| Хэрхэн наалдсан бохийг арилгах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Халиун |
|
Та бүхнийхээ хүсэлтээр хивс, хувцас, үсэнд наалдсан бохийг хэрхэн арилгах талаарх зөвлөгөөг хүргэе. Санаандгүй байдлаар зажилсан бохио ил тависнаас болоод хивс, хувцсанд тэр байтугай бидний үсэнд наалдчихаад салгаж авахад их төвөгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн эхний хэрэглэх арга бол хөлдөөх арга юм. Бохио хөлдөөхөөс өмнө иргүй хутга, өөр бусад хэрэгслээр бололцоотойгоор хусан арилгах хэрэгтэй. Үүний дараа хэд хэдэн зориулалтын дөрвөлжин мөсийг уутанд хийн авч материал дахь наалдсан бохийг хөлдтөл нь үрэх шаардлагатай. Ингээд хөлдсөнийх нь дараагаар дахин иргүй хутгаараа хусаж авна. Дээрх үйлдлийг бохь ховхортол нь хийж өгнө. Хэрэв хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал доорх зөвлөгөөг уншина уу? Хивсэн дэхь наалдсан бохийг салгахад халаах нь ихээхэн тусалдаг. Бохь наалдсан хэсгийг нэгээс хоёр минут үс хатаагч сэнсээр халааж өгнө. Ингээд бохь зөөлөн болоход гартаа гялгар уут углан бохийг гараараа салган авч хаяна. Эхний оролдлого үр дүнгүй байвал хоёр дахь гурав дахь удаагаа үйлдлийг давтан хийгээрэй. Ингээд бохь хивснээс салах болно. Ингээд наалдсан бохийг арилгасныхаа дараа хувцас хунараа хэвийн угаадгаараа угааж хэрэв хэрэгтэй бол толбо арилгагч ашиглан угаагаарай.
Хэрэв үсэнд тань зажилсан бохь наалдчихсан бол яаран хайчлах хэрэггүй гэдгийг сануулъя. Авч болох аргуудыг туршиж үзээд үнэхээр аргагүйдвэл үсэндээ хайч ойртуулаарай. Ихэнхи тохиолдолд тослог бүтээгдэхүүнүүдийг ашиглан зөөлнөөр самнаж эсвэл, цаасаар зөөлөн авах нь бохийг үснээс тань салгадаг. Хэрэв бохь үснээс тань салахгүй байвал доорх хэдэн бүтээгдэхүүнийг ашиглан салгах аргыг туршаад үзээрэй. Мөс: Хамгийн өртөг багатай мөн хялбар арга бол зориулалтын дөрвөлжин мөснүүдийг уутанд хийн бохийг бүрэн хөлдөж хатуу болтол нь үрэх юм. Ингээд нэгэнт хатуу болсон бохь үснээс тань ховхрох нь илүү хялбар болно. Хүүхдийн тос эсвэл Оливийн тос: Эдгээр тос болон аятайхан шүдтэй сам ашиглан бохийг салган авч болно. Тос нь бохний найрлагад нөлөөлж салгаж авахад илүү хялбар болгох юм. Эхлээд бохь наалдсан хэсгийн үсэндээ тосоор массаж хийн 20 минутийн дараа зөөлхөнөөр тухайн хэсгийг самнаж авснаар бохь салах ёстой. Хэрэв бохь салаагүй бол үйлдлийг дахин давтан хйигээрэй. Самрын тос: (Тэмдэглэгээ: самраас харшил өгдөг хүнд хэрэглэх хэрэггүй) Самрын тосыг бохь наалдсан хэсэгт түрхэж өгөн шингэх хүртэл нь 15 минут хүлээгээрэй. Үүний дараа цэвэрхэн сойз юм уу самаар зөөлнөөр самнан авна. Үүний дараа шампуниар угааж бүлээн усаар зайлна. Масло: Мөн дээрх бүтээгдэхүүнүүд байхгүй бол маслыг дээрх байдлаар хэрэглэж бохийг салгаж авч болно. Ургамлын тос: Тослог учраас бохины наалдамхай чанарыг бууруулж та үснээсээ салган авч болно.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 5063 Сэтгэгдлүүд (5)
![]() бичсэн zochin, Луу сарын 21, 2011
boxiig xamgiin amarxan arilgax arga bol: vnertei us shvrshij xeseg bailgasanii daraa garaaraa yum uu eswel irgvi xutgaar xusaj arilganaa.ene arga bol xamgiin amarxan tegeed bas yamar ch tolbo vvsgedeggvigeeree ontslog .
бичсэн zochin, Могой сарын 14, 2011
daawuun huwtsasan deer togtson mashinii har tosnii tolbiig yaj arilgah wee.medeh hun bwal zuwluuch.tolbotoi heseg ni daraa ni tsairch yalgarahgui sain arilgah arga bnuu.
бичсэн Juicy Couture Handbags, Морь сарын 26, 2011
You can find a number of different styles in our online Juicy Couture Outlet store and if you're looking for Cheap Juicy Couture then you'll probably be able to find something which suits you and your style. Cheap Juicy Couture welcome you!
бичсэн Coach Outlet Online , Морь сарын 26, 2011
Coach Bags featured with stylish leather bags and signature materials.Coach, known as leading and affordable luxury brand from American, creates attractive designer Coach bags.They use a range of quality fabrics and materials, which makes these Coach Crossbody Bags On Sale with high quality.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|