|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн хүмүүсийг өөртөө татах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Танил ихтэй хүн талын чинээ гэдэг. Үнэхээр хэцүү цагт танил ихтэй, сайн найз нөхөдтэй хүмүүс ганцаарддаггүй шүү дээ. Хүмүүсийг өөртөө татаж, тэдэнд таалагдахын тулд та олон муу зуршил, зан аашаа солих хэрэгтэй болох л байх.

Гэхдээ танд хэлэх хамгийн сайн арга бол тухайн харьцаж буй хүнээ маргааш үхэх гэж байна гэж бодож харьцах хэрэгтэй. Тэгэхээр та өөрийн эрхгүй л тэр хүнийг сайхан байлгахын төлөө хичээж, тэднийг халамжилах болно.

1. Бусадтай эелдэг харьцаж, тэднийг хэзээд сонсох хэрэгтэй- Зөвхөн өөрийгөө бодсон хүмүүс хүмүүст таалагдах нь ховор байдаг. Та хэн нэгэн хүнтэй ярьж байхдаа өөртөө бус тухайн хүнд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн тэдний юу ярихыг сайн сонсож бай. Хүмүүс сайн сонсогчидод их дуртай байдаг.
2. Хүмүүсийг магт- Гэхдээ худал хэлж болохгүй. Магтаал хүртэх ёстой хүнд нь магтаалыг харамгүй хайрла.
3. Хүмүүс танд ойртоход их амархан байх ёстой- Хэрвээ хүн тантай харилцахдаа бэрхшээлтэй тулгарч, ойртоход хүнд байх юм бол шууд л таныг мартах болно. Та ч гэсэн харилцахад төвөгтэй байгаа хүнтэй аль болох харилцахгүй байхыг л хичээнэ биздээ? Тэгэхээр аль болох эелдэг байж, тэдэнд тантай харилцах боломжийг олго.
4. Тодорхой ярь, тэгэж байж та хүмүүстэй ойлголцоно. Хүмүүс ихэвчлэн ойлгогдохгүй байгаа хүний яриаг сонсож суух тэсвэргүй байдаг. Мэдээж яриаг нь ойлгохгүйгээр яаж харилцах билээ.
5. Хэзээ ч битгий хэн нэгэн өөр хүний дүр эсгэх гэж оролд. Хүн бүрд л худал зүйлийг мэдрэх мэдрэмж байдаг. Тэр ч бүү хэл олон удаагийн шагналт жүжигчид хүртэл заримдаа дүрээ гаргаж чадахгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Хуурамч хүмүүс хэзээ ч бусдыг татаж чаддаггүй. Өөрөөсөө ингэж асуу: Би хэрвээ өөртөө дургүй юм бол өөр хэн надад дуртай байх юм бэ?
6. Хүмүүсийг нэрээр нь дууд. Энэ нь хүндэтгэж буй хэлбэр. Зарим хүмүүс “ Хөөе,хэнээ “ гэж дууддаг. Таныг тэгэж дуудвал танд ямар санагдах уу? Тиймээс хүмүүсийн нэрийг сайтар тогтоо. Тэгээд яриа болон бичиг 2уланд нь ашиглах хэрэгтэй.
7. Харилцан ярьж буй хүнийхээ биеийн хөдөлгөөнийг дууриа. Тэдний биеийн хөдөлгөөн, нүүрний байдал гээд тэр хүний хийж байгаа үйлдлийг нь дагах хэрэгтэй байдаг. Ингэснээр тухайн хүнд таатай мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Та тэдэнд хичнээн их таатай мэдрэмж төрүүлнэ, тэр хэрээрээ тэд танд дуртай байх болно.
8. Байнга тусламж хүсэж, бас тусламж хүсэхэд нь тусалж бай. Хүнд тус хүргэхийг хүмүүс ихээр хүсдэг. Гэвч тусламж хүсэхэд нь тусалдаг хүмүүст бүр их дуртай байдаг. Судалгаагаар хичнээн завгүй байсан ч хүмүүст цаг гаргаж чаддаг хүнд хүмүүс ихээр дуртай байдаг нь нотлогджээ. Санаарай: Хүмүүсээс хүссэн зүйлээ авахын тулд тэднийг хүссэн зүйлээ авахад нь  туслах юм.
9. Худал ярьж байгаад баригдах үнэхээр ичгүүртэй. Хэн нэгэн сайн найз тань худал ярьж байсныг мэдэх үед танд юу бодогддог вэ? Лав сайхан байхгүй.
10. Баярлалаа, тэгэж туслана уу? Гэсэн үгсийг байнга яриандаа ашиглаж байх. 
11. Биеийн хөдөлгөөнөө эерэг байлгах. Биеийн хөдөлгөөнөөрөө хэрхэн хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх талаар унших хэрэгтэй.
12. Инээ. Танихгүй хүн танруу хараад инээмсэглэхэд танд таатай мэдрэмж төрөх нь гарцаагүй. Тэр хүн шууд л танихгүй хүн байхаа больж байгаа биз?
13. Эргэлзэж байгаа зүйлээ битгий ярьж бай. Хэрвээ та ярих гэж буй сэдвийнхээ талаар сайн судлаагүй, өөрөө эргэлзэж байгаа тохиолдолд чимээгүй л байсан нь дээр. Сайн мэдэхгүй зүйлээ ярих нь гагцхүү таныг хүмүүст тэнэг л харагдуулах болно.
14. Үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Битгий хүн бүхнийг дага. Та өөрийгөө үнэл, хүмүүс таныг тэр хэрээр тань үнэлэх болно.
15. Өөрөөсөө настай хүмүүсийг хүндэл, өөрөөсөө дүү хүмүүсийг хүндэл, бүх хүнийг хүндэл. Ямар нэг ангилал, дээд доод гэж ялгах хэрэггүй. Бүх хүнийг эмээ шигээ, өвөө шигээ  хүндлэх хэрэгтэй. Хүмүүс таны сэтгэлийг ойлгох болно. 
16. Битгий хэт их зүйл амла. Харин хэлсэн зүйлээ давуулан хийж бай. Хүнд өгнө гэсэн зүйлээ өгөхгүй байх, амласанаа биелүүлэхгүй байх нь үнэхээр их итгэл алддаг. Дахиж тэд таны хэлсэн үгэнд итгэхгүй. Өөрөөр хэлбэл та үнэ цэнээ алдана гэсэн үг. Харин хийнэ гэчээд хийхгүй байснаас огт хэлээгүй байж байгаад хийх нь үнэхээр сайхан үр дүнг дагуулах болно. Эсвэл битгий ихээр амла. Харин тухайн зүйлээ биелүүлэхдээ амласанаасаа илүүгээр хий. Энэ үнэхээр таны нэр хүндийг өсгөх болно.
17. Тэдэнд тал засахын оронд өөрийн үзэл бодолдоо үнэнч бай. Гэхдээ өөрийн бодолдоо үнэнч байсан ч бусдын бодлыг няцааж болохгүй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэ. Хэзээд шинэ мэдээлэл авахдаа нээлттэй байгаарай.
18. Гар барь. Гар барих бол нөхөрсөг харилцааг үүсгэхэд тусалдаг сайн туслагч шүү.

Сэтгэгдлүүд (4)Add Comment
0
...
бичсэн Coach Factory, Тахиа сарын 20, 2011
Some supporters made their Louis Vuitton Online
own indelible marks. In Louis Vuitton Bags
0
...
бичсэн mjii, Хулгана сарын 29, 2012
хуулж авж бүлдгүй юмуу
0
Coach Outlet Online
бичсэн Coach Outlet Online, Үхэр сарын 13, 2012
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд