|
Боловсрол
|
|
Бичсэн Халиун
|
|
Бид хувь заяагаа 12 ордоор шинжиж өдөр тутмын зурхайгаа анхаарал тавин уншдаг шүү дээ. Тэгвэл орд бүхэн өөрийн гэсэн нийтлэг арьсны онцлогтой байдаг юм байна. Доор арьсны онцлог, арьсанд юу илүү ач тустай талаар танд хэрэгцээтэй байж болох зөвлөгөө байгаа. Уншаад үзээрэй. Хонины орд Энэ ордныхны арьс хэт мэдрэмтгий, сорви тогтох, идээлж үрэвсэхдээ амархан байдаг учраас арчилгаа их шаардана. Иймд А, В витамин болон зуун настын шүүсний хольц бүхий тос түрхэх нь үр дүнтэй. Үхрийн орд Уг ордны эмэгтэйчүүдийн арьс харшилд өртөмтгийгөөс гадна нүүрний арьс амархан үрчийх хандлагатай байдаг. Тэдэнд лууван, өргөст хэмхтэй маск илүү тохиромжтой. Ихрийн орд Энэ ордныхны ихэнхи нь ажил амралт, чөлөөт цагаа зөв зохицуулж чаддаггүй гэнэ. Тэдний хувьд гар, цээжний арьс хуурайших нь элбэг байдаг. Нүүрэнд алим, улаан лоолийн маск илүү тохиромжтой. Мэлхийн орд Мэлхийн ордонд төрөгсөд биеийн арьсандаа анхаарал тавих шаардлагатай. Тэдний арьс хүйтнийг мэдрэхдээ илүү, харшил авах нь амархан. Хус модны навч, давстай усаар шавших нь зүгээр. Арслангийн орд Тэдний арьс нарны туяаг илүү мэдэрдэг. Судас өргөсөх нь их боловч өвчин эмгэгт өртөх нь бага байдаг. Иймээс хурц наранд удаан байх нь сөрөг нөлөөтэй. Төмсний маск болон сүүний найрлагатай тос илүү тохирдог. Охины орд Аньсны навчны хандаар арьсаа цэвэрлэж, алимаар маск тавихад тохиромжтой. Мөн энэ ордныхонд цагаан хоол илүү их зохидог. Жинлүүрийн орд Тэдний хувьд нүд орчмын арьсаа илүү тордох шаардлагатай. Арьсны уян хатан чанарыг хадгалахын тулд давстай усаар жин тавьж, зовхины тос түрхэх хэрэгтэй. Хилэнцийн орд Энэ ордны эмэгтэйчүүдийн арьс үрэвсэж, хамрын орчим батга гарах нь их. Иймээс сүү тараг түрхэж, жимсний хандаар угаан, өндөгний цагаанаар маск тавибал илүү үр дүнтэй. Нумын орд Тослог ихтэй арьстай болохоор исгэгчээр тавихад зүгээр. Мөн усан үзмийн шүүсээр арчих нь сайн үр дүнг авчирна. Матрын орд Буцалсан усаар нүүрээ угаах хэрэгтэй. Өндөгний шарыг ургамлын тостой хольсон маск илүү тохиромжтой байдаг. Бумбын орд Арьсаа чийглэг байлгахын тулд зөгийн бал, жүржийн хольцтой маск хэрэглэвэл үр дүн сайтай. Мөн Д, В витамины найрлагатай тос нүүрэндээ түрхвэл тохиромжтой. Загасны орд Арьсаа өнгөлөг сайхан харагдуулахын тулд өргөст хэмхийг ашиглавал үр дүн сайтай. Мөн луувангийн хольцтой маск хэрэглээрэй.
 |