|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Энэ долоо хоногийн зурхай PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

8 сарын 30-9 сарын 5

Хонь
Та саад тотгорт дуртай. Учир нь тэд танд ажиллах шалтгаан өгдөг. Энэ долоо хоногт та нилээд завгүй байх болно. Баасан, бямба гаригт өөртөө цаг гаргахыг хүсэх ч гэр бүлийн асуудал танд амрах боломж олгохгүй. Гэвч ням гариг тэр чигээрээ таных. Найзуудаа дууд. Үдэшлэг зохио.

Үхэр
Та даваа гаригт яг л романтик туужийн гол дүр мэт байна. Таны амьдрал тэр чигээрээ хайр дурлалтай холбогдоно. Магадгүй та аль хэдийн хайртайгаа учирсан байх. Мягмар гаригт таны хүсэл тачаал их байна. Лхагва гаригт та сэтгэл зүрхний асуудалд анхаарлаа хандуулсанаар санхүүдээ анхаарах ухаангүй байна. Харин пүрэв гариг гэхэд карераа хэрхэх талаар тоймтой шийдвэрт хүрч чадахгүй. Гэхдээ бүү санаа зов. Амралтын өдрүүд бүх зүйлс эерэг тийш хандах болно.

 

Ихэр
Та өөрийн бодож байгаагаасаа илүү хүчтэй, мөн төсөөлж байгаагаасаа илүү хол газар хүрчээ. Даваа, мягмар гаригуудад ярвигтай ажил гарч ирвэл найзаасаа тусламж хүс. Харин лхагва, пүрэв гаригуудад аливаа зүйлийг эрүүлээр бодож тунгаах чадвартай байна. Мөн олон шинэ хүмүүстэй танилцана. Ерөнхийдөө бүх зүйл таны хүссэнээр явж байна. Баасан, бямба гаригуудад найз нөхдийн асуудал таны цаг заваас нилээд хумслах бололтой. Ням гариг хайр дурлал, инээд хөөрөөр дүүрэн байна.

Мэлхий
Колумбусыг тэнэг хүн байсан гэж үзэх үе байсан. Гэхдээ солиотой үйлдэл ухаалаг зүйлсийн эхлэл болох үе бас бий. Даваа, мягмар гаригуудад та колумбус биш ч усан онгоцын ахлагч болсон мэт өөрийгөө төсөөлнө. Лхагва гаригт та өөрийгөө уур уцаараар дүүрэн, ааштай байгаагаа мэдэрнэ. Гэхдээ үүнийгээ хүмүүст мэдүүлэх шаардлага байхгүй. Пүрэв гаригт өөрийн зөв гэж бодсон үйлдэлээ хий. Хүмүүстэй анхааралтай, зөв харьц. Долоо хоногийн сүүлээр сэтгэл зүрхээ барь. Мөн эрч хүчээ хадгал.

Арслан
Та бол амжилт. Найз нөхдийнхөө дунд яг л баатар гэсэн үг. Харин та өөрийнхөө талаар ямар бодолтой байна вэ? Энэ бол даваа, мягмар гаригуудад тавигдах асуулт. Бүхэл долоо хоногийн турш таны бодолд энэ асуулт эргэлдэнэ. Хэрвээ лхагва, пүрэв гаригуудад хэн нэгэн таны зорилгын талаар асуувал хэлэхээс бүү ич. Даруу, бардам зан бол баасан гаригын өнгө төрх болно. Бямба гаригт та аз жаргалтай байна.

Охин
Та хувь заяаныхаа эзэн. Пүрэв гариг маш гайхалтай, онцгой өдөр болно. Чухам танд юу тохиолдохоос шалтгаалан таны амьдралд нилээд хэмжээний өөрчлөлт оруулах бололтой. Баасан гаригт та эрч хүчээр дүүрэн байвал найз нөхдөө дуудаж тэдэнтэй цагийг өнгөрүүл. Бямба гариг мөн олон хүмүүсийн дунд байхад тааламжтай ч ням гаригт гэртээ байвал зүгээр.

Жинлүүр
Долоо хоногийн эхээр чухал хэн нэгэнтэй уулзах бололтой. Хэрвээ тийм бол гарын хоолоо хийгээд аваад яваарай. Та хоёр хоёулаа бие биетэйгээ уулзахыг хүсэж байсан тул хөгжилтэй зүйлс ярилцаж цагийг зугаатай өнгөрөөвөл зүгээр. Долоо хоногийн дунд үеийг та найзуудтайгаа өнгөрөөх ч баасан гаригт бол өөр. Баасан гаригт ажлаас өөр хийх зүйл танд олдохгүй. Гэхдээ ажилдаа их түүртэхгүйн тулд хөгжилтэй байдлаар ажлаа хийж дуусгах нь зөв шүү.

Хилэнц
Долоо хоногийн ихээр хүмүүстэй харилцах нь танд төвөгтэй санагдаж магад. Хэрвээ буулт хийх нь асуудлыг шийдэж байвал энэ танд асуудал биш. Харин лхагва, пүрэв гаригуудад та хажуудаа аль болох олон хүмүүсийг байлга. Учир нь санхүүтэй холбоотой асуудал танаас гэнэтийн шаламгай хөдөлгөөнийг шаардахнээ. Баасан гариг тэр чигээрээ олон үндэстний хоол, зугаалгаар дүүрэн байна. Бямба гаригт та асуугаагүй байхдаа л хүссэн зүйлсээ авах болно.

Нум
Даваа гаригт жижиг зүйлсийн талаар бод. Тариагүй алимыг хэрхэн хураах талаар бодоод хэрэггүй. Алимны модоо тарьчих. Тэгээд сагс дүүрэн алимаар тойруулсан хойноо хэрхэн алимны торт хийх талаар бодох нь дээр. Учир нь болоогүй байгаа зүйлийн талаар санаа зовж суух нь цаг үрэхийн нэмэр. Баасан гаригт та найз нөхөддөө туслахыг хүсэх ч нөхцөл байдал нэг л тохирч өгөхгүй. Ням гаригт азтай байх болно.

Матар
Даваа, мягмар гаригуудад танд хийх чухал зүйл байхгүй бол агаарт гарах нь зөв санаа байж болох юм шүү. Лхагва гаригт танд өөртөө цаг гаргах боломж олдохгүй. Найзууд тань таныг дуудаж, танихгүй хүмүүс тантай танилцахыг хүснэ. Пүрэв гариг мөн хачин жигтэй өнгөрөхнээ. Ням гаригт та утсаа унтраагаад, гэрээсээ гарахыг хүсэхгүй бол хүмүүс үүнийг ойлгох болно.

Хумх
Гэнэтийн дуудлага таны хэдэн жил бодоогүй байсан хэн нэгнийг бодоход хүргэнэ. Долоо хоногийн эхэн үе гэнэтийн газруудад болох гэнэтийн үйл явдалын талаар байх бол долоо хоногийн дунд үе аз завшаанаар дүүрэн байна. Харин баасан гаригаас амьдралын үйл явц бага зэрэг удаашрана. Гэхдээ үүнээс болоод долоо хоногуудын үлдсэн өдрүүдээ битгий бусниулаарай. Долоо хоногийн сүүлээр сэтгэл зүрхээ цэгцэл, мөн  сайн унтаж амар. Ням гариг эрч хүчээр дүүрэн байна.

Загас
Заримдаа амьдрал хатуу байдаг. Азтай нь танд энэ бүхэн тохиолдохгүй нь . Даваа, мягмар гаригууд таатай байх болно. Халуун хоол, хөгжим, шүлэг гээд тайван орчин таныг хүлээж байна. Лхагва гариг мөн мөрөөдөхөд таатай. Пүрэв гаригт бүтээлч байх нь зөв ч хийж буй ажлын талаар бусдад бүү нэг нэгэнгүй яриарай. Баасан гариг дахиад л романтик байдлаар өнгөрнө.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд