|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Шинэхэн цэцгээ хэрхэн удаан амьдруулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Бэлгэнд авсан шинэхэн цэцгээ удаан амьдруулахыг хүсэж байна уу? Хорчийж, өнгөө алдахаас нь хамгаалмаар байна уу?

 

1. Аль болох хурдан усанд хийх. Таны хийх хамгийн эхний үйлдэл бол усанд хийх байх ёстой. Энэ нь тэдний амьдралыг залгуулах гол хүчин зүйл.

2. Усаа бага зэрэг бүлээн байлга. Учир нь цэцэг бүлээн усыг хүйтэн уснаас хурдан хүлээж авах чадвартай байдаг гэнэ. Цэцэгний үндэс нь зөвхөн усыг уудаг учир савандах ус зөвхөн савны тал хэсэгт буюу навч, дэлбээнүүд нь усанд орохгүй байх ёстой юм. Навч, дэлбээнүүд усанд орох нь усыг бохирдуулаад зогсохгүй, бактер үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.

3. Цэцгээ усанд хэд хоносоны дараа үндэснийх нь үзүүрүүдийг тайрч авах хэрэгтэй. Учир нь үндэсний үзүүрийг тайрах нь усыг илүү сайн уух нөхцөлийг бүрдүүлдэг учир цэцэг эрүүл байхад чухал нөлөөтэй гэсэн үг.

4. Хэт олон цэцэгнүүдийг нэг саванд хийхгүй байх.

5. Хэрвээ боломжтой бол цэцэгний амин дэмийг хэрэглэж болно. Дэлгүүр, супермаркетуудад цэцэгний амин дэмийг зардаг шүү дээ. Хэрвээ амин дэм хийсэн тохиолдолд цэцэгний үндэсийг заавал тайрах шаардлага байхгүй, харин долоо хоногтоо 2 удаа усыг нь сольж байх хэрэгтэй юм. Хэрвээ амин дэм авах боломжгүй бол бага зэрэг аспирин хийж болно. Түүнчлэн бага зэрэг элсэн чихэр, давс, сод хольж хийж болно. Эдгээр нь амин дэм болж өгнө.

6. Хэрвээ та цэцэгнийхээ усыг солих гэж буй бол өглөө эсвэл орой солих нь зөв. Энэ үед цэцэгний үндэс усаар бүрэн хангагдсан байдаг юм. Өдөр дунд цэцэгний үндэс идэвхгүй байдаг учир усны хангамж муу байх болно.

7. Зарим цэцэгнүүд бэлгэнд ирэхдээ бүрэн дэлбээлж амжаагүй байдаг. Жишээ нь сарнай. Хэрвээ та сарнайгаа бүрэн дэлбээлүүлэхийг хүсвэл аль болох чөлөөтэй саванд хийх хэрэгтэй шүү.

8. Хэрвээ цэцэгний өнгө үзэмжийг удаан хадгалахыг хүсвэл бага зэрэг архийг сахартай хольж хийж болно. Учир нь бага зэргийн архи нь усан дотор байх бактерыг устгана. Гэхдээ усыг өдөр болгон сольж байх хэрэгтэй болно.

 
 

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
бичсэн 1, Туулай сарын 08, 2011
Electron baraanii lombard ajillaj bn. Hayag ard kino teatriin ariin oron suutsand bairlsaj bn. orchuulgiin tovchootoi bairand. Utas-91006695

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд