|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн амжилттай Resume бичих вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Өөрийгөө зах зээлдээр худалдах, өндрөөр үнэлүүлнэ гэдэг тийм ч амар зүйл бишээ. Энэ удаад хэрхэн өөрийгөө бусдад үнэлэгдэх, хүссэн ажлаа олоход туслах товч намтарыг хэрхэн бичих талаар зөвлөе.

1.    Агууламж
Resume чинь дараах мэдээллийг заавал агуулах ёстой.
-    Харилцах хаяг
-    Зорилго
-    Ажлын туршлага
-    Боловсрол
-    Дүгнэлт, бусад мэдээлэл

Resume бичих тодорхой загварууд байдаг. Тэгвэл танд тэдгээрийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Учир нь таны Resume бусдынхаас ялгарах зүйлгүй болчихно. Тиймээс өөрийн хүссэнээр, өөрийн хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ багтаагаад бич.

2.    Хэт урт биш, хэт богино биш
Олон хүн өөрсдийн Resume аа илгээж байгаа. Гэтэл тэдгээрийг уншиж буй хүн 5-6 хуудас зүйлийг уншихгүй нь мэдээж. Гэвч 1 хэн хуудас бас байж болохгүй. Тиймээс хамгийн тохиромжтой хэмжээ бол 2 нүүр. Та 2 нүүрт багтаагаад өөрийн тухай бүх мэдээллйг багтаах хэрэгтэй.

 

3.    Утга учиргүй, эсвэл хэт тодорхой мэдээллийг бүү оруул
Хүмүүс Resume бичихдээ өөрсдийн хобби гээд “ зурагт үзэх, ном унших” зэрэг хэрэггүй мэдээллүүдийг оруулсан байдаг. Үнэндээ зурагт үзэх, ном унших нь таны мэргэжил, ажилд хувь нэмэр оруулахгүйгээс хойш тиймэрхүү мэдээллийг оруулах шаардлага байхгүй. Та хэдийгээр эртний үнэт зүйлс цуглуулдаг ч гэсэн менежер хийхэд хэрэг болохгүй биз дээ? Тэгэхээр тухайн хобби чинь ажилтай уялдахгүй л бол дурдах шаардлага байхгүй.

4.    Хэзээ ч бүү худал зүйлсийг бич. Учир нь тэд эрт орой хэзээ нэгэн цагт мэдэж л таарна.

5.    Хэд хэдэн Resume бич
Учир нь ажил болгон өөр байдаг. Тиймээс ажил болгонд зориулж Resume бич. Бэлдээд тавьчихаж болно. Эсвэл анкет бөглөсөн, Resume өгөхөөр зэхэж буй газартаа зориулаад тухайн үед нь бичиж болох юм.

6.    Өөрийн амжилтын талаар дурдахдаа бүү ич
Өнгөрсөнд болоод саяхан гаргасан амжилтуудаа тодорхой бич. Хэрвээ өмнөх ажиллаж байсан компаныхаа борлуулалтыг 10% р нэмэгдүүлсэн бол тэрийгээ дурдах нь зөв. Ажиллах хугацаандаа албан газраасаа нэмэлт урамшуулал, бонус авч байсан бол мөн бичих хэрэгтэй.

7.    Сүрхий үг хэллэг хүмүүсийг гайхашруулах нь ховор
Сүрхий ухаантай, мэдлэгтэй хүн болох гэж хичээгээд хүмүүсийн төдийлөн хэрэглээд байдаггүй, хачин чигтэй үг хэллэг хэрэглэх хэрэггүй. Тэр хүн таны намтарыг сонирхож байгаагаас биш уянгын халил унших гээгүй шүү дээ. Тиймээс зүгээр л энгийн бай.

8.    Хэт их хичээх хэрэггүй
Resume бол албаны бичиг баримт л гэсэн үг. Тиймээс тухайн хүндээ чухал материал бэлдэх гээд өчнөөн олон формат, өнгө ашиглах шаардлагагүй. Гагцхүү уншихад ойлгомжтой, юуны талаар уншиж байгааг нь тодруулсан байхад хангалттай. Жишээ нь боловсрол гээд Bold оор тодруулсан бол бусад гарчигнуудыг мөн тийм болго. Тэрний оронд дараагийн гарчигыг бас өөр байдлаар тодруулах хэрэггүй.

9.    Битгий хямдхан харагд
Resume аа нэг бичиг баримтын арын нүүрэндээр хэвлэчихсэн, нөгөө талд нь буруу хэвлэчихсэн, энд тэндээ толбо болчихсон, урагдчихсан байдлаар бүү өг. Энэ нь таныг хямдхан бөгөөд бохир заваан хүн гэж ойлгуулна. Тиймээс цэвэрхэн цаасан дээр зөв хэвлэсэн намтарыг өгөөрэй.

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
Coach Factory
бичсэн Coach Factory, Тахиа сарын 20, 2011
Some supporters made their Louis Vuitton Online
own indelible marks. In Louis Vuitton Bags
0
Coach Factory Outlet
бичсэн Coach Factory Outlet, Нохой сарын 24, 2011
TroubledCoach Factory Outlet

by the collapse of security, the United Stat

Coach Factory Storeother


0
Coach Factory Online
бичсэн Coach Factory Online, Хулгана сарын 09, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд