| Хэцүү өрөөний хамтрагчтай хэрхэн харьцах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Цэвэрч бус, дуу шуугиантай, харьцаа муутай, шөнө орой гарч ороод байдаг хамтрагчид маш хэцүү, хажуудах хүмүүстээ саад хийх нь олонтаа л тохиолддог шүү дээ. Тэгвэл танд нийтлэг байдаг өрөөний хамтрагчид, мөн хэрхэн тэдэнтэй зохицох, хэрхэн тэдний учрыг олох талаар зөвлөгөө өгье. • Байнга унтдаг: Хичээлээс ороод ирэхэд өрөө тань заваан, хөглөрсөн, харин нөгөөх найз тань унтаад байж байдаг бол хэцүү. Нэг өрөөнд хамтран амьдрах нь нэг талаас хувийн байдал алдагддаг ч нөгөө талаас өрөөг цэвэрлэх, хоол хийх зэрэг үүргээ хуваарилсанаар хийх ажил, үүрэг хариуцлага багасдаг сайн талтай. Харин хамтран ажиллахгүй бол хэн нэгэн ганцаар энэ бүгдийг хийснээр хохирох тохиолдол бий. Тэгэхээр тэдэнтэй та юуны өмнө үүрэг хариуцлага, хийх ажлынхаа хуваарийг гарга. Тухайн этгээд унтах эрхтэй тул та хөөж босгох эрхгүй шүү дээ. Иймээс л та түүнтэй цаг, хийх ажлаа тохирох хэрэгтэй. Харин бусад үед бол тэр хүссэн хэмжээгээрээ унтаж болно.
• Шар шувуу: Тэд шөнөжин гадуур яваад үүрийн 4 цагт орж ирнэ. Орж ирэхдээ дуу чимээ гаргаж бусдыгаа сэрээдэг. Согтуу орж ирвэл бүр ч хүндхэн болно. Иймээс өрөөнийхөнтэйгээ дүрэм тогтоо. Хэн хэндээ амар шүү дээ. Жишээ нь “ хэрвээ шөнө үүрээр ирэхээр бол огт ирэхгүй байх, эсвэл шөнө утсаар ярьж унтахад саад болохгүй байх” гэх мэт дүрэм тогтоох хэрэгтэй. Харин шөнө согтуу орж ирэх үед нь асуудлыг шийдэх гэж яараад хэрэггүй. Өглөө болохыг хүлээгээд дүрмээ тэдэнд танилцуул. • Хөлд орж буй хүүхэд: Анх дотуур байранд оронгуутаа дүрэм тогтоох гэж бүү яар. Хэсэг азна. Өрөөнийхөнийгөө таньж мэд. Тэдэнд дунд аягаа угааж чадахгүй, талх зүсэж чадахгүй нөхдүүд бол байж л байгаа. Тэгвэл та өмнөөс нь хийх гэж үү? Ийм учраас л дүрэм гаргахаа азнах хэрэгтэй байдаг юм. Хэсэг хугацаа өнгөрөхөөр тэд танаас тусламж хүснэ. Тэр үед нь жинхэнэ өөрийн дүрмээ танилцуул. Та солилцоо хийж болно шүү дээ. • Найз залуу/охин: Өрөөний хамтрагч тань найз залуутай гэж бодьё. Гэтэл эмэгтэйчүүдийн өрөөнд байнга хөндлөнгийн нэг эр хүн холхиод, заримдаа эвгүй гаж үйлдэл гаргах нь бусдыгаа ихээр хүндрүүлдэг. Тиймээс та ч энэ тухайд анхаарах хэрэгтэй, мөн бусдадаа ч анхааруул. Боломжтой бол бусдыгаа байхгүй үед нь найз залуугаа урих байдлаар асуудлыг шийдэж болно шүү дээ.
• Хулгайч: Эд зүйлс алга болох бол дотуур байранд чухлаар тавигддаг асуудлын нэг мөн. Та үүнтэй эвлэрэх ёсгүй. Анхнаасаа хатуу ханд. Бүр цагдаа ч дуудаж болно. Хэн нэгнийг ялгаж салгалгүйгээр бүгдэнтэй нь зарчимч байдлаар хандсанаар та сүүлд гарч болох муу үр дүнгүүдээс өөрийгөө хамгаалах болно.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 1401 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|