| Амьдралаа өөрчилөх хөгжилтэй аргууд |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн үйлдэлээс залхах үе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчилөхийг бид хүсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггүй.
Цаг ашиглалтаа өөрчил.
• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин түүнийхээ оронд арай өөр зүйлсийг хийгээд үз.
Инээмсэглэл
• Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн өдрүүдэд нэг анзаараад үз. Бас өдөрт хэр их инээж байгаагаа анзаар.
Амьдрал, Амьдралын хэв маяг
• Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та үнэтэй машин унаж, үнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та өөрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хүндэтгэл хүлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зүйлрүүгээ татагдах, түүнийхээ төлөө зүтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хүмүүсийн юу бодож байгааг үл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах болно.
Зөн совин
• Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зүүд зүүдэлдэг үү? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод үз. Түүний дагуу амьдралаа явуулаад үз.
Амьдралаа шинэчлэх
Аливаа шинэ зүйлийг эхлэхэд хуучин зүйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зүйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?
Тархиндаа цэцэрлэг байгуул
Хүн ямар нэг зүйлийг бодох нь тархинд яг үр суулгаж байгаатай адил байдаг. Хүний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн үг. Бид сайхан зүйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн байх болно.
Та юу бодож байсан юм бол?
Өдөрт хүний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол?
Өнгөрсөн муу туршлагуудаа март. Өнгөрсөн зүйлсийг өнгөрсөн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгүй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний үйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс өнгөрсөн зүйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.
Сэтгэлээ илчилж сурах
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 7647 Сэтгэгдлүүд (4)
![]() бичсэн husey, Луу сарын 29, 2011
амьдралд хэрэгтэй маш сайхан зөвлөгөө байнаа , дахиж ийм зөвлөгөө олныг нэмээрэй Баярлалаа
бичсэн Нансаа, Үхэр сарын 02, 2012
Баярлалаа. Танай зөвлөгөөнүүдийг унших дуртай. Бид мэддэг хирнээ хэрэгжүүлж чаддаггүй шд. Учир нь уншаад л мартдаг. Иймд би өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдээ файл болгон хадгалж байгаа.Дахин дахин уншиж хэрэгжүүлэхийн тулд шүүдээ. Үг тань мэргэн, үзэг тань хурц байх болтугай.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|