|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Найз залуу чинь хуучин найз охиноосоо салсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Та найз залуугаа хуучин найз охиноосоо салсан эсэхэд нь эргэлздэг үү?  Хэрвээ тэр хуучин найз охиноосоо салаагүй бол танд дараах шинж тэмдэгүүд ажиглагдах болно.

1. Тэр хуучин найз охиныхоо тухай үе үе ярьдаг
Хэрвээ тэр хуучин найз охиныхоо тухай байн байн ярьдаг бол түүнд одоо хүртэл сэтгэлтэй байгааг илтгэнэ. Тэр түүний талаар сөрөг байдлаар ярьж болно. Гэхдээ л түүний сэтгэлд тэр охин шинэ хэвээр байна гэсэн үг.
 
2. Таныг түүнтэй харьцуулдаг
Хэрвээ тэр таныг хуучин найз охинтойгоо харьцуулаад байвал тэр хараахан харилцаагаа бүр мөсөн таслаагүй байгаа гэсэн үг. Эхлээд энэ нь танд төвөггүй мэт санагдах байх. Гэхдээ удалгүй танд үнэхээр яршигтай санагдана. Угаасаа энэ чинь шударга биш хэрэг шүү дээ.

 

3. Хуучин найз охинтойгоо уулздаг
Тэр хуучин найз охинтойгоо ямар нэг байдлаар холбогдож, уулздаг. Магадгүй та тухайн эр хүний хийх үйлдэлийг нь хязгаарлаж, хартай нэгэн болж харагдахыг хүсэхгүй байх л даа. Гэхдээ л та өөрийн байр сууриа хадгалж, түүний энэ үйлдэл танд таалагдахгүй байгааг хэл. Хэрвээ тэр өөрийгөө хамгаалсан хариулт хэлвэл хуучин найз охиноосоо салаагүй гэсэн үг.

4. Хуучин найз охинруугаа залгадаг
Тэр хуучин найз охинруугаа залгах нь түүнээс салаагүй байгааг бас илтгэх нэг шинж тэмдэг. Учир нь тэр түүнтэй өөр юу ярих гэж?

5. Андуурч түүний нэрээр таныг дууддаг
Мэдээж энэ бол маш онцгүй зүйл. Хэн ч ийм зүйлд тааламжтай хандахгүй. Гэхдээ хэрвээ та найз залуутайгаа нийлээд удаагүй бол түүнийг уучилж болох юм. Харин удсан тохиолдолд энэ бол жинхэнэ анхааруулах дохио. Түүнчлэн нэг удаа андуурч дуудахыг хүлээн зөвшөөрч болох ч нэгээс олон удаа давтагдахыг яасан ч зөвшөөрч болохгүй.

6. Өнгөрсөн харилцааг нь санагдуулахуйц дурсгалт зүйлсийг хадгалдаг

Хэрвээ та хоёрын харилцаа нилээд дотно болсон бол түүний гэрт очсон хойноо хуучин найз охиноос нь үлдсэн зүйлс байгаа эсэхийг нь хараарай.

7. Найз залуу тань салалттай холбоотой дуу сонсдог
Хэрвээ найз залуу тань салалттай холбоотой дуу сонсдог бол тэр өнгөрсөн харилцаандаа одоо хүртэл анхаарал хандуулсаар байгаа гэсэн үг. Эсвэл тэр стрессд орсон, шаналсан байж болзошгүй. Гэхдээ л салалттай холбоотой дуу сонсох нь хэзээ ч сайн үр дүн авчирахгүй шүү.

8. Хуучин найз охинтой нь холбоотой газар таныг аваачих
Хэрвээ тэр таныг нэг газар байн байн аваачих аваас түүнээс яагаад гэдгийг нь асуу. Хэрвээ тэр хуучин найз охинтой нь холбоотой газар болохыг танд хэлвэл тэр өнгөрсөн үедээ эргэн очихыг хүсэж байна гэсэн үг. Мэдээж энэ тааламжтай зүйл бус. Учир нь тэр газар тантай холбоотой юу ч байхгүй.

9. Хуучин найз охин нь шинэ хүнтэй болсоныг тэр хүндээр хүлээж авсан
Тэр одоо тантай хамт байгаа. Гэтэл түүний хуучин найз охин хэнтэй уулзах нь хэнд хамаатай  гэж? Энэ бол бас нэг том анхааруулга шүү.

10. Хуучин найз охиныхоо зургийг хадгалдаг
Хэрвээ тэр хуучин найз охиныхоо зургийг хадгалдаг бол энэ хэвийн байдлаас гарах үйлдэл биш. Зураг нь ил биш, хэтэвч дотор нь, эсвэл Hi5 –д нь байх нь хамаагүй. Түүний зургыг хадгална гэдэг нь хуучин найз охин нь одоо хүртэл түүний толгойг эргүүлэх чадвартай гэсэн үг.

Дээрх зөвлөгөө зөвхөн охидуудад хамаатай гэдгийг санаарай.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд