| Бага төсвөөр хэрхэн сайхан хувцаслах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
1. Юуны өмнө та өөрт байгаа зүйлүүд болоод өөрт байхгүй бөгөөд авмаар байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Та жагсаалтаасаа үнэхээр зайлшгүй, зайлшгүй биш гэсэн зүйлсийг ялгаж бичих хэрэгтэй. Ингээд мэдээж зайлшгүй хэрэгтэйгээсээ эхлэх хэрэгтэй. Харин зайлшгүй биш зүйлсээ мөнгө ихтэй болсон хойноо авах нь зөв. 2. Чанартай, удаан эдэлгээтэй хувцас авах хэрэгтэй. Мөнгө багатай гээд хямд чанаргүй бараа авч болохгүй. Энэ нь эргээд танаас дахин хувцас авахыг шаардах болно. Чанартай хувцасны эдэлгээ нь удаан бөгөөд таныг хямд харагдуулахгүй юм. 3. Хэрвээ үнэхээр мөнгө багатай бол даашинз, хүрэм зэрэг үнэтэй зүйлсийг аваад хэрэггүй юм. Бүх мөнгөө үнэтэй хувцасанд зориулах нь буруу зүйл. Харин танаас нэг их мөнгө шаардахгүй боловч таыг дэгжин харагдуулж чадах тийм зүйлсийг эхний ээлжинд авах хэрэгтэй. Үүнд жишээ нь цүнхийг нэрлэж болох юм. 4. Мэдээж та уйгагүй байх хэрэгтэй. Нэг дэлгүүрт 50,000 байсан өмд хажуу талынх нь дэлгүүрт 25,000 байдаг нь манай оронд байдаг л зүйл шүү дээ. Тэгэхээр та уйгагүй байж чадвал авч чадахгүй байгаа зүйлээ өөрт таарсан үнээр нь олоод авж магадгүй л юм. 5. Улирлын сүүлд дэлгүүр хэс. Аливаа бараанууд нь тухайн зориулагдсан улирал нь дуусах үед хямдардаг шүү дээ. Тэгэхээр та хямд үнээр худалдаж аваад дараа жил нь өмсөж болох юм. 6. Төсөв гаргах хэрэгтэй. Аливаа зүйлийг худалдаж авахдаа заавал төсөвлөж байж авах хэрэгтэй. Хэдий хямд үнэтэй байсан ч таны төсөвт тусгагдаагүй бол авах хэрэггүй.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 8450 Сэтгэгдлүүд (2)
![]() бичсэн Coach Outlet Online Store, Луу сарын 04, 2011
Coach Tote Bags are great discounts and affordable.Coach Bags just like what you can find in trendy counterfeit Coach Stores that you can find in the market. Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than others.Coach Online Store are famous for the discounts they offer.
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|