| Хэрхэн гялалзсан, эрүүл үстэй болох вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
1. 1 халбага алимны шүүс, цагаан цуу дээр 4 аяга ус хийж холино. Үсэндээ түрхээд 3 минут байлгана. Дараа нь үсээ сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ хольцоо үсэндээ түрхэхээсээ өмнө үсээ угаасан байх шаардлагатай. 2. 2 халбага оливын тосыг бага зэрэг халаагаад нойтон үсэндээ түрхэнэ. Тосыг бүх газар хүргэх үүднээс самаар самнах хэрэгтэй. Ингээд бүрэн тараасан бол халуун алчуураар үсээ боож, 15 минут хүлээнэ. Дараа нь үсээ угаах ба тосыг сайтар арилгах хэрэгтэйг санаарай.
3. Оливын тос, витамин Е, өндөгний шарыг хольж нойтон үсэндээр түрхэнэ. 10 минут байлгаад угаана. 4. Нойтон үсэндээр майонез түрхэнэ. Майонезыг 15 минутаас 1 цаг хүртэл хугацаанд байлгаж болно. 5. Пиво түрхэж болно. Гэхдээ үсээ угаасны дараа түрхэх хэрэгтэй. Пивогоо үсэндээ түрхэсний дараа угаах хэрэггүй. Үс хатсаны дараа пивоны үнэр нь өөрөө арилна. Пиво үсийг гялалзуулж харагдуулахад онцгой ач тустай байдаг.
- Үсийг нойтон байхад нь самнаж болохгүй. Энэ нь үсийг ихээр гэмтээгээд зогсохгүй, үс ихээр унах шалтгаан болдог.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 6988 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|