|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Toefl н сайн эссэ бичих 10 зөвлөгөө PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

1.     Асуултанд хариул.
Таны дүрэм, санаа хэдий сайн байвч яг асуултын дагуу хариулаагүй, гол зүйлээ дурдаагүй бол өндөр оноо авахгүй. Хэрвээ асуулт таны бодол санааг асуусан бол зөвхөн өөрийн бодол санааг бичихээс бус бусдын санаа бодлыг бичиж болохгүй гэдгийг санаарай. Харин бусдын санаа бодлын тухай асуусан бол өөрийн санаа бодлоо бүү дурд. Өөрөөр хэлбэл асуулт яг юу асуусан, яг тэрний дагуу л хариулт өг.

2.    Богино, энгийн өгүүлбэрүүдийг ашигла.
Хамгийн гол нь ярвигтай санааг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх. Ингэж чадаж байвал та сайн бичиж байгаа хэрэг. Тэгээд ч энгийн өгүүлбэрүүд байх тусам дүрмийн алдаа гарах нь бага байх болно шүү дээ.

3.    Эхлэл, дунд, төгсгөл хэсэгтэй байх ёстой
Эссэнд эхлэл буюу оршил, бие хэсэг, дүгнэлт гэсэн 3 хэсэг байх ёстой. Энэ бүтэц нь таны бодол санааг цэгцлэхэд туслах хийгээд уншиж буй хүнд ойлгоход нь дөхөм болдог юм.

4.    Өөрийн бодол санаагаа зөв газар байрлуул
Өөрөөр хэлбэл эхний догол мөрийн эцсийн өгүүлбэрт өөрийн бодлоо бичнэ. Харин үүнийг бичихгүй байснаар том алдаанд тооцогдож мэднэ.

5.    Гол санааг гарга.
Догол мөр бүрийн эхэнд гол санааг хэлж бай. Харин гол санаа нь 1рт. Догол мөрд юу өгүүлэхийг өгүүлдэг. 2рт. Таны өөрийн бодол санааг дэлгэрүүлдэг.

 

6.    Эхлээд, дараа нь, эцэст нь
Эдгээр дарааллыг ашиглах нь маш чухал. Эдгээр нь санааг илэрхийлэх, шалтгаануудыг дурдахад маш их тусалдаг. Гэхдээ мэдээж хэзээ яаж хэрэглэхээ мэдэх нь чухал. Эс тэгвээс том алдаанд тооцогдоно.

7.    Холбоос үгээр өгүүлбэрийг хэзээ ч бүү эхэл.
Англи хэлэнд холбоосуудыг өгүүлбэрүүдийг холбоход ашигладаг болохоос хэзээ ч өгүүлбэр эхлэхэд ашигладаггүй.

8.    Цэг, таслалыг хэрхэн ашиглах талаар суралцах хэрэгтэй.
Цэг таслалыг зөв хэрэглэх нь таны бичих ур чадварыг илтгэх нэг шалгуур юм. Буруу хэрэглэсэн таслал өгүүлбэрийн утгыг алдагдуулдаг бол зөв хэрэглэсэн таслал өгүүлбэрийг амилуулж, ойлгоход илүү дөхөм болгоно.

9.    Эргэлзсэн өнгө аясыг бүү оруул.
Та нэгэнт эссэ бичиж байгаа тул өөртөө итгэлтэй, санаагаа шууд илэрхийлэх хэрэгтэй. Учир нь таны бичсэн зүйлсээс дүрэм, агуулга нь зөв эсэхийг шалгахаас бус, худал зүйл, үнэн зүйл бичсэн эсэхийг шалгахгүй. Тиймээс өөрийн санаагаа эргэлзсэн байдлаар бүү илэрхийл.
topics.com/index.php?page=hoto-answer-toefl-essays

10.    Transitional words, phrases ыг ашигла
Энэ нь өгүүлбэр, эссэг ойлгоход амар болгодог. Жишээ нь First of all..., In addition..., More importantly..., In closing..., In conclusion.... гэх мэт.

Эссэ бичихдээ дараах үгнүүд дээр онцгой анхаараарай. Хүмүүс эдгээр үгнүүд дээр ихэвчлэн алддаг.
•    Account- хүмүүс ихэвчлэн Acount буюу нэг c-г орхиж бичдэг
•     Believe- “belive” эсвэл “beleive”
•     Intelligent- “inteligent”
•     Process- “proces”
•     Really- “realy”
•     Responsible- “responsable”
•     Spelling- “speling”
•     Their- “ther”
•     Yourself- “your-self”
•    Wherever- “wherever”

Сэтгэгдлүүд (4)Add Comment
0
Coach Factory
бичсэн Coach Factory, Тахиа сарын 20, 2011
Some supporters made their Louis Vuitton Online
own indelible marks. In Louis Vuitton Bags
0
Coach Outlet Online
бичсэн Coach Outlet Online, Гахай сарын 20, 2011
0
Шүүмжилэл
бичсэн egii, Гахай сарын 27, 2011
smilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gifөлөн юм зөвхөн оюутнууд уншах юм шиг мэдэхгүй нэр томёо зөндөө байна!!!!!!!!!!!!!!!!!smilies/angry.gif
0
Coach Outlet
бичсэн Coach Outlet, Хулгана сарын 04, 2012
Wedding Coach Outlet Stores Online will be an exceptional accessory to your wedding couture. Coach Outlet Online

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд