|
8 сарын 16-22
Хонь
Даваа гаригт хэн нэгэнд тусламж хэрэг болно. Таны маш ихээр хайрладаг, хүндэлдэг нэгэнд. Гэсэн ч тэд танаас тусламж хүсэхээсээ бага зэрэг ичээд байгаа бололтой. Таныг хэрвээ тэдэнд туслах аваас тэд өдөржин инээмсэглэх болно. Мягмар, лхагва гаригуудад та мөн хүмүүст тусалсаар пүрэв, баасан гаригуудад л өөртөө цаг гаргах боломжтой болно. Гэхдээ ингэснээр та өөрийн багаа бүрдүүлж, хойноосоо олон хүнийг дагуулах сайн талтай. Бямба, ням гаригуудад найз нөхдөөсөө тусламж авах аваас та өөрийн хүсэж буй зүйлээ авч чадна.
Үхэр
Дасгал хийхээс зүрхшээх, залхуурах явдалаас зайлсхийх арга бол хэн нэгэнтэй үүнийг хамт хийх явдал. Мэдээж та тэр хүний өмнө хөлөрсөн байдалтай харагдахаасаа санаа зовохгүй байж чадахаар бол шүү дээ. Даваа гаригт теннис тогло. Хүсвэл алхаж ч болно. Дасгал таныг эрүүлээр сэтгэхэд тусална. Харин мягмар, лхагва гаригуудад танд нилээд хэмжээний дасгал хэрэгтэй. Учир нь эдгээр өдрүүд танаас хөдөлгөөн, идэвхтэй байдлыг шаардана. Пүрэв, баасан гаригуудад зөвхөн өөрийн тусын тулд гэсэн зүйлсээ хийж амжуул. Тэгвэл танд амжилт ирнэ.
Ихэр
Даваа гаригт та бусдад их зүйлийг өгнө. Хэрвээ тэр хүн нь таны хайртай хүн бол бүр ч зүгээр. Та хоёр хоорондоо маш таатай зохицох болно. Мягмар, лхагва гаригууд илүү уйтгартай, дүнсгэр өнгөрнө. Харин пүрэв, баасан гаригуудад эргээд эрчимдээ ор. Хэрвээ танд бусадтай ярилцаж тохиролцох бизнесийн шинэ санаа, ажил байгаа бол юу таныг хойш чангаана гэж? Бямба, ням гаригуудад нэг их таатай бус. Бүх зүйл таны нүднээс далдуур өрнөж, та юу болоод байгааг ойлгохгүй.
Мэлхий
Гэр бүлийн асуудал даваа гаригт толгойны өвчин болно. Гэр бүлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байсан ямар ч асуудал таны хүссэнээр явагдахгүй. Мягмар, лхагва гаригуудад гэр бүлийн асуудал ажилд тань нөлөөлж та санхүүтэй холбоотой асуудалд шийдвэр гаргах чадваргүйд хүрнэ. Энэ тохиолдолд зүгээр л орхичих. Пүрэв, баасан гаригуудад зөвхөн өөрийг тань хөгжөөж чадах тийм зүйлсийг л хий. Кино үздэг ч юм уу, машинаа угаадаг ч юм уу.
Арслан
Даваа гаригт та санаандаа орсон зүйлсийг бодолгүйгээр пал хийтэл хэлнэ. Та яг л Албэрт Эйнштэйн болсон мэт аашлана. Гайхалтай! Мэдээж хүмүүсээс хүндлэл хүртэж хайрлуулна гэдэг сайхан зүйл. Мягмар, лхагва гаригуудад итгэдэг найз нөхөд, хамт ажиллагсаддаа өөрийн санаа бодлоо хуваалцах бололтой. Пүрэв, баасан гаригууд маш романтик өнгөрөх болно. Энэ бүхэн цоо шинэ хэн нэгэн эсвэл таны өмнө болзож байсан хүнтэй холбоотой байж болно. Юутай ч амралтын өдрүүдээ хамт өнгөрөө.
Охин
Даваа гаригт гэнэтийн шинэчлэлт хий. Цэцэгтэй даашинз өмс, эсвэл үсээ шинэ маягаар засуул. Таны үзэмж хачин жигтэй байсан ч болохгүй гэж зүйлгүй. Үүнийг хүмүүс эерэгээр хүлээн авна. Мягмар, лхагва гаригуудад таны эрч хүч загварт бус харин оюун санааны асуудалд хандах хэрэгтэй. Таныг гайхашруулдаг тодорхой асуудлаар судалгаа явуул. Пүрэв, баасан гаригт ажилдаа эрчимтэй орж, бүх зүйлээ хийж дуусгахад сайн байна. Гэхдээ гол дүр болоод хэрэггүй. Арын зоонд байхад хангалттай. Бямба, ням гаригууд романтик байна.
Жинлүүр
Даваа гаригт бүх зүйл сайхан байна. Хайр дурлал, хувийн амьдрал энэ өдрийн сэдэв байх болно. Хэн нэгэн танд сээтэн хаяна. Танд таалагдах нь гарцаагүй. Мягмар, лхагва гаригуудад та мөнгө, санхүүдээ анхаарлаа хандуулна. Банкны дансаа шалгах, төлбөрөө төлөх гэх мэт. Харин пүрэв баасан гаригууд танд эргээд жаргалтай мэдрэмж, жаргалтай найз нөхдийг илгээнэ. Та ойрын хугацаанд мэдрээгүй таатай зүйлсийг мэдрэх бололтой. Амралтын өдрүүдэд гэртээ байгаарай.
Хилэнц
Даваа гаригт та хэнд ч харагдахыг хүсэхгүй. Та аз жаргалгүй байгаа хэрэг бус, зүгээр л шийд гаргахыг хүсэхгүй байгаа юм. Та ичимхий байна. Тэгэхээр та гадагш гарч хүмүүсийн нүдэнд байснаас ганцаараа байвал илүү дээр байх бололтой. Мягмар гаригт та ичээнээсээ гарахыг хүснэ. Лхагва гариг таатай өдөр байна. Пүрэв, баасан гаригуудад таны итгэлтэй байдал эргэн ирэх тул та үдэшлэгийн эзэн байх болно.
Нум
Даваа гаригт олон хүмүүс танаас хариулт хүсэж байна. Яг л асуулт хариултын тэмцээнд орж байгаа мэт. Яг үнэндээ бол тэд зүгээр л тантай ярилцах шалтгаанаа олж ядаж байгаа хэрэг юм. Тэд танд хайртай. Гэсэн ч та мягмар, лхагва гаригуудад ганцаараа байхыг илүүд үзнэ. Сэтгэл санаа тавгүй байгаа бус та мөрөөдөлдөө умбаж, өөрийгөө хэнд ч тайлбарлахыг хүсэхгүй байна. Энэ ойлгоход хэцүү зүйл биш л дээ. Пүрэв, баасан гаригуудад гэнэт хүн хаа нэг газраас гарч ирээд л таныг олны дунд чирч оруулна. Битгий татгалзаарай. Учир нь бүх зүйл таны санаснаар сайхан байна. Бямба, ням гаригуудад мөнгөө хэмнээрэй.
Матар
Долоо хоногийн эхлэл бол таны бүх амьдралын эхлэл. Даваа гаригт та өөдрөг байна. Өөрийн хүч чадлаа шинэ төсөлд оруул. Та бүх зүйлийн талаар бүх мэдээллийг мэдэх албагүй. Харин цаг тухайд нь мэдэх ёстой зүйлсээ мэдээд яв. Мягмар, лхагва гаригуудад найзуудын тань зарим нь гэнэт л сонирхолтой зүйлсийг хийхийг ятгана. Пүрэв, баасан гаригуудад танд эргэлзээ байна. Та олон ажлыг нэг зэрэг хийж амжуулж чадах уу? Энэ үнэхээр таны хүссэн зүйл үү? Гэхдээ л танд ажлаа гүйцэтгэх заримч зан чанар байна. Та ч үүндээ дараа баярлах болно. Амралтын өдрүүдэд таны хийсэн зүйлсийн үр дүн аль хэдийн мэдэгдээд эхэлнэ.
Хумх
Та хэн нэгэн хүний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байсан. Илүү ойр байж, илүү сайн харилцааг үүсгэхийг хүсэж байсан. Тэгвэл даваа гаригт түүнтэй холбогд. Гадагш гар. Мягмар, лхагва гаригуудад таны сэтгэл санаа эерэг зүйлсээр дүүрэн байна. Пүрэв, баасан гаригуудад таныг болоод өөрсдийгөө хүндэлдэг хүмүүстэй цагийг өнгөрөө. Амралтын өдрүүдэд сайн унтаж амраарай.
Загас
Та даваа гаригт салаа зам дээр зогсож байна. Гэхдээ энэ зам гэхээсээ илүүтэйгээр замын салаатай холбоотой. Мөн танд олон сонголт байна. Зөв сонголт бол таны өөрийн сэтгэл зүрх байх болно. Мягмар, лхагва гаригуудад өөр замаар явж буй хэн нэгэн таныг өөрийн замаар явахыг ятгана. Гэхдээ одоогоор цаг хугацааны хувьд энэ бол боломжгүй зүйл. Итгэлгүй байгаа, сайн мэдэхгүй зүйлрүүгээ бүү ор. Пүрэв, баасан гаригуудад анхааралтай бай. Амжилт ирэхэд та бэлэн байх хэрэгтэй.
 |