|
9 сарын 13-19
Хонь
Даваа гаригт амьдралд өөрчлөлтүүд гарах ч танд тавгүй мэдрэмж төрүүлж магадгүй юм. Гэхдээ мягмар гаригт бүх таагүй мэдрэмжүүд алга болж илүү тайван болно. Лхагва гаригт орноосоо эртхэн босож ажилдээрээ хамгийн эрт оч. Пүрэв, баасан гаригуудад ихээхэн ажил амжуулах болно. Таны хэрхэн хийх бус харин юу хийж байгаа тань юу юунаас илүү чухал гэдгийг сана. Бямба, ням гаригуудад ихийг хийж бүтээснээ тэмдэглэхийг хүсэх бололтой.
Үхэр
Хэн нэгэнтэй хэрхэн харьцаж байгаагаар тань тэр хүн таны хувьд хэн болохыг мэдэж болдог. Та өөрийн сэтгэлээ гаргаж хэлэхгүй байсан ч нүүрэн дээр тань бүгдийг биччихсэн байгаа. Өөрийн бодол санаагаа бусдаас нуух гэж оролдохын оронд ярьж хэлэх нь илүү зөв стратеги болж чадах болов уу. Пүрэв, баасан гаригуудад сониуч, жаргалтай байх болно. Мөн гадуур зугаалахыг хүснэ.
Ихэр
Даваа гаригт амьдрал яг л тооны бодлого мэт байна. Та өдрийг хэрхэн асуудлыг шийдвэрлэх, ямар арга хэрэглэх талаар бодож өнгөрөөнө. Ингэснээр таны бодолд өөр зүйлс орж ирэхгүй. Мягмар, лхагва гаригуудад шийдэгдэхгүй байсан асуудал шийдэгдэх магадлалтай байна. Пүрэв, баасан гаригуудад бусадтай харилцахад нэн хэцүү байх болно. Бямба, ням гаригуудад том санаа олно.
Мэлхий
Далайн шуурганд яваа онгоц мэт долоо хоног эхэлнэ. Нэг харахад сандал таны хажууд байх ч эргээд харахад өрөөний нөгөө өнцөгт очсон байна. Бүх зүйл нааш цааш, хайш яаш байх тул даваа гаригт урт хугацааны ажил бүү эхлүүл. Бүх зүйл тогтворжиж, тодорхой болсон хойно хөдөл. Мягмар, лхагва гаригуудад залуужуулах үйлчилгээ хийлгэ. Спад ордог юм уу эсвэл усанд сэлэх хэрэгтэй. Бямба, ням гаригуудад найз нөхөдтэйгөө уулзах олон боломжууд гарч ирнэ. Гэхдээ мөнгөндөө хянамгай байгаарай.
Арслан
Даваа гаригт чухал үнэтэй эртний эд зүйлс амьдралд утга учир нэмэх бололтой. Магадгүй таны цуглуулга нэгээр нэмэгдэх байх. Даваа гариг урамтай байх ч эрч хүч дутмаг байна. Мягмар, лхагва гаригууд маш романтик байх болно. Пүрэв гаригт амьдрал эргээд энгийн хэвэндээ орно. Баасан гаригт ажил хөөцөлдөхөд сайн бол амралтын өдрүүдийг хайртай хүнтэйгээ өнгөрөөхөд таатай байна.
Охин
Хүн бүр амьдралыг өөр өөр нүдээр хардаг. Даваа гаригт та бусдын санаа бодлыг ихээр сонирхох нь тэдэнтэй санал нийлж байгаа гэсэн үг биш юм. Мягмар, лхагва гаригуудад таны эрч хүч өндөр байх ч бусад зүйлс бэлэн бус байх нь таныг удаашруулахад хүргэнэ. Пүрэв, баасан гаригууд өөдрөг зүйлсээр дүүрэн байна. Амралтын өдрүүдэд нээлттэй байснаар гайхалтай шинэ мэдрэмж, шинэ туршлага хуримтлуулна.
Жинлүүр
Хувиа хичээсэн харамч байх бол мөнгийг удирдаж байгаа хэрэг огт биш. Харин ухаалгаар зарцуулах хэрэгтэй. Даваа гаригт та үнэ цэнийн талаар бодож байна. Энэ муу зүйл биш юм.
Мягмар, лхагва гаригууд бол тэр чигээрээ мэдрэмжтэй холбоотой. Хийж байгаа ажил тань танруу төлөвлөж байгаагүй сорилтуудыг илгээнэ. Пүрэв гаригт та ямар нэг шалтгаангүйгээр дүнсгэр сэрэх бол баасан гаригт ямар нэг зүйлийг санагалзан өнгөрөөнө. Амралтын өдрүүд таатай байна. Сайн таньдаг хүмүүстэйгээ цагийг өнгөрөө.
Хилэнц
Халуун дулаан гэр бүл юугаар ч дутагддаггүй гэсэн Хятадын уламжлалт үг байдаг. Долоо хоногийн эхэнд энэ үгийг өөрийн уриа болго. Мягмар, лхагва гаригуудад та саад бартааг боломж гэдгээр олж харна. Гэхдээ танд гэж сануулахад асуудал дээрдэхээсээ өмнө долоо хоногийн дунд үеэр хамгийн муу цэгтээ хүрэх бололтой. Харин дараа нь амралтын өдрүүдэд байдал сайжирч эхэлнэ. Юу ч тохиолдсон бай, буулт хийх бол асуудал шийдэх том арга гэдгийг санаж яв. Ухаалгаар хэрэглэ.
Нум
Даваа гаригт ганцаардах бололтой. Таны далд ухамсар гадаад байдалтай нийцэх гэж нилээд ажиллаж байна. Мягмар, лхагва гаригуудад найз нөхдөөс тань тусламж ирж магадгүй. Пүрэв, баасан гаригуудад багаар ажиллахад таатай байна. Бямба, ням гаригуудад та хэт их ярих бололтой. Амаа амрааж байхаа мартаваа.
Матар
Зохион байгуулалттай байх бол эхний алхам. Даваа гаригт та урт хугацааны шийдвэр гаргахыг хүснэ. Мягмар, лхагва гаригуудад зарчимч байдал чухал үүрэгтэй. Гэнэт таны боломжтой гэж бодож явсан зүйлс боломжгүй болсоноор сэтгэл санаа тань бага зэрэг зовж магадгүй байна. Гэтэл энэ буруу. Пүрэв, баасан гаригуудад танд хийж чадахгүй гэж зүйл үгүй. Долоо хоногийн сүүлээр хийж дуусгах таны ажил гайхалтай их байна. Гэхдээ та дөнгөж эхэлж байна. Амралтын өдрүүдэд ширээгээ цэвэрлээд шинэ төлөвлөгөөнүүддээ ханцуй шамлан орно.
Хумх
Таны ирээдүйн карерын зам хэзээ ч бүдэг харагдаж байгаагүй. Даваа гариг жирийн нэг өдөр байх ч бодлоос тань төвөгтэй асуултууд гарч өгөхгүй. Мягмар гаригт найз нөхдөөсөө хүндэтгэл хүртэхийн тулд тэдэнд анхаарал тавь. Лхагва гаригт бүх зүйл боломжтой болохыг та мэдэж авна. Өөдрөг байдлаа удаан хадгалахыг оролдоорой. Пүрэв, баасан гаригуудад та ирээдүйгээ бодсоор өдрийг өнгөрөөнө. Гэвч бямба, ням гаригууд тааламжтай байна.
Загас
Хууль дүрэм, санхүүгийн асуудлууд долоо хоногийн эхээр тодорхойгүй байна. Хэрвээ даваа гаригт танд хийх ёстой чухал ажил байгаа бол өөрийн гараар гардаж хий. Харин мягмар, лхагва гаригуудад сэрэмжтэй байх шаардлага байхгүй, бүх зүйл аяндаа өөрсдөө бүтнэ. Пүрэв, баасан гаригуудад найзад тань тусламж хэрэг болох ч танаас асууж зүрхлэхгүй байж мэднэ. Тиймээс тэдэнд тусал. Бямба, ням гаригуудад та өгөөмөр байх болно. Шинэхэн санаагаа бусадтай харамгүй хуваалцаарай.
 |