| Майхан хэрхэн барих вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Зун цаг болж хүмүүсийн хөдөө явах үе эхэлсэн тул энэ зөвлөгөөг бэлтгэлээ. • Майхан байрлах хэсэг - Аль болох аюулгүй, хамгаалагдсан газрыг хайж ол. Үүнд: Салхинаас нөмөрлөгдөөгүй жижиг толгод болон давааны оройд буудаллахгүй байх. Борооны ус урсаж орж ирэх хонхор газарт буудаллаж мөн болохгүй.
- Байгалийн гэнэтийн үзэгдэлүүдээс хамгаалах боломжтой газрыг сонгох. Үүнд: халуун үед сүүдэртэй, салхитай үед салхи нөмөрлөх, бороотой үед борооноос хаах гэх мэт. Мод болон хад бүхий газар нь байгалийн маш сайн хаалт болж чаддаг. - Боломжтой бол гол, жижиг булаг шандны дэргэд байрлах нь ундны болон хэрэглээний усаа залгуулах хамгийн ашигтай байрлал юм. Гэхдээ үер орж ирэхээргүй газрыг сонгохоо мартаж болохгүй. • Салхитай үед хэрхэн барих вэ? Майхан бүр адилгүй байдаг тул тэдгээрийг барих арга ч мөн өөр байдаг. Ер нь бол зааврын дагуу ямар ч майхныг барих боломжтой. Гэхдээ та цаг агаарын байдлыг тооцож үзсэн үү? - Хүчтэй салхитай байгаа үед майхны үүдийг салхи дагуулж барих нь майхандаа орох болон гарахад тань тустай. Мөн салхитай бороо орсон тохиолдолд зарим майхны үүдний цахилгааныг дагаж ус орж ирдэг тул энэ аюулаас сэргийлнэ. - Тухайн орчин дах хамгийн нөмөртэй газрыг сонго. Хэрвээ группээр яваа бол тус тусын майхныг барих гэж оролдохын оронд нийлж нэг нэгээр нь майхнуудаа барь. - Майхныг шалны хэсгээр нь газарт дэлгэж салхинд хийсэхээргүй хавтгай, хүнд зүйлсээр өнцгүүдийг даруулах - Газарт бат тогтоосон майхандаа нуруунуудыг шургуулна. Бүх нурууг шургуулсны дараа нуруунуудыг зэрэг босгох нь аль нэг нуруу хугарахаас сэргийлнэ. - Майхны борооны хамгаалалтыг мөн адил салхины дээд талаас майханд бэхлэж, хөөх журмаар тогтооно. - Хэрвээ майхан тань борооны уснаас хамгаалсан суурь шал муутай бол тойруулж ус зайлуулах бага хэмжээний шуудуу ухах нь зүгээр. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь цаг хүч авсан ажил болдог бөгөөд газрын хөрсийг мөн гэмтээдэг. Тиймээс сайн чанартай майхан сонгож авах нь зөв.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 1173 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|