ хааяа ч болов талх барьж, жигнэмэг, бялуу хийж байвал сайхан үнэр шингэдэг. Мөн байгалийн гаралтай анхилам үнэрт лаа асааж байгаарай. • Хивс болон хивсэнцэрээ байнга чийгтэй цэвэрлэж, эвгүй үнэр шингэсэн байвал гадаа гаргаж гөвж байх хэрэгтэй. Хүнсний цагаан цуу болон хүнсний сод хэрэглэн эвгүй үнэрийг дарж болдог. • Гал дээр савтай ус буцалган дээр нь цагаан гаа хийвэл гэрийн агаар цэвэршдэг гэж үздэг. Ханиад томуутай үед та энэ аргыг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй шүү. • Мөн зориулалтын агаар чийгшүүлэгч хэрэглэх нь олон талын ашиг тустай байдаг. Гэхдээ чийгшүүлэгчч заврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй.
Витамины дэлгүүр, эмийн сан, зарим нэгэн гоо сайхны дэлгүүрүүдээс анхилам үнэрт тос худалдан авч болно.
Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
louis vuitton outlet online