|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Карерыг тань өсгөх 9 зарчим PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Хүн бүрийн амжилтанд хүрэх арга зам өөр байдаг. Үнэндээ амжилтанд хүрэхэд заавал агуу авьяас чадвартай байх албагүй юм. Онцгой авьяасгүй ч гэсэн карер нь дээшилж байгаа хүмүүсийг хараад гайхаж байсан удаа бий юу? Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байна.

 

1.    Хайрцагаас гадуур сэтгэх
Компанид асуудал гарсан тохиолдолд зөвхөн компаны нүдээр бус, ажилтаны нүдээр бус харин хэрэглэгчдийн нүдээр, хөндлөнгийн нүдээр, 6 настай хүүхдийн нүдээр асуудалд ханд. Мэргэжлийн хүн болох гэж онол яриад суух хэрэг байхгүй. Таны онол ярих бус харин оновчтой шийдэл л хэрэгтэй. Асуудлын шийдлийг олохдоо заавал оффисд суух шаардлагагүй. Оффисоосоо гараад компаны бус хүмүүстэй ярилц, орчин тойрноо ажигла. Тэр цагт л танд бусдаас өөр санаа орж ирэх магадлалтай.

 

2.    Боломжийг хамгийн түрүүн шүүрч ав
Хэн ч хөдлөхгүй байхад ганцаараа түрүүлж хөдөл. Хариуцлагаас их айх хэрэггүй. Шинэ төслийг хариуцан авж, багийн дарга бол. Энэ бол боломжийг олж авах хамгийн амархан арга.

 

3.    Сурах хүсэл эрмэлзэл
Эхлээд ажил хүлээж авсаны дараа хэсэг хугацаа өнгөрхөөр хүн бүр өөрийн ажилдаа дадал болдог. Ажил гарт ороод ирэхээр ихэнх хүмүүс хэвийн ажилдаа дасаж, шинийг эрэлхийлэх хүсэл нь буурна. Тиймээс карераа ахиулмаар байвал нэг байрандаа гацаж болохгүй. Байнга хөдөлж өөрийгөө хөгжүүл. Шинийг оролд.

4.    Туслах эрмэлзэл
Амьдралын турш бид олон удаа өгж, авалцдаг.  Бусдад тусал. Эргээд тэд танд тусална. Үүнийг дагаад ажлын байрандээрх уур амьсгал таатай болж, таны нэр хүнд өснө. Таныг албан тушаал ахихад хэн ч саад болохгүй болов уу.

5.    Харилцаа
Мэдээж харилцаа сайн байх хэрэгтэй. Хэрвээ таны албан байгууллага хэд хэдэн албатай бол зөвхөн өөрийн албанаасаа гадна бусад албаны хүмүүстэйгээ харилцаатай бай. Учир нь энэ нь мэдээллээс хоцрохгүй байх сайн арга. Тэд ч гэсэн таныг бас бусдад сурталчилах болно. Нөгөө талаас байгууллагадаа нэр хүндтэй, олонд танигдсан байх нь албан тушаал ахихад бас нилээд нөлөөлнө шүү.

6.    Хүмүүсийн асуудлыг хуваалц
Асуудалд орсон нөхдөөсөө бүү зугтаа. Тэд хичнээн их зовлон шаналалаа ярьж байсан ч тэднээс зугтаах хэрэггүй. Харин тэднийг сонсож, болж өгвөл зөв шийдэл олж өгөхийг хичээ. Ихэнх хүмүүст энэ зан чанар дутагддаг. Тэгээд тэдэнд аль болох эерэг байдлаар ханд. Таны эерэг хандлага олны анхаарлыг татах болно.

7.    Энгийн байх
Хямсгар, их занд давуу талууд байдаг ч энгийн байдлаас илүү олон хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Та ажлаа хийж чадаж байгаа тохиолдолд аяндаа хүмүүс таныг хүндэлнэ. Гэхдээ хэзээд энгийн байгаарай.

8.    Практикт тулгуурла
Сэтгэл хөдлөлөө барь. Сэтгэл хөдлөлөөр хэзээ ч бүү шийдвэр гарга. Харин практикт тулгуурласан шийдвэр, үйлдэл хэзээ ч буруудахгүй.

9.    Менежменттэй бай
Та хичээнгүй ажиллаж болно. Гэхдээ ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдүүлэхгүйгээр таныг хэн ч үнэлэхгүй. Тиймээс ажиллахын хажуугаар менежменттэй байгаарай.
•    Сайн ажилла
•    Өөрийн ажлаа бусдад таниул
•    Өөрийн ажлын үр дүнг зөв хүмүүст нь зөв цагт танилцуул

Та дээрх зүйлсийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Таны карер өсөх л болно.
 

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд