|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн Лаптопоо аюулгүй цэвэрлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

Өдөр тутам зөөврийн компьютераа тоосноос нь салгаж байх нь их ач холбогдолтой байдаг. Элдэв тоос буртаг, үс, тамхины үнс зэрэг нь компьютерт тань удаан хугацаагаар хадгалагдаж улмаар дэлгэц, сэнсний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Зарим тохиолдолд бүр оролт гаралтын хэсгийг ажиллагаагүй болгох нь ч бий. Тэгэхээр зөв цэвэрлэгээг хийнэ гэдэг лаптопын хэрэглээний хугацааг уртасгаж байгаа хэрэг юм.

Алхам 1.
Тусгайлсан цэвэрлэх зөвлөмжүүдийг өөрийн лаптоп загварын үйлдвэрлэгчийн вебсайтаас хайх. Өөр өөр загварын зөөврийн компьютерт цэвэрлэх, хадгалах зөвлөмж нь өөр өөр байдаг.
Алхам 2.
Хөргөгч эд ангийн тоосыг үлээгүүрээр үлээлгэж арилгана. Завсар хоорндох тоосыг чих цэвэрлэгч хөвөнгөөр арчиж авна.
жижиг үлээгүүр              хөвөн
             Үлээгүүр                                               Чих цэвэрлэх хөвөн

Алхам 3.
Оролт гаралтын хэсгүүдийн доторхийг мөн чих цэвэрлэдэг хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ.

Алхам 4.
Эхлээд зөөврийн компьютераа унтраа. Унтраасны дараа дэлгэцэн дээрх элдэв толбо тоос илүү тодорч харагдах болно. Ингээд зөөлөн материалаар жигд арчиж тоос, толбыг арилгана.

Алхам 5.
Чих цэвэрлэх хөвөн эсвэл үлээгүүрээр зөөврийн компьютерийн гаранд тогтсон тоос шороог арилгана.

Зөвлөгөө:

  • Амиак агуулсан болон хатуу найрлагатай цэвэрлэх бодисыг хэзээ ч хэрэглэхгүй байх
  • Ариун цэврийн цаас болон салфеткаар зөөврийн компьютерийн дэлгэцийг хэзээ ч арчихгүй байх
  • Зөөврийн компьютерийн гарнаас идэж уух хүнсний зүйлсийг хол байлгах
  • Унтраалттай үед тоос дарахаас хамгаалах үүднээс нөмрөгөөр бүтээж тавьж байх

 

 

 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд