|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Эрчүүдэд зөвлөж байна: Найз бүсгүйдээ хэрхэн үнэртэй ус сонгох вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Дэлгүүрт зарагдаж буй олон мянган үнэртэнгээс чухам аль нь таны чухал нэгэнд таалагдах эсэхийг мэдэхгүй байна уу? Олон үнэртэн дунд төөрч, эргэлзэж байна уу?

Тэгвэл дараах зааврыг уншаад үз.

1.    Хэрвээ та түүний одоо түрхэж буй үнэртэнг мэдэж байгаа бол дэлгүүрийн худалдагчид хэлэх хэрэгтэй. Учир нь тэд танд тухайн үнэртэнтэй нь адил төстэй үнэртэнг санал болгож чадна. Жишээ нь хэрвээ тэр Thierry Mugler Angel  түрхдэг түүнтэй адил ус нь Marc Jacobs Lola юм. Тэгэхээр хамгийн энгийн арга бол түүний үнэртэнг мэдэх явдал.

 

2.    Хэрвээ тэр үнэртэн түрхдэггүй бол түүнд хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг, хамгийн их борлуулалттай үнэртэнг сонго. Chanel Coco Mademoiselle , Dolce & Gabbana Light Blue Estée Lauder Beautiful ,Chanel No. 5 , Donna Karan Cashmere Mist гэх мэт. Гэхдээ эдгээр нь бүх насныханд тохирно гэсэн үг биш шүү дээ. Тиймээс мөн л худалдагчаас зөвлөгөө аваарай.

 

 

3.    Харин тухайн эмэгтэй үнэртэнг маш ихээр хэрэглэдэг, үнэртэний талаар сайн мэдлэгтэй бол цитрусын жимс агуулсан үнэртэнгүүд болох Gucci by Gucci, Frédéric Malle Le Parfum de Thérèse, болон Comme des Garçons Daphne зэргээс сонголтоо хий. Тэр үнэхээр таныг бишрэх болно.

4.    Зан аашинд нь тааруулж болно.

•    Хурц, хүчтэй, шийдэмгий, нээлттэй – Эдгээр эмэгтэйчүүд шууд үнэртэх хурц үнэртэнгүүдийг илүүд үздэг. Тиймээс юуны өмнө тэдний хувьд Eau de Parfum нь дээр. Тэд ихэнхдээ шилдэг, нэртэй юмсыг сонирхдог тул нэртэй брэндүүдээс сонголтоо хийх хэрэгтэй. Versace, Calvin Klein, Lancome гэх мэт.

•    Нөхөрсөг, яриасаг, амьдралын идэвхтэй –Тэр сайхан харагдахыг үргэлж хүсдэг ба магтаалын үгсэд дуртай байдаг. Тиймээс тэдний хувьд цүнхэндээ байнга аваад явчих боломжтой жижиг авсаархан үнэртэн байвал зүгээр. Мөн жимсний үнэртэй, эмэгтэйлэг үнэртэнгүүд тэдэнд тохирно.

•    Даруу, хэрүүл маргаанд дургүй, тэвчээртэй- тэдний хувьд хаа очсон газраа шууд хүмүүсийн анхаарлыг татах  хурц үнэртэн хэрэггүй. Харин зөөлөн боловч үнэрээ удаан хадгалах үнэртэн тэдэнд тохиромжтой.

•    Өөрчлөлтөнд дургүй, консерватив, дипломат зан чанар- Тэд үнэртэнгээ тэр бүр солиод байдаггүй тул үргэлжийн нэр хүндээ хадгалж үлдэх үнэртэнгүүд буюу шилдэг брэндээс сонголтоо хий.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд