|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Найз залуудаа хэлж болохгүй 10 зүйлс PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Харилцаанд илэн далангүй байдал чухал хэдий ч бас хэлж болохгүй зүйлс гэж бий.

1.    Миний хуучин найз залуу бас тэгэж байсан юм
Найз залуу тань хэзээ ч таны экстэй адилхан байхыг хүсэхгүй. Таны хэлж байгаа зүйл түүнийг магтах, буруушаах нь хамаагүй. Тэр ямар ч тохиолдолд таны экстэй адилхан байхыг хүсэхгүй. Учир нь энэ нь түүнийг хуучин экстэйгээ харьцуулаад байгаа мэт санагддаг байна. Магадгүй тэр таныг хуучин залуугаа мартаж чадахгүй байгаа гэж ойлгоно.

 

2.    Чимгээ жирэмсэн гэнээ шшш......
Найз залуудаа найзуудынхаа талаар нэг их зүйл яриад хэрэггүй. Тэр тусмаа тэдний нууцыг. Тэдэнд энэ нь үнэндээ сонирхолгүй санагддаг.

3.    Бид гэрлээд хүүхэдтэй болхоороо......
Заримдаа найз залуутайгаа мөрөөдөж, ирээдүйгээ төлөвлөх нь аятайхан л даа. Гэхдээ заримдаа хэт эрт ийм зүйл ярих нь тэднийг айлгадаг. Тиймээс зүгээр л бодлоо өөртөө хадгал.  Тэр мөн ирээдүйгээ чамтай туулахыг хүсэж байж болох ч тэр бүхнийг хараахан тунхаглан зарлах болоогүй байж мэдэх юм.

4.    Чи тэр бүсгүйг хөөрхөн гэж бодож байна уу?
Ийм ярвигтай асуултыг битгий асуу. Хэрвээ тэр “ Тийм” гээд хэлчихвэл та уурлана. Харин тэр бүсгүй илэрхий хөөрхөн байхад тэр “Үгүй” гээд хэлчихвэл та түүнийг худалч гэж тооцно. Нэгэнт л тэр таныг сонгосон учир ийм зүйлсийг түүнээс асуух нь түүнд яршигтай санагдахаас гадна, таныг өөртөө итгэлгүй харагдуулж мэдэх юм.

5.    “Би зүгээр ээ, эсвэл За за юу ч бишээ”
Хүний нүүр юуг ч нууж чадахгүй. Та бүтэн цаг юу ч дуугарахгүй байсны дараа найз залуу тань танаас “ Чи зүгээр үү “ гэж асуухад та “ Би зүгээр ээ” гэж хариулвал тэр жинхэнэ үсээ зулгаахыг хүснэ. Энэ үед та асуудлаа хуваалцах боломжоо алдахаас гадна та 2 н харилцаанд сэв сууж мэднэ.

6.    Би дөнгөж сая хүндэрсэн
Эр хүний толгойд эмэгтэй хүн 00 –г зөвхөн уруулын будгаа түрхэхэд ашигладаг байна. Гэтэл таны хэлсэн үг түүнийг жинхэнэ алмайруулах болно. Үүний дараа тэр таныг эмэгтэй хүн гэж харах нь багасах вий. Тэр мэдээж таныг буруутгахгүй л дээ. Гэхдээ л тэр сонсоогүй бол баярлах байсан.

7.    Би амьдралдаа бүх зүйлийг нэг удаа ч гэсэн хийж үзнэ
Та үнэхээр л тэгэхийг хүсээгүй бол ийм үгийг түүнд битгий хэлээрэй.

8.    Чи үнэхээр зүгээр үү?
Хүн л болсон хойно түүнд уурлах, шаналах, ядрах үе гарна. Тэр үед нь түүнээс юу болсоныг асууж, шалж хэрэггүй. Байн байн зүгээр эсэхийг нь асуугаад байвал жинхэнэ асуудал нь та өөрөө болж магадгүй шүү.

9.    Би гуяа үзэн яддаг
Та түүнд анхнаасаа таалагдаагүй л бол тэр тантай хамт байхгүй байх байсан шүү дээ. Түүний өмнө өөрийгөө шүүмжлэх, голох нь таныг өөртөө итгэлгүй харагдуулна. Эрэгтэй хүмүүс ерөнхийдөө итгэлтэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Мэдээж өөрийгөө шүүмжилж гоочилдог эртэй та хамт байхыг хүсэхгүй биздээ. Тэгээд ч түүний анзаараагүй байсан зүйлийг та сануулаад өгчих ч юм билүү.

10.    Би ээжид чинь дургүй
Хэрвээ тэр ямар нэг зүйлийг ихээр хүндэлж, бас хайрладаг бол тэдгээр зүйлсийг нь хэзээ ч битгий муугаар ярь. Түүний хүрээллийн хүмүүстэй бүгдэнтэй нь таарах албагүй  л дээ. Гэхдээ түүний хүндэлдэг зүйлсийг та бас хүндэлж байх нь чухал.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
бичсэн enhbolor, Нохой сарын 07, 2010
SAIN BAITSGAANA UU..TA BUHENDEE AJILIIN UNDUR AMJILT HUSEN EROOYE...ENE SITE BOL YAMAR HEMJEENII UHAMSARTAI SAIHAN ZALUUSIIN GARAAR BUTSEN HICHNEEN OLON HUNII AJIL AMIDRAL AZ JARGALD NI HUTLUH,,DAGUULAH HELEED CH BARAMGUI IH ACH TUSTAI SAIHAN UIL HIIJ BGAA NI ENDEES HARAHAD ILT BNA...TA BUHENDEE TSAASH TSAASHDAA ILUU IHIIG HIIJ BUTEEGEEREI..EH ORNII MINI HAMGIIN SAIN SAIHNIIG TA NAR MINI L BUTEEN HOGJUULNE GEJ BI ITGEJ BNA...BUH ZALUUS TA NAR SHIG UHAALAG,MEDLEG BOLOWSROLTOI ,HARIUTSLAGATAI,,HAMGIIN GOL NI HUN SHIG HUN BGAASAI GJ HUSEJ BNA...AMJILT HUSIE..DANDAA DEESHEE TEMUULJ SAIHAN AMJILT GARGAARAI...TA NARTAA BAYARLAA....

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд