|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Заавал мэдэх ёстой Олон Улсын Шалгалтууд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Нийтлэг байдаг Олон Улсын шалгалтуудын талаарх мэдээллүүдийг танд хүргэж байна. Шалгалт болгон өөрийн онцлогтой тул холбогдох линкүүдээр орж дэлгэрэнгүй мэдээлэлийг аваарай.

IELTS (International English Language Testing System)

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм. test.

IELTS нь тодорхойлсон хэдэн улс болох Англи, Шинэ Зеланд, Канадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австралид суралцахыг хүсэгчид заавал энэ шалгалтыг өгж зохих оноог авсан байх шаардлагатай байдаг.
Австралийн оюутны визийг IELTS-ийн оноогүйгээр авах ямар ч бололцоо байдаггүй бөгөөд TOEFL-н өндөр оноог ч хүлээн зөвшөөрдөггүй.
Бусад өндөр хөгжилтэй орнуудад IELTS эсэвл TOEFL-н оноог зайлшгүй шаарддаг. Гэвч IELTS-н оноог ихэнхи Америкийн Их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрдөггүй. Харин Канадад IELTS болон TOEFL-н аль аль нь хүчинтэй байдаг байна. 
Сүүлийн үед Америкийн зарим институтууд тодорхой зорилгоор IELTS-г хүлээн зөвшөөрч эхэлж байгаа.

  •    -IELTS нь Англи хэлний мэдлэгийг сорьсон шалгалт бөгөөд өндөр буюу тэнцэх оноо нь 6.0 буюу түүнээс дээш байдаг.
  •    -Тестийг та хэдэн удаа ч авч болох бололцоотой.

IELTS нь дараахь үндсэн 4 чадварыг үнэлэн дүгнэдэг. Үүнд:
1. Сонсох хэсэг
Сонсох хэсэг нь зо минутийн дотор 40 асуултыг гүйцэтгэдэг. Бичигдсэн текстийг ганцхан удаа сонсгох боловч асуултаа унших түүнд хариулах цагийг хянагч олгодог. Нийтдээ 4 хэсгээс бүрдсэн сонсох хэсгийн эхний хоёр хэсэг нь нийгмийн хэрэгцээг гаргадаг бол сүүлийн хоёр хэсэг нь нөхцөл байдал болоод боловсрол, сургалтын талаар түлхүү байдаг.
Жич: Ойролцоо дуудлагатай үгсийг ихэвчилэн сонсох хэсэгт оруулсан байдаг. Хариултууд нь хоорондоо ойролцоо шууд сонгохоор бус харин логиктой байдаг.
2. Унших хэсэг
Унших хэсэг нь 60 минутийн дотор мөн 40 асуултыг хийж гүйцэтгэдэг. З хэсгээс бүрдэх текстийг ном, сэтгүүл, сонин зэргээс авсан байдаг ба мэргэжлийн бус текстүүдийг сонгон авдаг. Түүний нэг текст нь их детальчилсан логик хүндэвтэр байдлаар орж ирдэг. Өөрөөр график, диаграм зэргийг агуулсан ч байдаг. Текст ахих тусам хүнд шат руу шилжих замаар зохион байгуулагддаг.
3. Бичих хэсэг
Бичих хэсэг нь 60 минутийн дотор хоёр үндсэн даалгаврыг хийж гүйцэтгэдэг. Эхний даалгавар нь өгөгдсөн материал, диаграм зэргийг ашиглан 150 үгтэй бичлэг хийх бөгөөд энэ даалгавар нь мэдээллийг тайлбарлах чадварыг илрүүлэн гаргадаг. Үүнд ойролцоогоор 20 минутийг зарцуулахыг зөвлөдөг.
Хоёр дахь даалгавар нь 250 үгтэй эссэг санаа асуудал дэвшүүлсэн байдлаар бичих даалгавар байдаг ба үлдсэн 40 минутийг зарцуулж гүйцэтгэхийг зөвлөдөг. Энэхүү даалгаварт аливаа асуудлыг хэлэлцэх аргумент дэвшүүлэх чадварыг илрүүлэн гаргадаг. Тооны үгийг тодорхойлон өгсөн байдаг нь онооны хасалт хийдэгтэй холбоотой.
4.Ярих хэсэг
Энэ хэсэг 11-14 минутыг авдаг. Хянагч шалгуулагч хоёрын харилцан яриагаар шалгалт авагдана. Богино асуултуудад шалгуулагч ярих чадвараа ашиглан хариулна. Сэдэв нь ихэвчлэн нийтлэг сэдвүүд байдаг.

IELTS нь анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл 9 шатыг агуулж байдаг.
IELTS нь бол тэнцсэн тэнцээгүй гэх тест биш юм. 1-9 шатны үнэлэлт нь таны чадварыг үнэлэн дүгнэх бөгөөд тухайн элсэх их сургуулийн босго оноог эхлээд сонирхох хэрэгтэй байдаг. Ихэвчилэн 6-7 -р шат нь дундаж байдаг.
IELTS
{slide=TOEFL (Test Of English as a Foreign Language)}
TOEFL тест нь мөн л Англи хэлний мэдлэгийг тань сорих Олон Улсын шалгалт бөгөөд Америкийн коллеж, Их дээд сургуулиудад төрөлх англи хэлгүй хүмүүс элсэхэд тавих шалгуур болдог. Одоо компьютер дээр суурилсан (CBT) болон интернэтэд суурилсан (IBT) хэлбэрээр авагдаж байгаа.
TOEFL-н тест нь таны чадвар дээр суурилсан байхаар тохируулагдан шинэчлэгдсэн. Жишээ нь: Эхний асуулт дунд төвшинөөс эхэлж хэрэв та зөв хийвэл дараагийн хүнд төвшний асуулт гарч ирнэ. Буруу хийвэл хөнгөн төвшний асуултууд гарч ирнэ гэх мэт. Гэхдээ унших хэсэг дээр ийм тохиргоо байдаггүй. Хүнд төвшний асуултууд нь амархныгаа бодвол мэдээж өндөр оноо авдаг.

  • TOEFL-н оноо нь 2 жилийн турш хүчинтэй байдаг.
  • Сард нэг удаа хэдэн ч удаа TOEFL-г авч болно.
  • 213 оноо буюу компьютер суурьт нь хуучин Цаасан дээрх TOEFL-н 550 оноотой тэнцүү. Харин 250 оноо нь 600 оноотой тэнцүү байна.

Интернэтэд суурилсан TOEFL-н хамгийн өндөр оноо 120, харин Компьютерт суурилсан TOEFL-н хамгийн өндөр оноо 300 байх жишээтэй. Эдгээр оноонуудын харицуулалтыг доорх линкээс аваарай. Хэрэв та хуучин TOEFL-оор бэлдэж байгаад IBT эсвэл CBT өгөхөөр шийдсэн бол онооны харицуулалт нь их тус болох болно.
 Онооны харицуулалтууд {/slide}
{slide=TOEIC (Test Of English for International Communication)}
Энэ нь өдөр тутмын бизнес англи хэлний чадварыг хэмжих шалгалт юм. Бизнесийн нарийн мэргэжлийнхний өгдөг хамгийн өргөн тархсан шалгалт юм. Шалгалтанд бизнестэй холбоотой сэдвүүд болох харилцан тохиролцол, үйлдвэрлэл, санхүү, худалдан авах, санал болголт гэх мэт сэдвүүд хамрагддаг. Олон улсын компани, корпорацид бизнэсийн англи хэлний төвшинг энэ шалгалтаар тогтоодог. Нэр хүндтэй гэлтгүй байгуулаггууд TOEIC оноон хамгийн доод төвшинг тогтоож ажилчинаа сонгон шалгаруулж авдаг.
TOEIC нь 200 сонгох тестээс бүрдсэн байдаг ба сонгох тест нь дотроо үндсэн хоёр хэсэгт хуваагдана.
Сонсох хэсэг
Эхний сонсох хэсэгт эхний 100 асуултыг авдаг ба дотроо 4 өөр даалгаврыг хамардаг үүнд: мэдээлэл, харилцан яриа, текст, яриа гэсэн хэсгүүд орно. Үүнийг сонссоныхоо дагуу асуултандаа хариулах юм.
Үргэлжлэх хугацаа: 45 минут
Унших хэсэг
Үлдэх 100 асуултууд нь унших 3 хэсэгт тус тус хуваагдаж элдэв төрлийн текстүүд орж ирэх юм. Үүн дээр ойлгосноороо асуултанд A, B, C, D гэсэн хувилбараас хамгийн оновчтойг нь сонгоно.
Үргэлжлэх хугацаа: 75 минут
TOEIC {/slide}
{slide=GMAT (Graduate Management Admission Test)}
Боловсролын Тестийн Төвөөс зохион байгуулдаг сонголтын тест бөгөөд бизнесийн чиглэлээр магистр зэрэгт горилож байгаа оюутнуудын өгөх тест юм. Ихэнхи Бизнесийн чиглэлийн томоохон сургуулиуд GMAT- н оноог шаарддаг. Магистрийн зэрэгт суралцахад шаардах оноо нь янз бүр байдаг боловч дундажар 600 эсвэл 600+ байдаг. Жилд ойролцоогоор 220 000 хүн 4 цагийн турш гүйцэгэх энэ шалгалтыг өгдөг.
GMAT тест нь ерөнхийдөө З хэсгээс бүрддэг.
1. Analytical Writing Assessment
Тодорхой нэг суудал дээр дүгнэлт хийн бичих энэхүү даалгаврыг 30 минутийн дотор хийх гүйцэтгэх шаардлагатай байдаг.
2. Quantitative Section
10 минутийн завсарлага авсны дараа хоёр дахь хэсэгт шилждэг бөгөөд 37 сонгох тест бүхий Шийдвэр гаргах, Мэдээллийн хангамжийг агуулсан тестийг 75 минутийн дотор хийж гүйцэтгэдэг.
3. Verbal Section
Мөн 10 минутийн завсарлага авсны дараа 3 дахь хэсэгт орох бөгөөд энэ нь мөн сонгох тест байна. 41-н ийм сонгох тест нь Задлан унших, Өгүүлбэрийг зөв болгох сэдвүүдйиг хамарсан 75 минутийн дотор хийж гүйцэтгэх ёстой байдаг. 
GMAT{/slide}
{slide=SAT (Scholastic Aptitude Tests)}
Энэ нь дээд шатны боловсрол эзэмших хүсэлтэй Америкийн их дээд сургуульд элсэхэд зориулагдсан шалгалт юм. Шалгалт нь нийтдээ 3 хэсгээс бүрддэг. Бичих хэсэн буюу дотроо 3 өөр даалгавраас бүрдсэн, математикийн хэсэг мөн дотроо 3 өөр даалгавраас бүрдсэн байдаг. Харин 3 дахь хэсэг нь бичих хэсэг юм уу эсвэл математикийн хэсгийг оруулж өгсөн байдаг.
Математикийн хэсэг: Магадлал, Тооцоололт болон бусад Алгебр, геометр, арифметик гэсэн 3 өөр даалгавраас бүрдсэн зарим нь сонгох тест байдаг. Эхний даалгавар нь 35 асуулт 5 хувилбараас сонгох, дараагийн даалгавар нь 15 асуулт 4 хувилбарас сонгон хийх, сүүлийнх нь 10 асуулт сонголтгүй байдаг.
Бичих хэсэг: Унших чадвар болон эргэцүүлэн бодох чадварыг шалгасан 3 өөр даалгавраас тогтдог.
Эхний даалгавар нь 40 уншаад хариулах асуулт, дараагийн даалгавар нь 19 аналог асуулт сүүлийн даалгавар нь 19 нөхөн тест байдаг.
3 дахь хэсэг: нь оноонд тань нөлөөлөхгүй зөвхөн хуучин SAT-ийг шинэ хувилбартай нь харицуулах зорилготой бий болгосон.
Үргэлжлэх хугацаа:
Математик: 75 минут
Бичих: 75 минут
3 дахь хэсэг: 30 минут 
 SAT{/slide}
{slide=MCAT }
Америкийн анагаах ухааны сургуулиас зохион гаргадаг MCAT шалгалт нь Америкийн Их дээд сургуульд анагаахын чиглэлээр суралцах оюутнуудын өгдөг шалгалт юм. Элсэх шаардлагад MCAT -н шалгалтын оноог харгалзаж үздэг бөгөөд шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлдөг юм.
Энэхүү шалгалтын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг доорх линкээс авна уу?
MCAT{/slide}

 

 

 

 

 

 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Michael Kors Purses
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд