|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Амьдралаас хүссэнээ авах арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Та ямар нэг зүйлийг амьдралаас дэндүү ихээр хүсэж, мөрөөдөж, зорих үед тэр зүйл чинь тандээр ирж байгааг харсан уу? Тэгвэл амьдралд тохиолдож буй зүйлсийн цаана чухам юу байдаг юм бол?

Бид ямар нэг зүйлийг хүсэж, түүнийгээ авах зорилго тавихдаа дотроо бага зэрэг эргэлздэг. Тэр зүйлийг би заавал авах ёстой, би бүхнээ зориулна гэж боддог хэдий ч дотроо бол эргэлзэж л байдаг.
 

Харин бид зорилгодоо бага багаар ойртох тусам бидний тэрхүү эргэлзээ бага багаар арилсаар байдаг. Тийм ч учраас хүн ямар ч зорилго тавьсан бай, түүнийгээ биелж байгаа хэмээн бодож чаддаг болох нь хамгийн чухал чадвар аж.
Гэтэл хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө хавханд оруулж, “ Харсан хойноо л би итгэнэ” гэж хэлдэг.

Эхлээд өөрийгөө итгүүл
 

 

“Харсан хойноо л би итгэнэ” гэсэн үг үнэндээ биднийг хойш татаж чангаасаар байдаг. Үнэндээ тэр зүйлийг бодитоор олж харахаас өмнө бид тухайн зүйлдээ итгэсэн байх нь чухал байдаг аж. Ер нь амьдралын ямар ч талбарт аливаа зүйлийг хийхэд итгэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид тухайн нэг зүйлийг авч чадна гэдэгтээ итгэж, тухайн зүйл боломжтой гэдэгт итгэх үед бүх зүйл зөв замандаа ордог.
 

Тэгэхээр бидний өөрсдийнхөө төлөө хийж чадах цор ганц зүйл бол бид амьдралаас сайн сайхан зүйлсийг хүртэх ёстой гэсэн итгэлийг өөрсдөдөө суулгах явдал.

Ямар нэг зүйл хийхээр, авахаар төлөвлөсөн бол тухайн зүйл чинь тандээр ирж байгаа эсэх, боломжтой эсэх дээр анхаарал хандуулахаас илүүтэйгээр тухайн зүйлийг хийж, авч чадах итгэл маань хэр билээ гэдэгт анхаар.

Та өөртөө дэндүү их итгэлтэй, гэхдээ төдийлөн хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байвал таны далд сөрөг итгэл байгаа гэсэн үг юм. Өөрт байгаа сөрөг итгэл үнэмшилүүдээ гаргаж ир. Тэгээд тэднийг хэрхэн арилгахаа шийд.

Буруу, хязгаарлагдмал итгэл үнэмшилийг арилгах шидэт дохиур байхгүй л дээ. Гэхдээ та өөрөө өөрийн бодол санаагаа хянах хэрэгтэй.

Өөрийн гаргаж байсан амжилтуудаа бодоод үз. Тэднийг биелэхэд юу нөлөөлсөн байж болох вэ? Тэд биелэхээс өмнө танд ямар итгэл үнэмшил байсан бэ?

Сайн анзаарч чадвал таны хийж буй үйлдэл бүрийн цаана таны итгэл байдаг. Жишээ нь та 1 кг гурил өргөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Харин 50 кг гурил өргө гэвэл өөртөө эргэлзэнэ биз дээ. Магадгүй та чадахгүй л байхдаа гэж бодно. Тэгээд л та чадахгүй. Магадгүй оролдож ч үзэхгүй.

Яг үүнтэй адил аливаа зүйлийг хийхээс өмнө таны итгэл аль хэдийн ажиллаад эхэлсэн байдаг бөгөөд үр дүнг нь бараг л шийдчихсэн байдаг.

Таны хүсэж буй зүйл, хийхийг оролдож буй зүйл юу байх нь огт хамаагүй. Гагцхүү чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэгвэл та чадна.

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
гоё
бичсэн enheenee, Туулай сарын 20, 2011
яг үнэн энэ л шүү дээ
0
http://www.pergaminhobotas.com/
бичсэн maua, Тахиа сарын 10, 2011
http://www.mbtskovip.com
dame MBT sko herre MBT Sko MBT Amali
mbt sko
MBT M.Walk
uggs botas
Hello I am so glad I found your supra shoes page, nike zapatillas
I really found you by accident, nike sko
while I was researching supra shoes
on Bing for something else mbt sko
, Regardless I am here now and air max
would just like to air max
say thanks a lot for a incredible post and a all round MBT Mens Shuguli GTX
(I also love the theme/design), I don’t have time to read it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the Herve Leger Bandage Dress
0
...
бичсэн enche, Гахай сарын 13, 2011
bayarallaa !ta buhnii ajild amjilt husie!itgel unemshliin talaar uur olon medeelel oruulj baival hyazgaargui bayarlana.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд