|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Таныг хуурах ресторануудын 8 арга мэх PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Ресторан танд хоолоо зарахыг хүсэж байгаа. Тэгэхээр танд тэд сөрөг мэдээллийг хэзээд өгөхгүй гэдгийг сана. Тиймээс та сонголтоо өөртөө найдаад л хий. Харин гарт байгаа меньюгээс хэрхэн хоолоо сонгох нь нилээд урлаг танаас шаардах болно.

1.    Төгрөг, эсвэл доллар гэсэн тэмдэгтүүд харагдахгүй
Энэ нь тэд таны оюун ухааныг мөнгөний дүнгээс холдуулж байгаа хэрэг. Тэгээд ч урт тоо тэдний анхаарлыг үнийн дүнд тавихад хүргэдэг. Мэдээж тэд меньюгээ үнийн дүнгийн жагсаалт бус хоолны жагсаалт байлгахыг хүснэ.

2.    Тэд харьцуулах боломжийг хаадаг
Аливаа зүйл яг нэг шугаманд байх тусам харьцуулалт хийхэд амар байдаг. Харин тэд энэ боломжийг хааж нэг шугаманд бус байрлуулсан байх нь бий. Үүнийг анхаараарай.

3.    Зураг 1000 үгтэй дүйцнэ
Мэдээж тэдний танаар худалдан авалт хийлгүүлэх нэг арга бол зураг. Тэд үнэтэй хоолнуудадаа заавал зураг тавина.  Мэдээж та үзэж хараагүй хоолоо аз туршиж авахын оронд сайхан харагдаж буй хоолыг л сонгоно шүү дээ.

 

4.    Тэмдэг нэр, тэмдэг нэр, тэмдэг нэр
Гайхалтай тодотгол хоолны худалдан авалтанд ихээр нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд баталдаг. Онцгой тодотгол хоолны борлуулалтыг 27% хүртэл хувиар нэмэгдүүлдэг байна.

5.    Хамгийн үнэтэй нь эхэндээ
Та меньюг нээхэд л нилээд өндөр үнэтэй хоол буюу хамгийн үнэтэй хоол нь байх болно. Мэдээж энэ нь таныг цочролд оруулна. Харин цааш нь эргүүлээд үзвэл түүнээс хямд аятайхан үнэтэй хоолнууд гарч ирнэ. Энэ үед хүний сэтгэл сайнаа тайвширч худалдан авалт хийхээсээ зүрхшээхгүй болдог. Ингээд л тэд таныг чадчихна.

6.    2 сонголт
Зарим хоолнуудыг жижиг, том порц хэмээн ялгасан байгааг та лав олон харсан биз. Гэтэл тэдгээр хуваасан байдал нь жижгийг нь маш жоохон, цадахгүй хэмжээтэй хэмээн бодоход хүргэдэг. Тэгээд хүмүүс томоос нь авдаг. Гэтэл үнэндээ та цадаж барахгүй их хоол аваад үлдээх үед танаас илүү зардал гарч л байгаа шүү дээ.

7.    Хүч нэмэгдүүлэгч
“Үхрийн стейк” гэсэн нэрийг хараад хүмүүс цааш нь өнгөрөөд л явчихна. Харин “Бэконд ороосон стейк” гэх үед бүх зүйл өөр болдог. Энэ нэр нь хоолонд маш их хүч өгдөг аж.

8.    Ээжийн чанасан цай
Ээжийн чанасан цай гэж Жавхлангийн дуу байдаг. Гэтэл ийм нэр хүртэл ресторанд их чухал үүрэгтэй байдаг. Ээж чанаагүйг мэдэж байгаа хэдий ч хүмүүс ээжийн, эмээгийн гэсэн тодотголтой хоолнуудыг ихээр сонгодог.

Энэ зөвлөгөө хэрэглэгчидэд тус болохоос гадна энэ аргыг мэдэхгүй ресторануудад хэрэг болох биз.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд