|
Боловсрол
|
|
Бичсэн Халиун
|
|
Чийглэг зөөлөн арьстай байх нь яриангүй хүүхнүүд бидний хүсэл байдаг шүү дээ. Ялангуяа өвлийн тэсгэм хүйтэн, хаврын шороон шуургат бидний арьс хуурайшиж , өнгөө алдахад бид сайхан харагдахыг илүү ихээр хүсэж, арьсандаа анхаарлаа хандуулах нь зайлшгүй байдаг. Тэгэхээр яг таньд таны арьсанд зориулагдсан биеийн lotion-ыг та гал тогооныхоо өрөөнд цөөхөн хэдэн минутыг зарцуулснаар, мөнгөндөө хэмнэлттэйгээр хийх боломж байна. Арьсыг тань торгон зөөлөн болгох lotion-ыг хийх арга энгийн хялбар доорх алхмуудыг дагахад л хангалттай. • Таньд арьсны тэжээлийн тос цэвэр ус байхад л lotion-oo хийх бололцоотой. Илүү нарийн бүтээгдэхүүн хийхийг хүсвэл эмульс хэрэглэнэ. Хэрэв та хольцоо сэгсрэхээс төвөгшөөхгүй бол эмульс хэрэглэхгүй байсан ч болно. Гэхдээ эмульс хэрэглэх нь ихэвчлэн бүтээгдэхүүний чанарыг удаан хадгалахаас гадна тосны найрлагат эерэгээр нөлөөлдөг давуу чанартай байдаг. Алхам 1. Сонгож авсан тосноосоо цайны аягын хагасаар авч том халбагаар хоёр удаа авсантай адил хэмжээний эмульс нэмж хэмжүүртэй шилэн саванд хийнэ. Алхам 2. Дунд зэргийн температураар тос эмульсын холимогийг халааж бүрэн шингэрч хоорондоо сайн уустал нь 30 секунд тутамд шалгах хэрэгтэй. Алхам 3. Холимог дээрээ цэвэр усаа зугуухнаар хийн сэрээгээр эсвэл сонгож авсан тос чинь их зөөлөн бол хутгагчаар хоорондоо сайн уусан нийлэх хүртэл нь аажуухнаар эргүүлэн хутгаарай. Маш удаанаар хутгах ёстойг анхааруулъя үгүй бол та хаа сайгүй тосоо асгачих болно шүү. Алхам 4. Ингээд бэлэн болсон тосоо хөргөж өтгөн болох үед нь цэвэрхэн халбагаар хуучин тосныхоо шилэн саванд эсвэл өөрийн дуртай саванд шилжүүлэн хийнэ. Алхам 5. Шинэхэн бүтээсэн тосныхоо тагийг сайтар таглаж тавиад, хэрэглэхэд бэлэн болно гэсэн үг юм. Зөвлөгөө: ТОС: Та бүхэн дээрх алхмуудаас харсан байх lotion бүтээх үйл явц нь их энгийн хялбар гэдгийг, тэгэхээр одоо найрлаган дахь материалуудад зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж бодож байна. Lotion-ы хамгийн эхний материал болох тосоо та өөрийн арьсанд тохиромжтой байдлаар сонгох шаардлагатай. Аливаа тосны хувьд ургамлын гаралтай тос хамгийн сайн сонголт байдаг. Туйлын мэдрэмтгий арьсанд усан үзэмний найрлагатай тос хамгийн сайн сонголт болдог. Энэ нь арьсанд хурдан шингэдэг мөн наргил модны самартай тос ихэвчлэн хүмүүст тохирдог ба үүнийг өөр тостой хамтатгаж хэрэглэж болно. Хэрэв та тослог арьстай бол үүнээс татгалзах хэрэгтэйг сануулъя. Та lotion-оо хөл, тохой зэрэг хуурайшилт ихтэй газар хэрэглэх гэж байгаа бол нэмэлт тэжээл өгөхийн тулд ланолинтэй тос буюу зөөлөн тосыг сонгон хэрэглээрэй. Нэмэлт: Дээрх үндсэн гурван хэсэг нь lotion хийхэд хангалттай боловч хэрэв та тосоо илүү чийгшил ихтэй болгохыг хүсвэл витамин Е гийн капсулийг задлан хольж өгч болно.Үүнээс гадна хэд хэдэн косметикт хэрэглэгддэг ургамлын гаралтай зүйлсүүд байдгийн нэг нь сарнай. Сарнайнь арьсыг зөөлрүүлэгч ба арьсны элдэв үрэвслийг багасгах үйлчилгээтэй байдаг. Лаванда, олон навчит ургамал, шар цэцэг нь арьсны эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд гайхалтай сайхан үнэр ялгаруулдаг.
 |
UGG Adirondack UGG Alto
uggs botas
UGG Bailey Triplet botão
uggs botas
Hello I am so glad I found your supra shoes page, nike zapatillas
I really found you by accident, nike sko
while I was researching supra shoes
on Bing for something else mbt sko
, Regardless I am here now and air max
would just like to air max
say thanks a lot for a incredible post and a all round MBT Mens Shuguli GTX
(I also love the theme/design), I don’t have time to read it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the Herve Leger Bandage Dress