|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Ажлын ярилцлаганд орохоосоо өмнө зайлшгүй мэдэх ёстой 10 хариулт PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

 Ажлын ярилцлага таны ажилд орох эсэхийг шийдэх чухал хүчин зүйл болдог. Тэгвэл ажлын ярилцлаганд хэрхэн амжилттай оролцох вэ?

Яг ямар асуулт танаас асуухыг бид хэлж мэдэхгүй боловч дараах асуултуудын хариултыг мэдэж байгаа тохиолдолд та лав өөрийг баллахгүй юм. Тэгэхээр эхлээд эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаад, хэрхэн хариулахаа бодоод үзээрэй.

1. Та өөрийнхөө тухай ярина уу.
Ажилд авах гэж буй хүн мэдээж таныг анх төрөхдөө хэдэн кг төрсөн, өчигдрийг хэрхэн өнгөрөөсөн талаар тань мэдэхийг хүсэхгүй. Тэд таныг компанид хэрхэн ажиллах, компанид хэрхэн тус болох, таны туршлага, чадвар тань юу болохыг л мэдэхийг хүснэ. Магадгүй танаас таны боловсролын талаар, ер нь компанид хэрэгтэй байж болох асуултуудыг асуух болно.

2. Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?
Ажлын ярилцлаганд орохоор өрөөний гадна олон хүн хүлээж байсан ч та өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Таны дадлага туршлага, таны чадвар энэ компанид ажиллахад таныг хэрхэн бэлтгэсэн талаар ярь. Ажилд авах гэж буй хүн танаас хүсэж болох ур чадвар, шаардлагуудыг нь хэл.

3.  Таны хамгийн муу зан чанар тань юу вэ?
Ихэнх  хүмүүс “ Би аливаа зүйлийг хэтэрхий төгс байлгах гэж хичээдэг” , “ Би хэт их ажилладаг” хэмээн хэлдэг. Гэвч үүнийг улиг болсон зүйл хэмээн үздэг болжээ. Тэгэхээр та арай деталчилсан байдлаар ярьсан нь дээр боловуу. Жишээ нь “ Би хэт их ярьдаг. Гэхдээ би энэ зангаа засахаар хичээж байгаа” гэх  мэт.

4. Та 5 жилийн дараа хаана хүрэхийг хүсэж байна вэ?
Хамгийн гол нь ажил олгогчид тухайн ажлын байрандээр тогтвортой ажиллахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Зөвхөн түр хугацаанд ажиллахаар төлөвлөөгүй гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

5. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан юм бэ? Хэзээ гарсан бэ?
Хэзээ ч битгий өмнөх ажлын газар болоод өмнөх даргаа муу хэл. Ажилд таараагүй, тохироогүйгээ тэдний буруугаас болсон гэж бүү хэл. Аль болох эерэг шалтгааныг хэл. Жишээ нь өөрийн чадвараа илүү хөгжүүлэх ажлын байранд очихыг хүссэн гэх мэт.

6. Амьдралд тань тохиолдсон бэрхшээлтэй асуудлын талаар яриач. Та хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Хариултаа богино байлгаарай. Үлгэр тууж ярих хэрэггүй. Эсвэл тэднээр өрөвдүүлэх гэсний ч хэрэггүй.

7. Та хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ харьцахдаа бэрхшээлтэй учирч байсан удаа бий юу?
Энэ талдээр аль болох эерэг хариултыг өгөх хэрэгтэй. Учир нь ажилдээр хамтран ажиллах, багаар ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр тодорхой явдлыг дурдаад хэрэггүй. Харин “ Яг тийм гэхээр тодорхой бэрхшээлтэй учирч байгаагүй. Би бүх хүнтэй найрсаг харилцаатай байхыг хичээдэг” гэх мэт хариултыг өгвөл зүгээр шүү.

8. Ажлын байрандээрх стресстэй хэрхэн зохицдог вэ?
Тэр таныг ажилдээр стресс бий болох үед хаалгаа гаднаас нь хаагаад явчих эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хэрэг. Та өөрийнхөө стресстэй хэрхэн тэмцдэг талаар бодоод, шударгаар хариулах хэрэгтэй.

9. Та ямар хэмжээний цалинг хүсэж байна?
Яг тодорхой хэмжээг хэлж байхаар ерөнхийдөө стандарт хэмжээнд нийцсэн цалин авахыг хүсэж байгаагаа хэлсэн нь дээр.

10. Надаас асуух асуулт танд бий юу?
Заавал асуух хэдэн асуултыг өмнө нь бэлдээрэй. Ингэснээр та үнэхээр тухайн байгууллагыг сонирхож байгаагаа батлах болно.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд