| Хэрхэн нүүрээ хамгийн сайхнаар будах вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
Та нүүрээ төгс сайхан будахын тулд дараах зүйлсийг заавал хийсэн байх ёстой.
Нүдний доод зовхины өөг дарагч: энэ нь нүдний доорх хар сүүдрийг дарах зорилготой байдаг. Үүнийг та суурь энгэсгээ түрхэхээсээ өмнө түрхэх ёстой юм. Ингэж түрхэхдээ нүднийхээ дотор талаас гадна тийшээ бус харин гадна талаас нь дотогшоо чиглэлээр хурууныхаа үзүүрээр товшиж түрхэх хэрэгтэй. Нүдний доод хэсэг тань хатаж, хуурай болтол нь хүлээгээрэй.
А. Суурь энгэсэг: гарандээрээ суурь энгэсгийг бага зэрэг түрхэх хэрэгтэй. Дараа нь энгэсгээ хамар, хацар, эрүү, шанаа зэргээр 2 хуруугаараа эсвэл будаг түрхэгч хөвөнгөөр түрхэнэ. Харин түрхэхдээ нүүрнийхээ гадна тийш чиглэсэн байдлаар түрхэх хэрэгтэй. Хацарнаас чих хүртэл, эрүүнээс хүзүү хүртэл гэх мэтээр. Мөн нүдэндээ түрхэнэ. Ингээд сүүлд нь цэвэрхэн нимгэхэн салфеткаар аажуухан дарж, илүүдлийг авах хэрэгтэй.
Б. Өө дарагч: өө дарагч шингэн, харандаан, эсвэл крем хэлбэрээр байж болно.
{slide=1. Ерөнхий нүүрний хэлбэр засах: }
{slide=2. Хамар болон эрүүг хэрхэн засах: }
В . Энгэсэг түрхэх: энгэсэгний тань өнгө таны нүүрэнд таарч байгаа эсэхийг шалгахын тулд зарим нэг газруудад түрхэж болно. Энэ нь нүдний тань булангаас гадагш чиглэл ба, хамарны тань мөн доод хэсгээс гадагш чиглэлтэй газар юм. Ингээд энгэсэгний тань өнгө таарч байх аваас та нүрнийхээ бусад хэсгүүдэд түрхээрэй.
Г . Нунтаг пудр: нунтаг пудрээ түрхэхээсээ өмнө та нүүрнийхээ илүүдлийг салфеткаар арчиж авсан байх шаардлагатай. Нэн ялангуяа хамар, эрүүний хэсгээр. Та пудрээ түрхэхдээ хамаагүй тойруулж, нялж чанга түрхэж болохгүй. Харин тууштай нэг чиглэлрүү түрхэж явах ёстой юм.
Д. Нүдний будаг:
1. Зовхио будах: эхлээд зовхиндоо тэр чигээр нь суурь өнгийн будаг түрхэх хэрэгтэй. Ер нь нүдийг будахдаа аль болох 2 өнгийг ашиглаж байвал зүгээр. Тэгээд тод өнгийг нүднийхээ хуниас буюу хүнхэр хэсэгт нь түрхэх хэрэгтэй байдаг. Энэ нь таны нүдийг илүү гүн ба том харагдуулдаг. Гэхдээ энэ нь европ маягийн нүдэнд илүү таарах ба харин ази маягийн нүдэнд бол тод өнгийн будгийг шууд сормууснаасаа залгуулаад будах нь тохиромжтой ба хөмсөгнийхөө доод хэсгээр цайвар өнгийн будгаар будах хэрэгтэй. Энэ нь нүдийг илүү том, гэгээтэй харагдуулдаг. Та хэрвээ донжийг нь олж,зөв будаж чадвал 4 өнгөөр хүртэл нэг дор будаж болдог.
2. Нүд хүрээлэгч: нүдээ дотор талаас нь гадна талруу нь хүрээлэх хэрэгтэй. Гэхдээ нүднийхээ хэмжээнээс бага зэрэг илүү гаргаж будах юм бол нүд тань илүү сайхан харагдах болно. Хэрвээ та нүдээ хүрээлчихсэн бол одоо үзүүрүүдийг нь салфеткаар бага зэрэг зөөлрүүлж, бүдэгрүүлээрэй.
Е. Уруулын будаг:
{slide=1. Будаг түрхэх: }
{slide=2. Уруулыхаа хэлбэрийг өөрчлөх }
2.Том уруултай бол : урууландаа бүхэлд нь шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Ингээд уруулныхаа дотор талаар уруулнаасаа тод өнгийн уруулын будгаар хүрээлэх хэрэгтэй. Ингээд тухайн хүрээлсэн хүрээндээ уруулаа арай бүдэг өнгөөр будах хэрэгтэй. Мэдээж та том уруултай бол дундаж өнгийг сонгох хэрэгтэй. Тэрнээс та тод бор өнгийн будаг зэргээс татгалзах хэрэгтэй.
3.Хэрвээ дээд уруул тань том бол: дээд урууландээрээ шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Дараа нь харин дээд уруулныхаа дотор талаар нь байгалийн өнгийн будаг түрхэх хэрэгтэй ба харин уруулын будаг нь тод өнгийх байх ёстой. Харин доод талын уруулаа мөн адил байгалийн өнгөөр бага зэрэг гадна талаар нь хүрээлэх хэрэгтэй ба уруулын будаг нь хүрээлсэн өнгөнөөсөө арай цайвар байх хэрэгтэй.{/slide}
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 9297 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|