|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хуурай гэмтэлтэй үсэнд тавих гэрийн маск PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   


about_hair.jpgХуурай болон гэмтэлтэй үсэнд хийх хамгийн гол гэрийн эмчилгээ бол үсэндээ маск тавих юм. Тэгэхээр энэ масканд маань гэр ахуйд хэрэглэгддэг материал ордог байгаа: Лемон, зөгийн бал, ургамлын гаралтай зөөлөн тос.

• Ургамлын гаралтай болон шошын тосыг том халбагаар /бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны том халбага/ хоёр удаа авсантай адил хэмжээтэй авах
• Лемоны цэвэр шүүсийг мөн том халбагаар хоёр авсантай тэнцүү хэмжээтэйгээр авах
• Нэг халбага хэмжээтэй зөгийн бал шаардлагатай.

Эдгээр зүйлсүүдийг бэлдэж, лемоны цэвэр шүүсэн дээрээ ургамлын гаралтай тос болон зөгийн балаа хийж сайтар хутгаж өгнө.
Материалуудаа сайн хутгасны дараагаар та үснийхээ угаас эхлээд төгсгөл хүртэл бэлэн болсон маскаа жигдхэн түрхэх шаардлагатай.
Нүүр гарынхаа алчуураар масктай үсээ ороож өгөөрэй.

30-60 минутын турш масктай үсээ алчуураар боосон хэвээр нь байлгана.
Үүний дараагаар бүлээн усаар зайлж, үсэндээ тохирсон шампуниар үсээ угаана. Үр дүнг сайжруулахын тулд хоёр удаа ийн хийж болно.

Энэхүү маск нь таны үсэнд гайхалтай тэжээл өгч чийгшүүлэн гялалзаж намирсан болгох болно. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ! Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд