|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Сэтгэл тавгүйтэлийг давах 7 алхам PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Ноён Амжилтад хүртэл хааяа сэтгэл тавгүйтэж, амьдралаас зугатмаар цаг хугацаа тулан ирдэг. Энэ нь мэдээж хэвийн үзэгдэл боловч бидний зарим нь банйга л базаахгүй зүйлсийн талаар бодож сэтгэлээ тавгүйтүүлэх нь ч байдаг. Эсвэл улирал цаг агаар өөрчлөгдснөөс ч сэтгэл тавгүйтэл бий болдог. Энд сэтгэл тавгүйтлийн түмэн янзын шалтаг нөхцөлийг дурьдаж болно харин түүнийг хэрхэн даван туулах вэ?

Алхам 1. Шидэт газрын зураг.

Ø  Сэтгүүлүүдээ цуглуул    

Ø  Дуртай зурагнуудаа хайчилж ав

Ø  Хайчлахдаа санаа зовохгүйгээр элдэв хэлбэрээр хүссэнээрээ хайчлаарай.

Ø  Зорилгыг тань тодорхойлох, хийхийг хүссэн зүйлсүүдийн зургаар газрын зураг хийгээрэй.

Ирээдүйн тухай бодлууд таны сэтгэл тавгүйтлийг үлдэн хөөнө. Аливаа зорилго, хүслээ бодит байдлаар илэрхийлэх нь жишээ нь: дэвтэр дээрээ тусгайлан бичих, зургаар илэрхийлэн өдөр бүр харах гэх мэт нь эргээд түүний биелэлтэд нөлөөлдөг гэдэг нь батлагдсан байна.  

Алхам 2.  Цэвэрлэцгээе!

Сэтгэл тавгүйтэл гэдэг эргэлзээ, сэтгэлийн замбараагүй байдал гэж тодорхойлогдож болох бөгөөд таныг хүрээлж байгаа орчин хүртэл замбараагүй бол мэдрэмж тань дээрдэнэ гэж бодохгүй л байна.

Та гэртээ, ажлын өрөөндөө их цэвэрлэгээг хийгээрэй. Хувцас хунаараа угаа, магадгүй хуучин хэрэглэлүүдээ сэргээж янзалж ч болно шүү дээ. Сэтгэлийн тавгүйтэлээ хамтад нь угаачихлаа л гэж та ойлгож болно.

Алхам 3. Үзэг цаасны хүч.

Ø  Бодлоо өөрөө өөрөөсөө нуулгүйгээр гадагшлуул, бич

Ø  Та бичих дургүй бол зурж ч тэр байтугай сараачаж ч болно.

Ø  Хэн нэгэн олж уншина гэж айвал, ураад хаячихсан ч бас болно

Бодлоо ил гарган тавих нь тайтгаралд нэг алхам ойртдог гэдгийг та батлаад туршаад үзээрэй.

mood20swings.jpgАлхам 4. Шинийг эрэлхийл.

Зураг зурах хоббитой бол өөртөө шинэ өнгийн будаг авч уран бүтээл хийж болно. Эсвэл цоо шинэ хобби, сонирхолыг өөрөө өөртөө бий болгож болно. Таны сонирхолыг татах юу л байна түүнтэй найзал. Шинэ санаа, оролдлого ямар их өөрчлөлтийг авчирдаг гээч.

Алхам 5. Бусдад тусал.

Сэтгэлээ тайтгаруулах хамгийн үр дүнтэй арга бол бусдад сэтгэлийн бэлэг өгөх юм. Бусдын танд талархах сэтгэл урам зоригийг өгч өөртөө итгэлтэй болох болно.

Алхам 6. Бусадтай ярилц.

Таныг ойлгож дэмждэг хэн нэгэнтэй цагийг илүү их өнгөрөөгөөрэй. Тэр хүн нь хэн байх нь тийм чухал харин таныг ойлгодог байх нь хамгийн чухал юм. Ганцаараа байх хором мөч  уйтгарыг даллах болно.

Алхам 7. Өдрийн дэглэмээ өөрчил.

Багахан хэмжээний өөрчлөлтийг хийхэд л та шинэ мэдрэмж, шинэчлэлийг олж авах боломжтой байдаг. Өдөрт хэдэн минут дасгал хийж эсвэл илүү унтаж амарч хооллох аргаа бага зэрэг өөрчилж тэжээллэг, эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглээрэй.

Эцэст нь хэлэхэд таньд юу ч тохиолдсон бай энэ бол ертөнцийн төгсгөл биш учир даваад гарах ганц л зам байгаа. Харин даван гарахад дээрх зөвлөгөөнүүд тусална гэдэгт итгэлтэй байна.

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
Coach Outlet Online
бичсэн Coach Outlet Online, Үхэр сарын 13, 2012
0
Michael Kors Purses
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд