| Mercedes-Benz –ийн домогт G-Ангилал 30 нас хүрлээ! |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Naranbayar |
|
Mercedes-Benz –ийн домогт G-Ангилал 30 нас хүрлээ!
Автомашины үйлдвэрлэл цаг үеээ даган үргэлж өөрчлөгдөж байдаг харин домогт Gelаndewagen буюу G-Ангилал өнөөдрийг хүртэл өөрийн үндсэн шинж чанараа хэвээр хадгалсаар ирсэн билээ. G-Ангилал нь анх Daimler-Benz компанийн үндсэн хувьцаа эзэмшигч байсан Ираны хунтайжын захиалгаар цэрэг, армийн зориулалттайгаар зохиогдож байжээ. Харин өнөөдөр энэхүү ангилалын 30 жилийн ойгоор Daimler компани EDITION30 хэмээх онцгой шинэ загварыг зах зээлд гаргажээ. Энэ загвар нь G500 ангилалын W463 их биеийн бүтэц дээр тулгуурлаж хийгдсэн ба интериорын хувьд өвөрмөц шийдэл бүхий мебель чимэглэл, платин хар өнгийн шийдэлтэй юм. Анх 1979 онд Германы Штудгард хотод байрлах Mercedes-Benz –ийн автомашины үйлдвэрт энэхүү бартаат замын автомашиныг үйлдвэрлэж эхэлснээс хойш дэлхий даяар нийт 200,000 хувь борлуулагдаад байна. Бартаат замын зориулалттай гэдгээрээ танигдах Mercedes-Benz –ийн G-Ангилал Paris-Dakar бартаат замын уралдаанд хэд хэдэн удаа түрүүлж байсан нь энэхүү автомашиныг бартаат замын төрөлдөө хамгийн сайн нь гэдгийг дэлхий дахинд баталсан юм. Үүгээр ч зогсохгүй үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш 30 жилийн хугацаанд үндсэн загвартаа өөрчлөлт хийгдээгүйгээрээ G-Ангилал нь 120 жилийн түүхтэй Mercedes-Benz –ийн хамгийн ууган ангилал юм. Мэдээж энэ хугацаанд G-Ангилалд орчин үеийн технологийн шинэчлэлт, сайжруулалт хийгдсээр ирсэн боловч үндсэн загвараа өөрчлөөгүй хадгалсаар ирсэн байна. Байнгийн 4 дугуйн ажиллагаа 4ETS, электрон удирдлагатай жолоодогын систем ESP®, богино зайны арааны механизм болон 3 төрлийн сонголтот дифференциал цоож зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиуд нь G-Ангилалыг ямар ч бартаат замын шаардлагыг хангасан унаа болгож чадсан юм.
Mercedes –ийн бартаат замын автомашины үүсэл хөгжил анх 1972 онд Австрийн, Граз хотноо Daimler-Benz, Steyr-Daimler-Puch компаниудын хамтын гэрээгээр эхэлж байжээ. Улмаар энэ алхам нь 1975 онд бүхэл бүтэн бартаат замын автомашины цуврал загваруудыг үйлдвэрлэх эхлэлийг тавьсан юм. G-Ангилалын цуврал бүтээгдэхүүнүүдийн оргил үе болох 1979 оны байдлаар 53kW/72hp - 110 kW/150 hp хүртлэх хүчин чадалтай үндсэн дөрвөн хөдөлгүүрийн төрөл байсан ба тухайн үедээ эдгээрээс аль ч төрлийн хөдөлгүүрийг богино эсвэл урт хэмжээст G-Ангилалд суурилуулан ашиглах боломжтой байжээ. Эхний 10 жил дэх тасралтгүй үргэлжилсэн шинэчлэлт, сайжруулалтын дараагаар анх 1989 онд G-Ангилалын хамгийн чухал технологийн дэвшилтүүд хийгдсэн ба эдгээр нь байнгын 4 дугуйн ажиллагаа, урд ба хойд тэнхлэгийн дифференциал цоож зэрэг дэвшилтэт технологиуд байсан юм. Эдгээр технологиуд нь автомашины хөгжилд цоо шинэ өөрчлөлтийг авчирсан юм.
Одоогийн G-Ангилал Одоогын G-Ангилал нь үндсэн 3 төрлийн их биеийн хэмжээстэй (short-wheelbase Station Wagon, long-wheelbase Station Wagon, Convertible) бөгөөд эдгээрийн алинд нь ч 165 kW/224 hp хүчин чадал бүхий V6 CDI хөдөлгүүр эсвэл 5.5 литрийн 285 kW/ 388 hp хүчтэй V8 бензин хөдөлгүүрүүдийг суурилуулан авах боломжтой. G-Ангилалын хамгийн дээд зэргийн хувилбар болох G 55 AMG нь “long-wheelbase Station Wagon” их биеийн хэмжээс дээр суурилсан байдаг ба тусгайлан суурилуулсан 373 kW/507 hp хүчтэй, 700Nm эргэлтийн моменттэй V8-хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. G-Ангилалын төрөл дэхь бас нэгэн чухал загвар бол “long-wheelbase” их биеийн хэмжээс дээр суурилсан G-Guard юм. Энэхүү онцгой хуяглагдсан загвар нь B6, B7 түвшний галт зэвсгийн эсрэг хамгаалалтын сертификаттай.
G-Ангилал EDITION30 болон G-Ангилал EDITION30.PUR: Онцгой загварын G-Ангилал G-Ангилал нь анхнаасаа хамгийн хүнд хэцүү газраар явж, бэрхийг туулахаар бүтээгдсэн гэдгийг EDITION30.PUR загвар илхэнээр харуулдаг. Энэ “long-wheelbase Station Wagon” хэмжээст загвар нь G-Ангилалын хамгийн онцлох шинжүүдийг агуулсан байдаг ба ялангуяа автомашины хамгийн хүнд хэцүү үүргийг гүйцэтгэхээр сайжруулагдсан байна. Тиймээс энэ автомашин нь олон улсын аялагч, экспедецийн хайгуулчид зэрэг автомашины найдвартай байдал, хурд хүчийг дээд зэргээр сорьсон ажил үүргүүдтэй хувь хүмүүсийн хэрэгцээнд тусгайлан бүтээгджээ. G EDITION30.PUR -д "Off-road package 1", "Off-road package 2" бартаат замын багц нь бүх зам харгуйгаар аялах боломжтой 265/75 R 16 дугуй, хөнгөн цагаан обуд, уян хатан нум, урд гэрлийн шилийн хамгаалалт, хоёр хэсэгт хойд хаалга зэрэг нэмэлт тоноглолуудтай. G 463 цуврал загварын үргэлжлэл тусгай загварын EDITION30 нь ая тух, хурд хүч зэрэг Mercedes-Benz –ийн танил болсон чанаруудыг дахин нэг удаа нотоллоо. Гадна талаасаа энэхүү “long-wheelbase” хэмжээст G 500 Station Wagon нь designo брэндийн платин хар өнгө, тусгайлан загварчлагдсан хайлшин дугуй болон EDITION30 тэмдэгнээсээ ялгагдан харагддаг. G 500 –ийн интериор загвар нь төрөл бүрийн өнгөний сонголт бүхий гайхамшигт designo брэндийн савхин суудал, антрацит модон чимэглэл зэргийг багтаажээ.
2009 оны 2 дугаар сараас эхлэн эдгээр тусгай загварууд нь худалдаанд гарсан ба "EDITION30.PUR" –ийн татварын дараах үнэ: 59,381 Euro харин long-wheelbase хэмжээст "EDITION30.PUR" –ийн татварын дараах үнэ: 97,461 Euro байна.
Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
louis vuitton outlet online