| Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Таны нүүр ямар хэлбэртэй бол?
Зууван
Бөөрөнхий
Гонзгой
Дөрвөлжин
Алмас Шанаагаар хамгийн өргөн, магнай хэсэг болон нүүрний доод хэсэг адил хэмжээтэй.
Тэгвэл одоо таны нүүрний хэлбэрт ямар үсний засалт таарах вэ?
• Бөөрөнхий нүүрэнд: Үсээ давхарга буюу шатаслан хэлбэрээр 2 талаа нүүрэндээ ойр байдлаар засах хэрэгтэй. Энэ нь таны нүүрийг урт харагдуулах болно. Гэхдэ бөөрөнхий нүүрэнд богино үс ч, эрүүнээс илүү гарсан үс ч гэсэн сайхан харагдана. Мөн челка танд сайхан харагдана.
• Зүрхэн нүүрэнд: ийм хэлбэрийн нүүрэнд богино, эрүүний хавьцаах үс сайхан харагддаг.
• Дөрвөлжин нүүрэнд: богино болон дунд зэргийн хэмжээний үс зүгээр ба бага зэргийн шингэн челка тохирох ба мөн бага зэргийн долгионтой байвал таны нүрийг зөв хэлбэртэй харагдуулдаг. Хэрвээ таны үс шулуун бол бага зэрэг долгионтуулах хэрэгтэй. Харин танд урт шулуун үс ер зохихгүй.
• Гурвалжин нүүрэнд: богинохон үс нь таны нүүрний доод хэсгийг тэнцвэржүүлэх ба өтгөн үс танд их тус болно. Мөн үсээ нилээд шатлаж өгөх нь таны дээд хэсгийг өргөн болгож харагдуулна. Аль болох нүүрний доод хэсгээ нарийн харагдуулах засалтыг сонгох хэрэгтэй.
• Гонзгой нүүүрэнд:богино болон дунд зэргийн үс танд таарах ба шингэн челка танд сайхан харагдана. Энэ нь таны нүүрийг урт харагдуулахаас зайлсхийж чадна.
Хэрвээ та туранхай, жижиг нүүртэй бол үсээ аль болох ороож, долгионтуулах хэрэгтэй.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 14530 Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|