|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хивсээ шинэ, өнгөлөг байлгах аргууд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

Хивс удаад ирэхээр өнгөө алдаж, хуучирсан мэт харагддаг шүү дээ. Мэдээж удаан хугацааны дараа чанараа алдана. Харин энгийн цэвэрлэгээний аргуудыг мэдэж авсанаар хивсний эдэлгээ, чанарыг уртасгах боломжтой юм.

Өнгө, хир буртаг?
Хивсийг байнга угаах боломжгүй байдаг тул хурдан хир болдог хивснүүд арчилахад нилээд төвөгтэй. Харин энэ асуудлаас салах арга бол хивсний өнгөө зөв сонгох явдал. Цагаан хивс тоос болсон ч бараг харагддаггүй бол хар хивс дээр багахан хэмжээний хир буртаг ч тод харагддаг юм.

Цэвэрлэгээний ямар арга хэрэглэх хэрэгтэй вэ?
Гэртээ оронгуутаа гутлаа тайлж бай, харин оймсоо тайлж болохгүй. Хүний биеэс гадагшлах багахан хэмжээний тос нь хивсэнд наалдаж үлдсэнээр хир буртагийг өөртөө нааж эхэлдэг. Мөн өдөр бүр тоосыг нь соруулж хэвш. Тоос сорогчныхаа тоосны уутыг нь мөн ойр ойрхон авч асгаж байх хэрэгтэй байдаг. Тоосны уут дүүрэхээрээ нэмж тоос сорох боломжгүй болдогоос муу тоос сорогддог аж.

 


Юм асгачихвал яах вэ?
Маш хурдан хөдөлж арга хэмжээг авах хэрэгтэй. Гэхдээ алчуураар үрж арчиж огт болохгүй. Салфекта юм уу шингэн сайн уудаг зүйлээр асгасан зүйлээ юуны өмнө маш хурдан шингээж ав. Дараа нь хивсээ цэвэрлэхдээ аль болох зориулалтын бүтээгдэхүүнээр цэвэрлэх хэрэгтэйн хажуугаар хэрэглэж буй бүтээгдэхүүн чинь хивсэнд зориулагдсан, хир хүчтэй болохыг нь анхаар. Эс тэгвээс хивсний өнгийг цайруулчихдаг тал бий.

Хивсээ хэрхэн тавилганы хүнд хөлнөөс хамгаалах вэ?

Хивсэн дээр тавилганы хөлний мөр гарчихдаг. Үүнээс сэргийлэхийн тулд юуны өмнө тавилгаа ийш тийш бүү их хөдөлгө. Энэ нь хивсэнд том хэмжээний ангал, мөр үүсэхэд хүргэдэг. Мөн зориулалтын пластик дэвсгэрийг дэвсэх хэрэгтэй. Энэ нь хивсэндээр мөр гарахаас сэргийлдэг.

Хивсний чанар материалаас хамаараад цэвэрлэх хэрэгсэл өөр байх уу?
Хивс цэвэрлэх олон бүтээгдэхүүн байх ч гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэх боломжтой байдаг. Бага зэрэг угаалгын нунтагтай халуун усаар угаах нь хир буртагын ихэнх хувийг арилгах чадалтай байдаг.

Сүүлийн үед гэрээр хивс цэвэрлэх мэргэжлийн үйлчилгээ хийдэг болсон байна лээ. Хэрвээ та мөнгөний бололцоотой бол тэдгээр үйлчилгээг хийлгэж болох юм шүү.
 

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
zovolgoo avmaar bna
бичсэн sodem97, Хулгана сарын 13, 2012
suuliin ued hamar bainga bituureed amisgalahad hetsuu bainga amaaraa amisgalah bolloo yah estoi ve

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд