Та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл Mozilla Firefox вэб хөтөчөөр үзнэ үү.Татаж авах
Та энд байна > Зөвлөгөө Боловсролын зөвлөгөө Найз тань таны дайсан эсэхийг мэдэх 5 шинж
09/06/2010, Даваа гариг

Санал болгоё!

Саналууд
Найз тань таны дайсан эсэхийг мэдэх 5 шинж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
07/29/2010, Пүрэв гариг, 06:31

Найз нөхөд хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог учир таны аз жаргал, уйтгар гуниг тэднээс үүдэн гарах үе олон бий. Тийм ч ураас эрт дээр үеэс сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол гэсэн цэцэг үгийг хэлсэн байдаг.

Та эргэн тойрны найз нөхдөө үнэхээр үнэнч нөхөр, эсвэл дүр эсгэгч нэгэн аль нь вэ гэдэгт эргэлзэж байсан үе бий юу?

Дараах 5 зүйл сайн нөхөр, эсвэл дайсан болохыг танд хэлж өгнө.

1.    Түүний магтаалын үгс таныг доромжилсон өнгөтэй байдаг
Тэдний хэлж буй магтаалын үгс нь эхэндээ таныг магтаж байх ч эцэстээ таны сэтгэлийг бага ч гэсэн гонсойлгоход хүргэдэг үү?
 Эмэгтэй хүмүүсийн дунд бие биендээ атаархах байдал дэндүү их, бүр харамсалтай нь тэд ихэнхдээ ойр дотны нэгэндээ атаархаж явдаг. Харин энэ үед тэдний хийх үйлдэл бол таны сэтгэл санааг гонсойлгох. Жишээ нь “ Наад даашинз чинь үнэндээ чамд зохихгүй байна, Өнөөдөр чиний үс бусад өдрүүдээс илүү аятайхан харагдаж байна” гэх мэт. Тэдний үг хичнээн эелдэг, сайхан, тэдний инээмсэглэл хичнээн их байсан ч эцсийн дүндээ тэд таныг гутаахыг л хүсдэг. Хэрвээ ийм үйлдэл гаргадаг найз танд бий бол тэд таны найз бус харин дайсан гэдгийг санаарай.

--Tанд санал болгож байна--
Цахим.нэт сайт нь олон орны Монгол залуусыг Цахимд нэгдэхийг уриалж байна. Цахимд нэгдсэнээр танд дараах эрх нээгдэнэ. 1. Цахим.нэт сайтыг хамгийн зөв ашиглаж чадах 50 найзаа урих эрх олгогдоно. 2. Таны оруулсан бич...

 

2.    Тэр бол ашигч нэгэн
Зарим найз охидууд тань танаас их зүйлийг хүсэж, ямар нэг зүйл тэдэнд шаардлагатай болдог ч харин танд тэднээс тусламж хүсэх боломж ер гардаггүй юу? Түүнийг утасдах үед танд “ түүнд бас ямар нэг зүйл л хэрэг болж дээ” гэсэн бодол төрдөг үү? Тэгвэл тэр дайсан байхнээ. Учир нь аливаа харилцаа хэн хэндээ тус дэм болох тавилантай. Гэтэл тэр таныг бас дэмжих бус зөвхөн таныг ашиглах нь буруу харилцаа гэдгийг илтгэж байгаа хэрэг.

3. Ичгүүргүй
Таны найз сээтэгнүүр нэгэн байх нь хамаагүй. Харин хуучин найз залуутай чинь сээтэгнэж, эсвэл одоо байгаа найз залууг тань өдөх нь түүнийг ичгүүргүй гэдгийг харуулна. Түүнээс аль болох хурдах зайгаа барих нь зөв.

4. Тэр танд атаархдаг
Түүний ярианаас тэр танд далдуур атаархдаг өнгө аяс илэрч байсан удаа бий юу? Магадгүй тэр ууртай үедээ таны бодож байгаагүй зүйлсийг хэлж, таныг гомдоож байсан уу? Тэгвэл тэр үнэн үгээ л хэлж. Хүн ууртай үедээ хяналтаа алдаж, бодсон санасан зүйлсээ цухуйлгачихдаг тал бий биз дээ?
Хэн нэгэн таныг үл хүндэтгэх, танд муу бүхнийг хүсэх үед хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол хурдхан л түүнээс холдох явдал. Тэд хэрвээ үнэхээр дайсан мөн бол хэзээ нэгэн цагт таныг хорлох зүйлийг хийх л болно. Тиймээс танд муу зүйл хийхээс нь өмнө өөрийгөө авар.

5. 2 нүүртэн
Сайн харилцаанд итгэл, шударга байдал хамгаас чухал. Хэрвээ тэд таны нууцыг бусдад ярьж, таныг далдуур муулдаг бол тэр яах аргагүй дайсан мөн. Үнэндээ тэдний энэ байдлыг мэдэх тун амархан. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн төрх өөрөө ил гардаг юм.
Таны хажууд дайсан байгаа юм биш биз? Найз нөхдийн харилцаагаа ахин нэг бодоод үзээрэй.
 

Comments (1)

...
Орхон голын эхэнд үйл ажиллагаа явуулж буй алтны ордуудыг шалгуулахаар явуулсан хяналт шалгалтын багийг тус уурхаин эзэд айраг архиар дайлж аманд нь 1 ,1 сая төгрөг чихээд буцаажээ
hhh , August 01, 2010

Write comment

smaller | bigger
security image
Write the displayed characters

busy
Written by :
undral
 
 

ЦАХИМ Е-СОНИН

*  Таны нэр:
*  Хүйс:
*  Имэйл:
*  Формат:
*  Ажил эрхлэлт:
*  Албан тушаал:
*  Орлогын түвшин:
*  Кодоо оруул:

Цахимд нэгдье!