| Хэрхэн IBT TOEFL н өндөр оноо авах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Хэрвээ та гадны оронд сурах бодолтой байгаа бол TOEFL н оноо авах хэрэгтэй болно. Зарим хүмүүс гадаадын их дээд сургуульд орох гэж, тэтгэлэг авах гэж харин зарим хүмүүс албан тушаалын шаардлагаасаа болоод TOEFL өгдөг.
Танд дараах хэдэн стратегийг зааж өгье.
Шалгалтын өмнөх бэлтгэл 2. Зарим хүмүүс курс, дамжааг ойшоодоггүй. Гэхдээ танд ганц удаа ч гэсэн суугаад үзэхийг зөвлөе. Учир нь шалгалтын талаар ерөнхий ойлголтгүйгээр та өөрөө бэлдэх нь үр дүн муутай байж магад. Харин чухам юу бэлдэж, юуг сурах ёстойгоо мэдчих аваас та өөрөө сүүлд бэлдэж болно. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.
3. Дасгал сайн хий. Гадуур TOEFL н дасгалууд олноор байдаг хэдий ч ганц хоёрхон дасгал хийгээд үр дүн нь төдийлөн сайн байхгүй. Тиймээс ганц сурах бичиг ашиглалгүйгээр интернетэд байх олон төрлийн дасгалуудыг хийгээрэй. Учир нь TOEFL н зарим асуулт сэдвүүд байнга өөрчлөгддөг. Гэтэл энд байгаа сурах бичгүүд хоцрогдсон байдаг тул танд яг хэрэгтэй зүйлийг зааж чадахгүй л болов уу. Харин интернетэд мэдээллүүд байнга өөрчлөгдөж байдаг тул та мэдээллээс хоцрохгүй. 4. Хэзээ ч бүү асуултуудыг алгас. Шалгалтын цаг маш давчуу байдаг тул эргэж тухайн асуултыг бөглөнө гэж бараг л байхгүй. Тиймээс тухайн үед нь л хурдан бөглөөд өнгөрөх хэрэгтэй. 5. Нүүрний дээд хэсэгт Help товчлуур байгаа. Үнэхээр шаардлагатай тохиолдолд энэ товчлуурыг дараарай. Үнэхээр яаралтай тохиолдолд шүү. Учир нь таныг Help хэсгийг үзэж суух үед шалгалтын цаг явсаар байх болно. 6. Нэг асуулт дээр бүү их цаг зарцуул. Үнэхээр мэдэхгүй бол хамгийн боломжит гэсэн хувилбаруудыг сонгож аваад тэндээсээ сонголтоо хий. 7. Цагаа хуваарил. Жишээ нь нийт хэдэн хэсэгтэй, хэсэг бүр хэдэн асуулттай гээд асуулт бүрт, хэсэг бүрт хэдэн минут зарцуулахаа товлох хэрэгтэй. Эс тэгвээс та сүүлийн асуултуудаа бөглөж чадахгүйд хүрнэ. 8. Унших хэсэгдээр та текстийг бүхлээр нь унших шаардлагагүй. Унших шаардлагатай бол ганц удаа л гүйлгэж унш. Асуултууд нь бүгд яг текстний дарааллаар байдаг тул та асуултын хариултыг бүх текстнээс хайх хэрэггүй гэсэн үг. 9. Шалгалтын үеэр ярианы хэсэг, сонсох хэсэгт микрофон зүүх хэрэгтэй болдог. Микрофон зүүхдээ микрофон тань чихэнд тань яг таарсан эсэхийг шалгаарай. Учир нь сайн тааруулж чадахгүй бол хажуу талын хүмүүсийн яриа чихэнд тань сонсогдоод саад учруулах болно шүү. 10. Хажуу талын хүмүүсийн хийж буй зүйл, материалд бүү анхаарал хандуул. Учир нь хүн бүрийн шалгалтын материал адил байх албагүй. Тиймээс хажуугийн хүн тань танаас өөр зүйл хийхийг хараад өөрийгөө тэднээс хоцорч байна гэж бүү бодоорой. Та ердөө цагаа харахад л болоо.
Унших хэсэг
Сонсох хэсэг
Ярианы хэсэг
Бичих хэсэг
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 5514 Сэтгэгдлүүд (5)
![]() бичсэн Guest, Луу сарын 08, 2011
Maash ih heregtei medeelel ugsun tanid bayrlalaa... Uug ni yamar sait-aas edgeer practice test-uudiig hiij bolohiig oruulsan bol GORGEOUS boloh bjee bayrlalaa...
бичсэн viva, Үхэр сарын 12, 2012
Ta toefl-in xamgiin sn dasgaludtai saitudin nerig ogch tuslach
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|