|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Таныг эрх чөлөөтэй болгох 50 асуулт PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Эдгээр 50 асуултуудад зөв хариулт, эсвэл буруу хариулт гэж байхгүй юм. Заримдаа зөв асуулт зөв хариулт болдог.

1. Та өөрийгөө хэдэн настайг мэдэхгүй байсан бол хэдтэй гэж бодох байсан бэ?
2. Хийгээд алдах эсвэл ер оролдож үзэхгүй алдах 2 –н аль нь хамгийн утгагүй зүйл вэ?
3. Бид маш богино амьдардаг мөртөлөө яагаад хүсэхгүй байгаа зүйлсээ хийсээр, харин хийдэггүй зүйлсээ хүссээр явдаг юм бэ? Яагаад хүсэж байгаа зүйлсээ хийдэггүй юм бэ?
4. Та заримдаа өөрийгөө хийхээсээ илүү ярьсан байхыг анзаардаг уу.
5. Та  амьдралаас юуг хамгийн их өөрчилөхийг хүсэж байна вэ?
6. Хэрвээ аз жаргал үндэсний мөнгөн тэмдэгт байсан бол ямар ажил таныг баян болгох байсан бэ?
7. Та итгэж явдаг зүйлээ хийж байгаа юу эсвэл хийж байгаа зүйлдээ дасан зохицдог уу?
8. Хэрвээ хүний амьдралын дундаж наслалт 40 байсан бол та амьдралаа яаж өөрчилөх байсан бэ?
9. Та өөрийн амьдралын туршлагаас ямар зүйлийг сурч авсан бэ?
10. Та аливаа зүйлийг зөв хийж байгаа эсэхэд санаа зовдог уу эсвэл зөв зүйл хийж байгаа эсэхдээ санаа зовдог уу?
11. Та өөрийн хүндэлж явдаг 3 хүнтэйгээ өдрийн хоол идэж байна. Гэтэл тэд таны сайн найзыг муу хэлэх болно. Таныг тэдний муу хэлж байгаа хүнийг танина гэдгийг тэд мэдэхгүй. Тэдний шүүмж үнэхээр хатуу байх болно. Та энэ үед яах байсан бэ?
12. Хэрвээ танд дөнгөж төрсөн хүүхдэд зөвлөгөө өгөх боломж олдвол та түүнд юу гэж зөвлөх байсан бэ?
13. Та хайрласан хүнээ авч үлдэхийн тулд хууль зөрчсөн үйлдэл хийх үү?
14. Та галзуу гэж бодож байсан зүйлээ хэсэгхэн хугацааны дараа зөв зүйл гэж бодож байсан уу?
15. Та өөрийн бусад хүмүүсээс өөрөөр хийдэг зүйлсийг мэдэх үү?
16. Яагаад танд аз жаргал өгдөг зүйлс өөр хүмүүст аз жаргал өгдөггүй юм бэ?
17. Та маш их хүсэж байсан ч хийж үзээгүй зүйл танд бий юу? Таныг юу хориглоод байгаа юм бэ? Танд юу саад болоод байна вэ?
18. Танд тавьж явуулах ёстой боловч тавьж явуулахгүй байгаа зүйл бий юу?
19. Хэрвээ танд гадаадын оронруу явах боломж гарвал та хаашаа явах вэ? Яагаад?
20. Та цахилгаан шатанд ороод товчлуурыг олон дахин дардаг уу? Энэ нь цахилгаан шатыг хурдан явахад хүргэдэг гэж үү?
21. Та санаа зовнисон суут хүнийг сонгох уу эсвэл тэнэг энгийн хүн байхыг сонгох уу?
22. Яагаад чи гэж? Яагаад?
23. Та найзуудаасаа хүсдэг зүйлээ өөрөө хийж чаддаг уу?
24. Сайн найз тань хол газар явах, эсвэл ойр байдаг ч сайн найзаасаа холбоогоо таслах 2 –н аль нь илүү муу вэ?
25. Та юунд хамгийн их талархаж явдаг вэ?
26. Та өнгөрсөн бүх дурсамжуудаа мартахыг сонгох уу эсвэл дахин шинэ дурсамжуудыг бий болгох боломжгүй болохыг сонгох уу?
27. Эхлээд тухайн зүйлийг өөрөө сорьж үзэхээс нааш үнэн эсэхийг нь мэдэж чадна гэж үү?
28. Таны хамгийн их айж байсан зүйл биеллээ олж байсан уу?
29. Та 5 жилийн өмнө өөрийнхөө маш их уурлаж байсан зүйлээ санаж байна уу? Одоо тэр зүйл чухал байна уу?
30. Таны хүүхэд насны хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ? Юу түүнийг чухал болгосон юм бол?
31. Өнгөрсөн хугацаанд хэзээ таны сэтгэл хамгийн ихээр хөдөлж, та өөрийгөө амьд байгааг мэдэрч байсан бэ?
32. Одоо л биш бол өөр хэзээ гэж?
33. Та хараахан оролдож амжаагүй байгаа бол өөр юуг алдах юм бэ?
34. Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй хамт байхдаа юу ч яриагүй мөртөлөө хамгийн сайхан яриа өрнүүлсэн мэт сэтгэгдэлтэй үлдэж байсан уу.
35. Яагаад хайрыг хүндэлдэг шашнууд олон дайныг үүсгэдэг юм бэ?
36. Ямар нэг эргэлзээгүйгээр шууд зөв, буруу гэдгийг мэдэх боломжтой юу?
37. Хэрвээ та хэдэн сая доллар хожвол ажлаасаа гарах уу?
38. Та бага ажиллахыг хүсэх үү эсвэл дуртай ажлаа олон цагаар хийхийг хүсэх үү?
39. Та яг өнөөдрийн амьдралаа 100 удаа давтаж байгаа мэт санагдаж байна уу?
40. Та хэзээ хамгийн сүүлд бараг итгээгүй зүйлээ хийсэн бэ?
41. Хэрвээ та маргааш бүх хүн үхэх гэж байна гэж сонсвол хэн дээр хамгийн түрүүнд зочлох вэ?
42. Жинхэнэ ёсоор амьдрах, амьд байх 2 юугаараа ялгаатай юм бэ?
43. Хэзээ та зөв, бурууг тооцоолохоо больж, зөвхөн өөрийн зөв гэсэн зүйлээ хийх вэ?
44. Та өөрийн амьдралын 10 жилийг алдартай, дур булаам хүний амьдралаар солих уу?
45. Хэрвээ бид алдаанаасаа суралцдаг юм бол яагаад алдаа  гаргахаасаа айдаг юм бэ?
46. Хэн нэгэн таныг шүүмжилж, шүүхгүй гэдгийг мэдвэл та аливаа зүйлийг өөрөөр хийх байсан уу?
47. Та хэзээ хамгийн сүүлд өөрийн амьсгалж байгааг мэдэрсэн бэ?
48. Та юунд хамгийн их хайртай вэ? Та хэзээ хамгийн сүүлд өөрийн хайрладаг зүйлийнхээ төлөө ямар нэг зүйлийг хийсэн бэ?
49. Яг 5 жилийн өмнө хийсэн зүйлээ та санаж байна уу? Тэр өдрийн өмнөх, тэрний өмнөх өдрүүдэд хийж байсан зүйлээ санаж байна уу?
50. Шийдвэрийг одоо гаргадаг. Хүмүүс таны өмнөөс гаргаад байна уу, та өөрөө гаргаад байна уу?

Сэтгэгдлүүд (7)Add Comment
0
eeeh burhan min!
бичсэн miki.zoloo, Нохой сарын 10, 2010
namg erh chuluutui bolgoh bish ulam hetsuu bdald oruulah asuultuud bn! namg hariulah gj oroldoh tusam setgel min uragdah shig blhiin.... bi chin im ih nugeltei hun um bhdaa?
uilhaa shahlaa yalanguiya Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй хамт байхдаа юу ч яриагүй мөртөлөө хамгийн сайхан яриа өрнүүлсэн мэт сэтгэгдэлтэй үлдэж байсан уу. ? eniig unshaad!
0
aygu...
бичсэн tungaa11, Нохой сарын 30, 2010
kk heleed yu gehev...yun setgel sanaa amar taivan bailgah buur hetsuu baidald oruulchlaa...
0
шударга есны телее
бичсэн одноо, Туулай сарын 23, 2011
www.youtube.com/user/haliunt сайтаар тавтай морилж БУХ АРД ТУМНИЙ ИХ ХУРАЛДАЙ бичлэгийг узэж сонирхоно уу !
0
tailbar
бичсэн 1554, Бич сарын 10, 2011
hariulahad hundreltei hetsuu asuultuud bna. shu erh chuluutei bolno gedeg bol butehgui bha
uilmaar bolson hun ni yasan emzeg hun be.
0
Ergelzee
бичсэн Uhaaral, Бич сарын 10, 2011
Za yahawaa zarim ni unshaad erh chuluutei boloh yum bailgui yagaad ch bolohguil yum bna . ulam bodold awtuulj tuwugtei bolgoh asuultuud bh yum bichsen hyn ni holboo bariwal zugeer bh .asuuh zuil bna hed hed
0
Hariult awah tuhai
бичсэн Uhaaral 2, Бич сарын 10, 2011
UndrAL HOLBOO BARIARAI
0
Gaihaltai uur heleh ug alga
бичсэн bayapaa, Бар сарын 08, 2012
uneheer onoot l helchihsen bn shuu dee ene buh asuultuud.g uuruusuu asuuj hariultuud.g n uuruusuu haigad neg uzeech uneheer yum bodogduulj uhaaruulj bn shuu dee anhaaraltai sain unshaad bodoo hariulaad neg uzeech...

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд