|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Ухаантай болох 9 арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 18
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай

Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

 

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

 

Сэтгэгдлүүд (11)Add Comment
0
Хүн бүрд
бичсэн bachka, Нохой сарын 09, 2010
Хүмүүс яагаад ийм хэрэгтэй зүйл бичсэн хуваалцсан хүнд баярлалаа гээд хэлчдэггүй юм болоо...
Их баярлалаа үнэхээр хэрэгжүүлж чадвал амжилт энэүүхэнд л юм байна smilies/cheesy.gif
0
bayarlalaa gj heleeguid uuchlaarai!
бичсэн MIKI.ZOLOO, Нохой сарын 09, 2010
nree bodood bhad bi bnga l ene saitas medeelel unshij zuvulguu avdag um bjiij bayarlalaa gd bichij bgagui um bnaa......
ene sait uneheer heregtei sait shuu! ta buhenii ajild undur amjilt husii! mun iluu saihan gegeen zuiluudiig tsag tutamd hiinee gdgt itgej bn =D BAYARLALAA
0
...
бичсэн Niunia, Хулгана сарын 03, 2011
Tiim shuu smilies/smiley.gif Bayarlalaa. Heregtseetei medeelel bichsen setguulchdee bayarlalaa smilies/smiley.gif
0
...
бичсэн iRiver, Үхэр сарын 08, 2011
Мах идэхээр чини харин тархинд муу юм бишүү жимс ногоо идэж байж эрүүл саруул хөнгөн шингэн байж сэтгэц хурдан байдаг гэдэг тийм учир махныха хэрэглээг багасгаж жимс ногоо ихээр хэрэглэх нь олон ач тустай наснаасаа залуу харагдах биеийн жингээ барих урт наслах арьс аа эрүүл болгох iQ хүртэл сайжрах боломж бий. Баярлалаа.
0
...
бичсэн esa, Үхэр сарын 16, 2011
bayrallaa. uneheer heregtei medeelel ogdog shuu
smilies/wink.gif
0
...
бичсэн Baisa, Хонь сарын 13, 2011
Saixan medeelel ugsunnd bayrlalaa ,zuvxun medeelel tudiigvi oyunii mini erch xvch chadavxiig deeshluulj bui ajil uilsed tani daxin talarxaj ulam ixiig xiij buteegeerei gej eruue
0
Ukhaantai bolokh 9 arga
бичсэн T.Uranchimeg, Бич сарын 04, 2011
Bayarlalaa.
0
thanks
бичсэн zochin, Гахай сарын 28, 2011
Urgelj goy zulvluguu oruulah yumaa yasan mundag yum be uneheer goy site shuusmilies/smiley.gif
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012
0
dajgyi zuvluguu bn
бичсэн bika, Бар сарын 23, 2012
habgiin goy zuvluguu ni 'yrgelj suraltsaj bai' gesen heseg bna, ene yneheer ynen, odoo manai zaluuchuud jaahan yum olood unshchihval uuriiguu busdaas ilyy uhaantai geed tom tolgoi gargaad bdag sh de, tiim bish ene zuvluguu shig bh heregtei l dee, za ymarch bsan ih bayrlalaa
0
zochin
бичсэн zochin, Туулай сарын 20, 2012
Saihan zovlogoo bn. Mongolchuud mahiig ovol heregledeg zun tsagaan ideegee iddeg bsan shde. odoo l 4 uliral ideed bga bolohoos. manai mah chini hamgiin original mah gesen shu. yamar ch bordoogui uvs urgamaltai. tuuniig idsen mal tsever eruul mah ogch bga yum. ene hudlaa gadaaduud bidnii tolgoig erguulj mahiig maani gadagsh ni gargah sanaatai. bitgii ih tuilshraarai tsagaan hoolton moolton bolii gej.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд