|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Шавартай замыг амжилттай туулах 6-н арга. PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Хавар  болж цас ханзармагц бид зуслан хөдөө гадаа  салхинд гарах гэж их явдаг. Ялангуяа энэ жил цас хур ихтэй байсан болохоор шавар шавхай ихтэй байх нь ойлгомжтой. Иймээс  шаварт суусан тохиолдолд хэрэг болох энгийн боловч зайлшгүй мэдвэл зохих зөвөлгөөг хүргэе.
Та хөдөө гадаа явахдаа дараахь гарын дорхи багажуудыг авч явахад илүүдэхгүй. Үүнд: жижиг хүрз боломжтой бол цэргийн, татлага олс, халтиргаанаас хамгаалах гинж авахад илүүдэхгүй өвөл бас хэрэглэж болно шүү дээ.
Нэгдүгээрт: Эхлээд бууж явганаар шавартай замынхаа байдалтай танилцах хэрэгтэй та бүү залхуураарай.  Аль хэсгээр хатуу явж болохыг нь сайтар нягталж үз.  Тэгээд  бага зэрэг хурд авч байгаад хүчтэйхэн дайр. Тэгэхдээ рулиэ тал тал тийш нь хурдан хурдан эргүүлэх хэрэгтэй. Учир нь дугуй шавар дээр гулгахдаа замын хатуу хэсэгт гулсаж очоод цааш хөдөлгөөнөө үргэлжүүлэхэд дөхөмтэй болдог.

 

Хоёрдугаарт. Дараа нь дугуйнхаа хийг нэмэх бололцоотой бол хийг ойролцоогоор 0,5-0,7кгс/см2 бол нь гарга шаварт шигдэх нь багасна. Явах газрынхаа шавартай хэсэгт чулуу мод зэрэг гарын дорхи зүйлыг тавьж өгөөрэй. Хэрвээ та шаварт суучихвал  машины доор чинь том чулуу болон гэмтээж болохоор зүйл байгаа эсэхийг үзээрэй. Татаж гаргах үед машинд чинь том гэмтэл учруулж болзошгүй.
 

Гуравдугаарт: Нэгэнт шаварт суучихсан бол аль хэсгээр нь зүтгэвэл хурдан гарах боломжтойг хараад урагш хойш нь холихуулан гаргах гээд үз. Нэг их хаазлах хэрэггүй тэгвэл бүр илүү гүн суух болно. Машинаар татаж гаргах бол огцом хүчтэй биш зугуухан татаарай. Гар тоормосоо буулгасан эсэхээ шалгахаа мартваа.

Дөрөвдүгээрт: Татах машин байхгүй тохиолдолд өөртөө л найдахаас өөр аргагүй. Хүрзээ аваад дугуй хавийн шаврыг ухаж явах зам гарга. Хэрвээ шавар хэт гүн буюу машины доод хэсэг газарт тулсан бол домкратаар өргөж байгаад нүхийг чулуу мод зэргээр дүүргэх хэрэгтэй.  Домкрат тавих газраа сайн сонгоорой. Шавартай зөөлөн газар бол доор нь сайн ивээс хийж өг. Өргөх явцдаа хамгаалалт болгон запас дугуйгаа машинхаа доор ивж болно.
 

Тавдугаарт: Хэрвээ та цаг завтай ба цаг агаарын байдал боломжтой бол хүлээж байгаад шавар бага зэрэг хатуурсан үед өндөр хаазтайгаар огцом ухасхийлгэн гарах гэж оролдож болох юм. Тэгээд ч гарын доор багаж хэрэгсэл байхгүй үед бол өөр яах ч билээ.
 

Зургаадугаарт: Татлага олсоо ашиглан машинаа шавраас татаж гаргаж болно. Ойролцоо модноос хэрвээ байхгүй газарт гүн найдвартай зоосон гадаснаас олсоо давхарлан машинтайгаа холбож уяна. Гол хэсэгт гогцоо гаргаад хугарахааргүй бөх саваа төмөр юмуу өөр зүйлээр олсыг эрчилж өгнө. Энэ бүгдыг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Олсоо аль болох газартай ойр татаж өгөөрэй. Эрчилж байгаад алдсан тохиолдолд танд гэмтэл учруулах магадлал бага байх болно.  Шавраас гарсаныхаа дараа цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээсээ өмнө бага хурдтай явж байгаад тормосоо хэд хэдэн удаа гишгэж аваарай.  Учир нь тормосоо хатаахгүй бол огцом гишгэхэд ажиллахгүй тохиолдолд байдаг.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
respond
бичсэн Tonia21Albert, Тахиа сарын 08, 2011
It is well known that cash can make us free. But how to act if one has no money? The one way is to try to get the loan or just college loan.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд