|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Кофены талаар заавал мэдэх ёстой зүйлс PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Кофе сонгон уух нь үнэндээ таны бодож байгаагаас хүнд зүйл байх болно. Учир нь кофе нь маш олон янз байдаг. Хэрвээ та кофены талаарх мэдлэгээ өргөжүүлвэл кофеноос авах мэдрэмж тань илүү сайхан байх болно.

Энэ удаад танд кофены төрлүүдээс танилцуулья.

turkish_coffee-294x3001. Турк кофе: Турк кофег арабика хэмээх шошноос гаргаж авдаг бөгөөд маш нунтаг байдаг. Заримдаа Турк кофендээр кардамом хэмээх анхилуум үнэртэй амт оруулагчийг нэмж өгдөг байна. Турк кофег зөөлөн чихэрлэг амттайгаас хар хүртэл 6 түвшинд хуваааг аж. Кофег бэлтгэсний дараагаар чихэр хийдэггүй учир Турк кофег ууж буй үед халбага хэрэглэдэггүй. Кофег халаахад өөрөө хөөсөрч эхэлнэ. Турк кофег зориулалтын cezve хэмээх кофены савнаас халуунаар нь ууж хэрэглэх ёстой юм.

cappucino2. Каппучино: Каппучино бол маш хүчтэй, хөөсөрхөг крем бүхий, дээрээ бага зэргийн шоколадан пудр цацсан байдаг. Уламжлалт каппучиног цайны аягатай адил цагаан аяганд хийдэг. Орцын хувьд 1/3 нь espresso кофе, 2/3 нь хөөс байдаг.

3. Эспрэссо: Эспрэссо кофе нь Итали маягаар бэлтгэгдсэн хар кофе юм. Эспрэссо кофегespresso зориулалтын машинд хийж, маш хүчтэй халуун усаар бэлтгэдэг. Орчин үед техник технологи хөгжсөнөөр эспрессо бэлтгэх нь амархан ажил болсон ч одоо хүртэл урлаг хэвээр байгаа юм. Хэрвээ таны ууж буй эспрессогийн дээр нь зузаан, хөөсөрхөг, алтан бор крем тогтсон байвал түүнийг сайн эспрессо хэмээн дүгнэж болох юм. Эспрэссо нь каппучино гэх мэт олон кофены үндэс болж өгдөг гэдгийг санаарай.

Зарим кофены төрлүүдээс:

latteCaffè Latte: Монголд Latte нилээд түгээмэл байдаг. Latte-г хийхийн тулд эспрессо кофендээр халуун сүү хийх хэрэгтэй. Гэхдээ халуун сүү нь хөөсгүй байх ёстой юм. Latte нь сүү ихтэй кофенд дурлагсдад зориулагдсан байна. Өглөөний цайндээр уухад тохиромжтой гэж ярьдаг ч өдрийн аль ч үед уухад тохиромжтой байдаг. Latte –г өндөр, халуун дамжуулдаггүй шилэн аяганд уух ёстой.

Espresso Con Panna: Энэ бол Италийн классик хар кофе юм. Үүнийг Италичууд оройн хоолны дараах кофе хэмээн хэлдэг. Гэхдээ мэдээж хэзээ ч ууж болно. Каппучиногийн хувьд эспрэссогоо сүүтэй хольсон байдаг бол Espresso Con Panna нь сүү холихгүй хар байдлаар нь уудаг. Гэхдээ дээр нь дүүрэн крем тавьж өгдөг. Кремийг хайлахаас нь өмнө хурдан уух ёстой юм.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд