|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Oprah Winfrey шоуны шилдэг мөчүүд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

1.    Whitney Houston тэй хийсэн сэтгэл хөдөлгөм яриа



Whitney Houston дэлхий даяар нийт 140 сая албум зарж, дуу хөгжимийн ертөнцйн хамгийн их шагнал хүртсэн хүнээр тодорсон билээ. Гэсэн ч түүний энэ амжилтын цаана 14 жилийн турш үргэлжилсэн гэр бүлийн дарамт(дуучин Bobby Brown тай гэрлэсэн бөгөөд түүнийг байнга зодож, гэмтээдэг байжээ), хар тамхинд орсон гашуун дурсамжууд байсан юм.
Гэсэн ч тэрээр өөрийн амьдралын талаар хэзээ ч өмнө нь ил гарч ярьж үзээгүй байжээ. Харин Oprah н шоунд тэрээр өөрийн сэтгэлээ бүрэн нээсэн байна. Oprah ч өөрийн шоунуудаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Whitney Houston тэй хийсэн яриа байсан гэж ярьдаг гэнэ.

 

2. Oprah нарийн жинстэй гарч ирсэн нь (11 сарын 15, 1988)


Oprah 1988 оны 11 сарын 15 ны өдөр шоу дээрээ Calvin Klein ы нарийн жинс өмсөж, өөрийн хассан жинтэй тэнцэх хэмжээний гахайн өөхийг чирж гарч ирсэн байна. Харамсалтай нь тэрээр жингээ хадгалж чадаагүй юм.
“ Би шоу дууссаны дараа жин хассанаа тэмдэглэх гэж шууд л идэж эхэлсэн. Харин 2 өдрийн дараа л нөгөө жинс надад таарахаа больсон доо” гэжээ.
 

3. Oprah-н Michael Jackson тэй хийсэн ярилцлага (2 сарын 10, 1993) 


Michael Jackson 10 жилийн турш тв –р гарахгүй байсны эцэст Oprah г өөрийн Neverland дэх гэртээ нэвтрүүлгээ хийхийг урьсан байна. 90 минут үргэлжилсэн нэвтрүүлгийг нийт 100 сая хүн үзжээ.
 

4.    Хүн бүрт шинэ машин! (9 сарын 13, 2004)


2004 оны 19дэх улирлын нэвтрүүлэгтээ Oprah өөрийн шоуг үзэхээр ирсэн хүн бүрт шинэ Pontiac G6 машин бэлэглэсэн байна. Бараг 300 хүн ирсэн байжээ.
 

5. Oprah,  Tina Turner хамтдаа  (2005)


Oprah 2005 онд Tina Turner н урилгаар Las Vegas  н тайзан дээр хамт гарчээ. Oprah бариу хар даашинз өмссөн байв. Дараа нь тэрээр 20 жилийн ойгоороо өөрийн DVD гаргах үеэр Turner тэй хамт тайзандээр гарах үед би жинхэнэ амьдралаас таашаал авч сурсан хэмээн ярьсан байна.
 

6. Jennifer Aniston сэтгэлээ нээсэн нь (10 сарын 16, 2006)


Jennifer Aniston ы Oprah н шоунд хэлсэн үг олон хүний анхаарлыг татаж чадсан юм. Oprah түүнээс Brad н талаар асуухад, “ Бид 2 ын харилцаа бүр мөсөн дууссан. Миний хувьд энэ бүхэн 100 жилийн өмнө тохиолдож байсан юм шиг л санагддаг. Би яг одоогоор хайр дурлалд маш одтой байгаа. Би одтой байсаар ирсэн” гэжээ.  Мөн тэрээр “ Би Brad, Angelina 2 т баярлаж явдаг. Тэдэнд аз жаргал хүсэж байна” хэмээн нэмж хэлжээ.
 

7.   Tom Cruise буйдан дээр үсэрсэн нь (5 сарын 23, 2005)


“Mission Impossible” киноны баатар Tom Cruise 2005 оны 5 сарын 25 ны өдөр Winfrey н шоунд оролцжээ. Харин шоуны үеэр Oprah түүний шинэхэн хайр Katie Holmes ын талаар ярьж эхлэх үед Tom Cruise босож, сууж байсан буйдан дээрээ үсэрч эхэлсэн байна. Түүний гэнэтийн хачин үйлдлийг харсан Oprah алмайрч “ Чи хаачихна вэ? “ гэж асуусан гэдэг.
Харин шоу дууссаны дараа Oprah “ Би түүнийг галзуу гэж бодохгүй байна. Түүнийг тийм байхыг би анх удаа л харлаа. Хайр хүнийг өөрчилдөг гэж үнэн юм даа” хэмээн хэлжээ.

8.    Oprah-н дуртай зүйлс (2004, 2005)


“The Oprah Winfrey Show” ы билетийг олно гэдэг хэзээд хэцүү байдаг. Харин “Oprah-н дуртай зүйлс” дугаарын билетийг олно гэдэг бүр ч хэцүү. Ихэнхдээ талархалын баярын үеэр тэр энэ дугаараа явуулдаг. 2004 онд тэрээр үзэгчидэдээ Burberry н алчуур, Dooney & Burke цүнх, Sony VAIO notebook бэлэглэж байжээ.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд