|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Асуудалгүй амьдрах гэр бүлийн зөвлөгөө PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Гэр бүл гэдэг амьдралын хамгийн том аз жаргал юм. Гэвч энэ аз жаргалыг үргэлж хайрлаж торпож шинээр нь байлгах нь чухал. Энэ нь тийм ч амар зүйл бас биш юм.

Харамсалтай нь гэр бүл болгод үл ойлголцол ямар нэг хэмжээгээр зайлшгүй гарч ирдэг. Харин энэ бүхнийг маш амархан шийдэж сурах хэрэгтэй. Гэр бүлийн хэрүүл зөрчил гол төлөв жижиг сажиг зүйлээс гардаг. Аяга шанага тойрсон хэрүүл том хэрүүл болон хувирахаас гадна хосуудын харьцаанд сэв суулгах боломжтой. Имйд жижиг асуудалд онц ач холбогдол өгөлгүй шийдвэрлэх олон арга зам бий.

Гэр доторх үүргийг хуваарил
Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй, чанр муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.

Түүнийг урамшуулах хэрэгтэй
Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. “ Энэ хийх ёстой юм чинь” гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

 

Зурагтаа ээлжилж үз
Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг, дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.

Хариуцлагыг өөртөө ав
Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх, түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд та олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

Түүний ажлыг хий
Янз бүрийн нөхөл байдлаас шалтгаалан нөхөр чинь үүрэгт ажлаа хийлгүй удсан байж болно. Уурлаж үглэхийн оронд та өмнөөс нь хийчих. Нөхөр чинь үүнийг анзаарч гэмшинэ. Гэр бүлийн амьдрал бол та 2ын аз жаргалтай байх үндэс тул тунирхал зохисгүй.

Зэмлэх цагаа ол
Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал, угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгээр адилхан уурлана. Цагий нь олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ.

Түүнд санаачлага гаргах боломжийг олго
Эхнэрүүдээ нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл “ Алив би. Чи чадахгүй” гэж та дургүйлхдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого тань талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачлагыг дэмжиж бай. Урамшсан нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

Тодорхой хэл
Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. “Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр чинь загасны консерв, иогурт, өнжсөн боов, боорцог, мэтхэнийг аваад ирэх магадлалтай.  Тиймээс яг юу юу авахыг нь бичээд, эсвэл хэлээд өгчих. Тэгвэл асуудал гарахгүй шүү дээ.

Боломжгүй шаардлага бүү тавь
Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү? Хөршийн нөхөр маш овсгоотой, ажилсаг, нэгэн байж болно. Гэхдээ нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөрт чинь түүнээс илүү олон давуу, сайн чанар байгаа гэдэгт итгээрэй.

Зарим зүйлд хошин талаас нь ханд
Нөхөр чинь өндгөө шарах гээд дахиад түлчихсэн үү? Маанаг, тээнэгээр нь дуудах гэж бүү яар. Эмгэнэл биш биз дээ. Харин “ өндөг түлдэггүй нөхөртэй суухаас” гэж хошигно. Хуримтлагдсан таагүй энерги замхран алга болохыг та мэдэрнэ.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд