|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн илүү яриасаг болох вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Харилцааны чадвар хүний амжилтанд ихээр нөлөөлдөг хүчин зүйл гэдэгт та санал нийлэх байх. Хүний төрөлхийн зан гэж байдаг хэдий ч өөрчлөлт хийх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юм. Нийгэмтэй зөв харьцаж, бусдад өөрийгөө зөв ойлгуулж чадсанаар та нийгэмд эзлэх байр сууриа олж чадах болно. Хэрвээ танд хүмүүстэй харилцахад саад учирдаг бол дараах зөвлөгөө тус болно гэдэгт найдаж байна.

1. Итгэл. Энэ бол хамгийн гол чухал зүйл. Та өөрийгөө дээгүүр үзэж, өөртөө итгэх хэрэгтэй. Та өөрийгөө бусдаас дутах зүйлгүй гэж бод. Харин ч тэднээс өөрийгөө илүү гэж бодох хэрэгтэй. Та бусад хүмүүстэй яг адил шүү дээ. Тиймээс санаа зовох зүйл ер байхгүй.

2. Өглөө бүр инээмсэглэлтэйгээр босож бай. Таны инээмсэглэсэн царай хүн бүрийг танруу татах бөгөөд хүмүүс тантай харилцахыг хүсэх болно.

3. Өөрийнхөө сайн мэдэж байгаа зүйлийг л ярь. Гэхдээ та харилцан яриаг өрнүүлэхэд суут ухаантан байх албагүй юм. Зүгээр л аливаа зүйлд өөрийн бодол санаагаа хэлэхэд болоо. Эсвэл зүгээр л ойрд үзсэн мэдээнийхээ талаар, өглөө болсон сонирхолтой үйл явдлынхаа талаар ярь.

4. Инээмсэглэл. Инээмсэглэл таны бусдаас авч байгаа хандлагыг эрс өөрчилөх болно. Та инээх бүрд танд маргааш ярих ярианы сэдэв заавал олдож байх болно шүү.

5. Өглөө ажилдээрээ эсвэл сургуульдээрээ очоод хүн бүртэй мэндэл. Ингэснээр танд хүмүүстэй яриа өрнүүлэх боломж заавал гарах ба илүү найрсаг уур амьсгал бий болох болно.

6. Төсөөлөх хэрэгтэй. Хэрвээ та олон хүний өмнө яриа хийж чаддагүй бол өөрийгөө олон хүний өмнө амжилттай яриаг хийж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Хэдэн минут ингэж төсөөлөх нь таныг сэтгэл түгшихээс хамгаалах болно.

7. Өөрийгөө дайчил. Аль болох хүмүүстэй ярих гэж оролд. Хэрвээ та олон хүн цугласан газар очих дургүй бол өөрийгөө дайчлаад оч. Хэрвээ олон хүний өмнө үг хэлэх дургүй бол заавал хэлэх гээд үз. Та өөрийгөө дайчилсанаар эцэст нь танд хэцүү санагдаж байсан зүйлс амархан болж, та дасах болно.

8. Жүжиглэ. Ичимхий зан хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Тиймээс та өөртөө итгэлтэй хэн нэгнийг дууриагаад үз. Тэдний ярьж байгаа байдал, хүмүүстэй харилцах хэлбэр, хувцаслалт бүгдийг нь дууриах хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө өөр хүний дүрээр жүжиглэж байгаагаа мэдэх тохиолдолд та бараг сандрахгүй л болов уу.

9. Хэрвээ та тухайн хүнтэй ямар нэг яриаг эхлүүлж чадахгүй байвал тэднээс энгийн асуултуудыг асуу. Гэхдээ тэдэнтэй холбогдсон асуултыг асуух хэрэгтэй. Учир нь хүн өөрийнхөө тухай ярих дуртай байдаг юм. Тиймээс “ Та ямар ажил хийдэг вэ , чи хаана чурдаг" гээд асуухад л болоо.

10. Та  ярьж байхдаа тухайн хүндээ таатай сэтгэгдэлийг төрүүлэхийн тулд тэднийг магтах хэрэгтэй. Хүн ямар ч тохиолдолд магтаалыг эерэгээр хүлээн авна.

11. Орчиноо илүү сонирхох хэрэгтэй. Илүү ихийг мэдэхийг хүсэж байгаагаас хойш харилцан ярих хэрэгтэй юм. Хүмүүсээс асуулт асуух нь харилцан яриаг үүсгэх амархан арга болдог.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн jgjhdfu,, Тахиа сарын 18, 2010
smilies/smiley.gifsmilies/wink.gifsmilies/cheesy.gifsmilies/grin.gifsmilies/angry.gifsmilies/sad.gifsmilies/shocked.gifsmilies/cool.gifsmilies/tongue.gifsmilies/kiss.gifsmilies/cry.gif
0
tnks
бичсэн tuulongoo, Хулгана сарын 31, 2011
tanaihand amjilt nice yumaa uneheer ih bayarllaaa enenees oor ihiig unshij oloj medelee medeseer bh bolonoo

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд