| Хэлж ярьж буй үгээрээ яаж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Хүмүүс таны ярьж буй зүйлд анхаарал хандуулж, амтархан сонсоосой гэж бодож байна уу? Тэгвэл хүмүүсийн анхаарлыг татсан яриа хийхэд таны хэрэглэж буй үгийн сонголт маш их нөлөөтэй байдаг байна.
1. Юуны түрүүнд ухаалаг үгнүүдийг сонго. Та хэрвээ 80 үгийн хооронд л яриад байвал яриа чинь хэнд ч сонин биш. Та үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд ном унших хэрэгтэй. Номноос хэрэглэж болох сонирхолтой тэмдэг нэр, гайхмаар үйл үгнүүдийг олж болдог.
2. Өөрийн гэсэн бодолтой бай. Хэн нэгэн танаас ямар нэг юмандээр бодлыг тань асуувал ” би зүгээр гэж бодож байна. Яагаад гэвэл .......” гэж хариулах нь тодорхой бус. Харин өөрийн гэсэн бодолтой байснаараа та ямар ч асуудал дээр өөрийн бодлоо гайхмаар илэрхийлж чадна.
3. Та үгийн сонголтоо сайн хийж, өөрийн гэсэн бодолтой болсон бол түүнийгээ маш сайн илэрхийлж ярьдаг байх ёстой. Сайн яриа хийхэд шаардагдах энгийн бөгөөд чухал зүйл бол ярьж буй хүнтэйгээ нүдээрээ харилцаа тогтоох явдал. Ингэж байж та тэдний анхаарлыг ярьж буй зүйлдээрээ тогтоож чадна. Энэ нь тэдэнд таныг итгэлтэй болгон харагдуулж, ярьж байгаа зүйлээ сайн мэддэг гэдгийг илтгэнэ.
4. Ярьж байхдаа ярианыхаа өнгийг өндөрсгөж, намсгаж байх аваас ярианы чинь хүмүүст үзүүлэх нөлөө ихсэж, цааш нь сонсох гэж хүмүүс тэсэн ядан хүлээнэ.
5. Инээ. Инээх нь таны итгэл, үнэмшилтэй байдлыг харуулж, ийм үед хүмүүс танаас зүрхэлж юм асууж ч чадахгүй.
6. Яриагаа хүчтэй байлга. Ингэж байж яриа чниь уйтгартай болохгүй ба яриагаа бага багаар хүндрүүлж гүнзгийрүүлэх хэрэгтэй.
7. Хэнд юу ярихаа сайн мэдэх хэрэгтэй. Та охидуудад бөхийн талаар яриад хэрэггүйтэй адил.
8. Нүдээ ашигла. Инээ. Энэ бүхнийг яриандаа байнга ашиглах хэрэгтэй. Ингэж сурах нь танд дараа амьдралд чинь ч их хэрэг болно.
9. Цэвэрхэн бай.
10. Яриан дундаа хүмүүстэйгээ хэзээ харилцан ярилцах ёстойгоо мэдэх хэрэгтэй. Тэдэнд тантай ярихад нь амар болго.
11. Та яриан дундаа сэдэвтэйгээ уялдуулаад өөрт байдаг чадвараа хэлж болно. Ингэвэл ярилцагч нар чинь таныг чадварлаг гэж бодох болно. 12. Та эдгээр аргуудыг өөрт тань таалагдаад байгаа хүндээрээ хэрэгжүүлж болно. Хүмүүс сайхан яриа өрнүүлдэг хүмүүст дуртай байдаг.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 4911 Сэтгэгдлүүд (3)
![]() бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|