|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Долоо хоногийн зурхай PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Ундрал   

9 сарын 6 - 12

Хонь
Даваа гариг таатай өдөр байх болно. Таныг хэн ч, юу ч зогсоож чадахгүй. Зөв өрсөлдөөн үргэлж хүнийг идэвхжүүлж, чадварлаг болгодог. Гэсэн ч мягмар, лхагва гаригуудад үүрэг хариуцлага, найз нөхдийн хоорондох асуудал таныг галзууруулах шахна. Пүрэв, баасан гаригуудад байдал илүү аятайхан болж, та чухал хүндээ цаг гаргах боломжтой болох бололтой. Амралтын өдрүүдэд бүх зүйл тийм ч амар хурдан өрнөхгүй. Гэхдээ амьдралын хамгийн сайхан зүйлс биелэлээ олоход хугацаа шаардагдах нь гарцаагүй юм.

Үхэр
Даваа гаригт таныг хоёр найзтайгаа ам зөрөлдөж магадгүй талаар одод сануулж байна. Харин мягмар гариг романтик, хөгжилтэй байх болно. Гэнэт л таныг хайр дурлал, сайхан мэдрэмжүүд, гоо сайхан хүрээлэн авна. Бүр гайхалтай нь энэ бүхэн таныг бүтэн долоо хоногийн турш орхихгүй юм. Таны сэтгэлд хайр дурлал эргэлдэж байгаагаас хийж амжуулах ажилдаа ч та түүртэхгүй. Бямба гаригт хоёр биенээ илүү таньж мэдэхэд сайн бол ням гаригт түргэдсэн үйлдэл хийхээс зайлсхийгээрэй.

Ихэр
Найзтайгаа өрнүүлсэн ярианы дараа та өөрийн үзэл бодолдоо илүү бат зогсох болжээ. Энэ  долоо хоногт мөн олон найз нөхөдтэйгөө холбогдож олон зүйлсийн талаар яриа өрнүүл. Өөрийн харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд анхаар. Учир нь лхагва гаригт танд энэ ур чадвар тань хэрэг болно. Гэр бүлийн хэн нэгэн тань хэрүүл маргааныг өдөөж магадгүй байна. Харин пүрэв, баасан гаригууд илүү таатай харагдаж байна. Ганц бие хүмүүст шинэ хүнтэй танилцах аятайхан боломж гарч ирэх болно. Амралтын өдрүүдэд юу хүссэнээ хийгээрэй.

 

Мэлхий
Асуудал санхүүгийн, мэргэжлийн, хувийн амьдрал алинтай ч холбоотой байсан та зөв тийш эргүүлэх чадвартай. Та тэгэх ч эрхтэй. Долоо хоногийн турш өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Мөн өөрийгөө жаргалтай болгохын тулд юу ч хийхэд бэлэн байна. Пүрэв гаригыг гэрээ цэвэрлэхэд зориул. Харин баасан гаригт бол өөртөө цаг гаргахад болохгүй зүйл алга. Бямба, ням гаригуудад маш олон сонголтуудтай тулгарах тул шийдвэр гаргах гэж нилээд юм болно. Сайн мэдэхгүй, тодорхойгүй зүйлтэй буу орооцолд.

Арслан
Та бүхнээс дээгүүр байна. Даваа гаригт та өөрийгөө зөв замаар явж байгаагаа мэдэх болно. Харин энэ мэдрэмжийг ашиглаад илүү гайхалтай зүйлс бүтээгээрэй. Мягмар, лхагва гаригуудад санхүүдээ анхаар. Пүрэв, баасан гаригуудад гадагш гарч найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөө. Баасан гаригт хувийн амьдрал таатай байна. Амралтын өдрүүдэд өөрийн зөн совингоо дага.

Охин
Асуудал хүндэрч нөхцөл байдал тодорхойгүй болох тусам та уян хатан байх хэрэгтэй. Эс бөгөөс та алдах болно. Мэдээж хэн алдахыг хүсэх билээ. Гэхдээ бүү санаа зов мягмар гаригт таны хичээл зүтгэл үр дүнгээ өгөх болно. Та яг л жонглёр тоглохоор төрсөн мэт байх болов уу. Та бүх зүйлийг амархан болгодог. Лхагва гаригт шинэ зүйл эхлэхэд таатай байна. Пүрэв гаригт том хэмжээний худалдан авалт хийхэд тааламжтай. Баасан гаригт шийдэмгий бус байдал бага зэрэг цаг үрэх ч амралтын өдрүүдэд асуудал шийдэгдэх болно.

Жинлүүр
Даваа гаригт олон хүмүүс танаас асуулт асууж, бүгдийг та шийдэх ёстой мэт аашилна. Танд тэдэнд хэлэх зүйл байгаа ч бүгдийг мэднэ гэдэг боломжгүй зүйл. Гэсэн ч мягмар, лхагва гаригуудад чадах чинээгээрээ хичээж мэдээлэл цуглуул. Ингэснээр та бүгдийг сэтгэл хангалуун байлгаж чадна. Пүрэв, баасан гаригуудад хувийн амьдралдаа анхаар. Энэ амралтын өдрүүдэд бизнестэй холбогдсон асуудал танаас нилээд энерги шаардах бололтой.

Хилэнц
Даваа гаригт ажил хэрэгт багахан саад гарах магадлалтай. Хэрвээ та цалингаа нэмэгдүүлэх талаар бодож байсан бол даваа гаригт хэлээд хэрэггүй. Ажил дээр тань цуу яриа гарвал бүү оролц. Мягмар, лхагва гариг бүх зүйлд тааламжтай өдөр. Та найз нөхөдтэйгөө илүү ойр харилцааг бий болгоно. Пүрэв гаригт чухал шийдвэр гаргахдаа найзаасаа тусламж хүс. Энэ долоо хоногт тэвчээртэй зан үр дүнгээ өгнө.

Нум
Даваа гаригт хийх аялал танд туршлага болж чадна. Хэрвээ та онгоцоор нисэх бол гэнэт 1 р зэрэглэлээр нисэх боломж гарч ирж магадгүй юм шүү. Онгоцоор нисэхгүй байсан ч танд ямар нэг байдлаар гайхалтай зүйл тохиолдоно. Өөрийгөө бэлтгээд хүлээж бай. Долоо хоногийн дундуур амсах хүнд зовлон бол дарга нарын ааш муу байдал. Амралтын өдрүүдэд ганцаараа байхыг хүснэ.

Матар
Даваа гаригт хүмүүс тантай юмаа хуваалцахыг хүсэхгүй байна. Харин мягмар гаригт ирэх гэнэтийн дуудлага таны бүх хандлагыг өөрчилж, лхагва гаригын өдөр гэхэд та маш их зүйлийг амжуулсан байх болно. Та энэ бүх зүйлийг пүрэв, баасан гаригуудад бататгахыг хүсэх ч таны эрч хүч дууссан байх болов уу. Эсвэл бусдын эрч хүч дууссан байх болно. Гэсэн ч амралтын өдрүүдэд бүх зүйл эргэн ирсэнээр та өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрнэ. Та өмнө нь ирээдүйдээ ингэтлээ итгэлтэй байж үзсэн үү?

Хумх
Заримдаа байж боломгүй зүйлс хамгийн шилдэг ололт амжилтын эх үүсвэр болох тохиолдол бий. Даваа гаригт олон хүмүүстэй харилцаж туршлага хуримтлуулна. Мягмар, лхагва гаригуудад бусад хүмүүсийн танаас хүсэж буй зүйлийг олж харах, тэдний хүсэлд нийцэх нь хүндхэн санагдах ч пүрэв гаригт бусдын хандлага илүү аятайхан болж ирнэ.  Баасан гариг хөгжилтэй байна. Харин бямба ням гаригуудад гүн бодолд автана.

Загас
Даваа гаригт мөрөөдөж суух нь амар байх ч нүдний тань өмнө орших бодит байдлаас та зугтаж чадахгүй. Мягмар, лхагва гаригуудад найзыгаа шүүмжлэхээ урьтал болголгүй тэдэнд хэрхэн тусалж чадах талаар бод. Зөвхөн хавар их цэвэрлэгээ хийх ёстой гэж үү? Намар ирсэн тул бас цэвэрлэгээ хийхэд буруутах зүйлгүй. Гэр орноо цэвэрлэж, цэгцтэй байлгах нь амьдралаа ч мөн адил цэгцэлж байгаа хэрэг. Хэрвээ хүнд мөнгө зээлүүлсэн бол баасан гаригт мөнгөө асуугаарай. Бямба, ням гаригуудад гарын үсэг зурахад тааламжгүй.
 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн Yumjirmaa, Хулгана сарын 06, 2011
arai delgerenguigeern jil saraarn yum bichchij boldgumuutee
am8476
bolno
бичсэн am8476, Гахай сарын 01, 2011
chi exleed mongol xeleer zuv bich xuue!!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд