|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Үсчингээс хэрхэн сэтгэл хангалуун гарах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Үсчингээр хэрхэн хүссэн үс засалтаа хийлгүүлэх вэ?

•    Үсчин хайч барихаасаа өмнө үсийг тань сайтар харж, бас барьж үзсэн байх шаардлагатай

Үсчинд ороод үсээ тайруулах гэж бүү яар. Тааралдсан үсчиндээ үсээ бүү тайруул. Эхлээд үсчинд ороод хувцасаа тайл. Тэгээд үсээ боосон бол үсээ задгай тавь. Тэгээд үсээ үсчиндээ харуул. Үснийхэ онцлог, буржгар, шулуун гээд онцлогийг нь хэл. Харин дараа нь ямар тайралт хийлгүүлэхийг хүсэж байгаа, ямар үйлчилгээ авахыг хүсэж байгаагаа хэлэх хэрэгтэй. Ингээд үсчингээсээ зөвлөгөө ав. Таны  хүсэж буй үйлчилгээ таны үсний онцлогт таарах эсэх, танд зохих эсэх гээд. Энэ бүгдийг ярилцаж тохиролцсоны дараа үсээ угаалгаад тайруулж эхэл.

Гэтэл бид үсчинд оронгуутаа шууд л тааралдсан нэгнээр нь үсээ тайруулж, шууд л үсээ угаалгаад тайруулж эхэлдэг. Гэтэл таны үсийг жинхэнэ байдлаар нь харж мэдрээгүй үсчин хэрхэн таны үсийг засах вэ?
Энэ бүхнээс үүдээд сэтгэл ханамжгүй үр дүн үүсдэг.

•    Өөрийн хүсэж буй зүйлээ үсчинд тодорхой хэл.

Яг өөрийн хүсэж буй үр дүнгээ үсчинд маш тодорхой хэл. Бүдэг тодорхойгүй зүйл хэлж болохгүй. Учир нь та өөрийн үсээ засуулах гэж байгаа. Асуудал буруугаар эргэлээ гэхэд та л гоо үзэмжээрээ хохирно. Тиймээс яг өөрийн хүсэж буй зүйлээ хэлээд үсчингээсээ таны хүссэн үр дүнг өгч чадах эсэхийг нь асуу. Хэрвээ тэр итгэлгүй байгаа бол бүү үйлчлүүл.

 

•    Өмнөх таагүй дурсамж, одоо байгаа үснийхээ чухам юунд сэтгэл хангалуун бус байгааг хэл

Өмнө нь та үсчингээр үсээ засуулаад хүссэн үр дүнгээ аваагүй, ямар үр дүн гарсан, одоо байгаа үснийхээ чухам юунд сэтгэл хангалуун бус байгаагаа хэл. Ингэснээр үсчин таны чухам юу хүсээд байгааг ойлгоно. Ер нь бол та их мэдээлэл өгөх тусам үс засалт таны хүссэн үр дүнд хүрэх магадлал нь өндөр болно.

•    Та хэн нэг одын үсний засалт, эсвэл хэн нэг одын үсний өнгийг өөр дээрээ туршиж үзэхийг хүсэж байна уу? Тэгвэл зүгээр л зургыг нь бариад оч. Энэ бол хамгийн зөв шилдэг арга. Эс тэгвээс та үсний өнгийг өөрийн үг хэлээр тайлбарлана гэдэг маш хэцүү. Үсчин буруугаар ойлговол бүр ч хэцүү зүйл болно шүү дээ. Тэгэхээр зүгээр л зургыг нь бариад оч.

•    Таны хүссэн үс засалт танд зохихгүй байж болно гэдгийг тооцоол

Таны хүссэн үс засалт, эсвэл үсний өнгө таны нүүрний хэлбэрт, нүүрний өнгөнд тохирохгүй байж болно. Тиймээс өөрийн хүслээ үсчинд хэлээд, эргээд энэ нь танд таарах эсэхийг асуу. Хэрвээ хүссэн үс засалт боломжгүй, зохихгүй бол өөр ямар засалт танд таарч болохыг асуу. Санал болгосон санаа танд таалагдах ч юм билүү.

•    Богино, илүү богино
Та үсээ тайруулахдаа богино гэдэг үгийг хэлэхдээ анхааралтай ханд. Үсчин үсийг тань тайрлаа гэвэл хэр зэрэг тайрч байгааг нь заавал эхлээд харж бай. Эс тэгвээс нэг мэдэхэд л үс тань бүр жижигхэн болчих тохиолдол бий. Мөн үсийг тайруулж байхдаа нойтон үс хатахаараа бага зэрэг богино болдог гэдгийг сана. Нойтондоо урт харагдавч хатсан хойноо богино болчихдог юм шүү.

•    Өөрийн амьдралын хэв маягтаа тохируулж үсний засалтаа сонго
Учир нь та өглөө болгон босоод үсэндээ дор хаяж 30 минут зарцуулах шаардлагатай бол яах вэ? Танд тийм зав бий юу? Хэрэв үгүй бол та илүү арчилгаа бага шаардах үс засалтыг сонгох хэрэгтэй.

•    Үсэндээ шинэ үйлчилгээ хийлгэхээсээ өмнө нэмэлт ямар арчилгаа хийлгэх хэрэгтэй болох талаар  асуу
Үсэндээ шулуун эсвэл буржгар хими хийлгэх боллоо гэж бодьё. Мэдээж үсчинд үс тань сайхан болсон харагдана. Гэтэл дараа нь гэртээ эргээд сайхан төрхөнд нь оруулахын тулд танд ямар нэмэлт бүтээгдэхүүн шаардагдах вэ?

Жишээ нь хими хийхээр үс гэмтдэг гэдэг. Тэгэхээр байнга тэжээлийн тос түрхүүлж массаж хийлгүүлэх хэрэг гарна. Тэгвэл та дараа нь энэ бүх бүтээгдэхүүн, үйчилгээг хийлгэх үү? Хэрэв үгүй бол анхнаасаа хими сонгох хэрэггүй шүү дээ. Хийлгэсэн хойноо ямар үйлчилгээ хийлгэчих вэ би чинь гэж бодохгүйн тулд эхлээд сайтар ярилцах хэрэгтэй.

•    Үсчингээс хэт олон асуулт асуухаасаа бүү эмээ. Учир нь та эцсийн эцэст сэтгэл хангалуун байх ёстой. Хэрвээ үсчин таны асуултад хариулж чадахгүй, асуусан асуултанд тань түүртэж байвал тэр үсчин мэдлэг чадвар мууг л илтгэж байгаа юм шүү.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
hi
бичсэн зоко, Бар сарын 25, 2011
bi sayhan sariin omno burjgar himi hiilgesen,,, minii vs ymar bolson geech,, aimshigtai ih tulegdeed, neg sarzaisan shiruun boltson,, nadad vneheer haramsaltai bn.. neg ih oorchlolt hiideg baatar bolson chine us neeree uneheer aimar boldiin bn le,, tegeed ch nadad neg ih zohidoggv e,, tgd shuluun himi hiilgie geed uschin ortol ene himindeer hiij ogohgv gh ym,,, uchir n zarim hunii us haltsraad unachihdag genee, bi oiriin 4.5 jil barag vsendee setgel hangaluun bus ywlaadaa.. neteer zowlogoo haigaad neeh oligtoi ym olddoggv,,, tegeheer ymartaa ch humuust er n l himi gegchees hol ywaarai gj zahida.. bi odoo yg yahaa sn medku l bn,, vs shn bol zus shn gdg shudee,, martsanaas deerh zowlogoond thanks,,,
0
...
бичсэн Zovlogoo, Туулай сарын 26, 2011
Deerh hund helehed minii us bas 1 nudaa himi hiilgesenees bolood mash ih gemtel avsan. Himiin hornoos l shaltgaaldag bololtoi, urid n 2 ch udaa hiilgej bsan, zgr l bdag bsan. Tuhain uyed bi Orosd bsan, gtl odoo boltol mminii us gemtetei heveeree, germand yanz buriin usnii archilgaa tordolgoo 1000 hiilgeed nemer boloogui, harin gemteltei usiig baingiin yaj archilah talaar l baahan medlegtei bolson do. Neg gemtsen us sergej huuchindaa orj, hezee ch zasal avdaggui yum bn. Theer archilgaa tordolgoo l sain surch av gej zahiya da.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд