| Загас тэжээдэг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Аквариумын нэн тэргvvний чухал зvйл бол тvvний хэлбэр дvрс. Хамгийн тохиромжтой буюу сонгодог хэлбэр нь тэгш өнцөгт аквариум. Дараагийн чухал vзvvлэлт нь хэмжээ буюу харьцаа (өндөр, урт, өргөн). Жишээ нь, хэрэв та аквариумын ёроолд амьд ургамал суулгахаар шийдсэн бол өндөр (эсвэл усны гvн) нь 50-60 см-ээс илvvгvй байх шаардлагатай. Учир нь усны ёроолд суулгасан ургамалд гэрэл хvрэхгvй болдог. Мөн пирамид, цилиндр хэлбэрийн, эсвэл хэтэрхий өндөр гонзгой хэлбэрийн аквариумууд тохиромжгvй. Дугуй хэлбэрийн аквариумын дотор талд дулаан хэмжигч, халаагуур, фильтр (агааржуулагч-шvvлтvvр) зэрэг нэмэлт тоноглолыг бэхэлж, байрлуулах боломжгvй сөрөг талтайгаас гадна доторхи зvйлс нь ч муу харагддаг. Үvнээс гадна загасанд чөлөөтэй сэлэх талбай vлдээх хэрэгтэй. Аквариумын талбайг тэр чигээр нь ургамал, элдэв тоноглолоор дvvргэх нь буруу. Хэт нарийхан болон өндөр аквариумд загаснууд хvчил төрөгчийн дутагдалд орох нь элбэг байдаг. Ийм хэлбэртэй аквариумын ёроолд нь хvрч цэвэрлэж чадахгvй, шилэн дээр нь замаг vvсэх гэх зэрэг хvндрэлтэй талууд их гардаг. Ер нь тэжээх загасны төрөл зvйлээс хамаарч аквариумын хэмжээг сонгож авах нь зvйтэй.
Ус Байгаль дээр химийн хувьд 100 хувь цэвэр ус гэж хэзээ ч байдаггvй. Ус нь тvvнд орсон бодисын нөлөөгөөр харагдах байдал, шинж чанараараа янз бvр. Тиймээс ямар ч цөөрөм, тэр тусмаа гэрийн аквариум хvртэл маш олон элементийн харилцан vйлчлэлээс хамаарал бvхий төвөгтэй систем юм. Аквариумын ус маш тунгалаг, дотроосоо гэрэлтэж буй мэт цэвэр байх ёстой. Үнэр нь цэнгэг нуурын vнэр шиг. Ийм аквариум дахь загаснуудын өнгө нь хурц тод, ургамлууд нь vзэмжтэй харагддаг бөгөөд хурдан ургадаг. Аквариумын усыг орон сууцанд бол цоргоны уснаас авч болно. Гэхдээ энэ тохиолдолд хорт хийг нь гартал (усанд орших хлорын хэмжээнээс хамаарч) дор хаяж 2-3 хонуулах хэрэгтэй.
Дулаан
Хатуулаг ба хvчиллэг
Усны хатуулгийг градусаар хэмждэг. Нэг градус хатуулаг нь нэг литр усан дахь 10 миллиграмм кальцийн хvчилтэй тэнцэнэ. Аквариумын загас, ургамал, бусад амьд организмын хувьд (3-12 градусын) тодорхой хатуулагтай байх шаардлагатай. Усны хатуулаг ямар байх нь гол нь биднээс шалтгаалдаг. Бид аквариумдаа янз бvрийн өнгөт шил, чулуу, гантиг, хясаа гэх мэт зvйлсийг чимэглэл болгон хийдэг шvv дээ. Тэгвэл энэ бvхэн усны хатуулгийг нэмэгдvvлж бохирдуулдаг.
Гэрэлтvvлэг Зарим хvн аквариумаа цонхон доор байрлуулсан харагддаг. Энэ нь буруу. Учир нь шууд туссан нарны цацраг усыг замагтуулж ногооруулдаг. Ийм замгийг цэвэрлэхэд маш хэцvv гэдгийг манай туршлагатай загасчид хэлvvлэлтгvй мэднэ. Тэгвэл аквариумыг хаана байрлуулбал хамгийн тохиромжтой вэ? Тэгвэл аквариумын хамгийн тохиромжтой байрлал бол цонхны эсрэг талд, өөрөөр хэлбэл нарны гэрэл шууд биш, харин хугарч тусах газарт юм. Аквариумыг өдөрт 8-10 цагаас ихгvй хугацаагаар гэрэлтvvлэх ёстой, эс бөгөөс аквариумын шил, хайрга, чулуу, ургамал бvгд тун удалгvй ногоон замгаар бvрхэгдэх болно. Энэ нь маш хортой. Тиймээс өөрөө энэ гэрлийг тохируулж чадахгvй бол автомат унтраалга (таймер) ч хэрэглэсэн болно шvv дээ.
Фильтр
Халаагуур
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3016 Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|