|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Жаргалтай байх 9 арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 7
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

1.    Хугацаанаас нь урьтаж бүү санаа зов.
Бид маргааш болох, сарын дараа болох зүйлсийн төлөө өнөөдөр шаналж, санаа зовдог шүү дээ. Хэрэггүй зүйлсээс болоод сэтгэл санаагаа үймүүлэх шаардлага байхгүй. Тухайн цаг үеийн юманд тухайн цаг үед нь л санаа зов. Харин тэрний оронд өнөөдөр сайхан зүйлсийг бодож яв.

2.    Одоо цаг дээр амьдарч сур.
Та кино театрт кино үзээд сууж байхдаа “ Миний явуулсан мэйл даргад очсон болов уу? Хэрэв очоогүй бол яах вэ? Маргааш болох уулзалтанд би юу ярих ёстой билээ” гээд бодоод сууж байтал кино талдаа орчихсон тохиолдол танд бий юу? Тэгэхээр энэ бол одоо цаг дээр амьдрахгүй байснаас үүдэн гарах уршигын нэгээхэн хэсэг. Хэрвээ танд ийм асуудал гарч байсан бол өөрөөсөө “ Би энэ асуудалд одоо ямар нэг өөрчлөлт хийж чадах уу? “ гэж асуу. Хэрэв үгүй бол зүгээр  л одоогоороо амьдар. Бүхнийг март.

3.    Хязгаарлалт тогтоо
Та өдрийн талыг буруу, сөрөг мэдээлэл сонссоор өнгөрөөдөг үү? Та тэр муу мэдээллийн талаар илүү ихийг уншихаар интернетээс хайдаг уу? Тэгвэл буруу сөрөг мэдээллээс аль болох хол бай. Бүү сонс. бүү үз.

 

4.    Өөрийн өдөр тутмын зовинол, өөрийг тань тайван байхад саад болоод байгаа зүйлсийг жагсааж бичээд, тэр зүйлсэд өдрийн хэдэн цагийг зарцуулж байгааг анхаар. Эндээс та хэрэггүй зүйлсэд санаа зовсоор өдрийн алтан цагаа үрж байгаагаа мэдэрнэ.

5.    Өөрийн бодлоо хяна. Айдас, зовинол бол сонголт. Зүгээр л хэрэггүй зүйлсэд санаа зовинохгүй гэж шийд.

6.    Хэрэв гэдэг үгнээс татгалз.
Хэрвээ би тэгэх юм бол ингэнэ. Хэрэв тийм юм тохиолвол би тэгнэ гэсэн зүйлсээс татгалз. Та үнэндээ 5 минутын дараа танд юу тохиолдохыг мэдэхүй шүү дээ. Тиймээс заавал ямар нэг шалгуур тавилгүйгээр зүгээр л өөрийн зөн совиндоо итгээд хийнэ гэсэн зүйлсээ хий.

7.    Өөрийн айдсаар бусдыг бүү хяна.
Хайртай хүнээ таны хүссэн зүйлсийг хийхийг шаардах, түүнийг таны хүссэн зүйлсийг идэхийг шаардах хэрэггүй. Харин эргээд та түүнд юу өгч чадах вэ гэдгээ бодож үз. Түүний хүссэн зүйлсийг та хийгээд үз. Ядаж л та санаа зовох зүйлгүй шүү дээ.

8.    Сөрөг үйлд явдалыг бүү төсөөл. Хүмүүс ихэнхдээ төсөөлөлдөө хэрүүл маргааныг хардаг. Ямар нэг асуудал үүслээ гэхэд тэр хүнтэй хэрэлдэж байна гэж төсөөлдөг. Энэ нь байдлыг улам хүндрүүлдэг. Харин ямар нэг асуудал гарлаа гэхэд тухайн асуудал эерэгээр шийдэгдэж байгааг төсөөлөх хэрэгтэй.

9.    Сургуулил, дүр эсгэ.
Уурласан, гутарсан байсан ч жаргалтай байгаа мэтээр бай. Тэгвэл айдас таныг яаж ч чадахгүй.
 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн boloo, Тахиа сарын 28, 2011
amidrald heregjvvlj boloh l zowolgoo bna bayrlalaa
0
Coach Outlet Online
бичсэн Coach Outlet Online, Үхэр сарын 13, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд