|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн ганцаардлыг даван туулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Ганцаардал гэдэг бол та ганцаараа байгаа гэсэн үг биш билээ. Харин танд ганцаараа байгаа мэт сэтгэгдэл төрсөнтэй холбоотой гэж сэтгэлзүйч батлан хэлж байна.

Ганцаардал гэдгийн тайлбарлан хэлбэл таныг хэн ч ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл, энэ сэтгэл санааны байдлаас шалтгаалаад цусны даралт тань ихсэж, хямрал стресст амархан автаж, наснаасаа эрт хөгширч, өдөр тутмын харилцаанд хүртэл өөрчлөлт гарах сөрөг үр дагавруудыг тоочоод тоочоод барахгүй.

 

Бидний ганцаардал ямар үр дүнд хүргэх нь хамаагүй харин түүнийг өөрөөсөө холдуулах арга замыг бид эрэлхийлэх нь чухал. Хүн бүхэнд ганцаардах цаг үе байдаг.
Алхам 1. Юун түрүүнд та ганцаардал гэдгийг байнгын биш гэдгийг хүлээн зөвшөөрч тийм ч муу зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны дотоод зүрх сэтгэлд ойлгогдох хүсэл байгаа гэдгийн л илэрхийлэл билээ.

 

 

Алхам 2. Цагийг уйтгартайгаар өнгөрөөхөөс аль болох зайлсхий. Шинэ харилцааг бага багаар эхлүүл, тийм гайхалтай давтагдашгүй байх хэрэггүй шүү дээ. Энгийн бүхнээс аливаа зүйл эхэлдэг.

Алхам 3. Өнгөрсөн үеэрээ өнгөрсөн бүхнээр харилцаагаа дүгнэж цэгнэхээ түр азнаарай. Хэрэв хэн нэгнийг зүрхний гүндээ та уучлаагүй байгаа бол тэр болгоныг эерүүлэх талаар бодолцож үзээрэй. Алхам алхмаар л бүхнийг хийдэг шүү дээ.

Алхам 4. Ганцаардал нэг талаараа сайн талтай. Та зөвхөн өөртэйгээ ярилцаж дотоод хүнээ илүү таних боломж гарна. Бид өдөр тутмын завгүй амьдралын хэв маягтаа дарагдаад орхигдсон сэтгэлийн орон зайгаа харах цаг гардаггүй шүү дээ. Ганцаардах энэ үеэр л та өөрийгөө шинэчилж болох юм.

Алхам 5. Та сэтгэл санаагаар унасан мэт санагдвал бусдад тустай үйл хийгээд үзээрэй. Нэг удаа бусдаас хариу нэхэлгүйгээр чин сэтгэлээсээ туслаад үзээрэй. Хамгийн гол нь энэхүү үйлдэл нь таны сэтгэлийг гадагшаа чиглэхэд тусалж өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Алхам 6. Өөртөө сайн кино, ном зохиол худалдаж ав. Таны сэтгэлийг хөдөлгөж чадах юу л байна түүндээ цаг гарга. Хамтдаа байхад сайхан байдаг хүмүүсээ урь, чин сэтгэлээ нээн ярилц. Хүн бүрийн дахин давтагдашгүй өөрийн онцлогийг сайн мэдэрч түүнд тохирох үйлдлийг хийвэл та сэргэх болно.

Хүн болгонд үргэлж боломж нээлттэй байдаг. Харин та түүнийг хэзээ олж харах нь зөвхөн таниас л шалтгаална. Та хэн болохыг хүсэж байна тэр хүн болж чадна гэдэгт итгэлтэй байна, ингээд амжилт хүсье!

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
ганцаардал
бичсэн UsEpErrOrMaN Төрбат, Гахай сарын 09, 2011
Би одоо маш их ганцаардаж сэтгэл минь шаналаж байна Ер нь ойр дотны хүмүүс минь их уйтгартай найзууд маань ч бас их уйтгартай байна Би нэг охинтой 1 сар messenger дэж уйддаггүй байлаа одоо тэр маань дахиж msngert орж ирэхгүй гэсэн би яагаал гэхээр зүгээр л гэхийн одоо би яахуу дахиж тэр охин msngertee орж ирэхгүй 3 хонож байна би 11 анги л даа одоо 2 хоног их уйдаж байна урьд нь нэт ороол байнга л тоглодог байлаа одоо тоглох ч ямар ч хүсэл алга дуу сонсоол цагийг өнгөрөөж байна маш их уйдаж ганцаардаад байна яахуу

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд